“Газрын ховрын” экспортыг хязгаарласнаар чипний дайн ширүүснэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр-Эдийн засаг Нийгэм Бусад Шинжлэх ухаан Танин мэдэхүй
Огноо
Унших
8 минут 46 секунд

“Газрын ховрын” экспортыг хязгаарласнаар чипний дайн ширүүснэ

Хятад улс ирэх 8 дугаар сарын 1-нээс эхлэн галли, германи гэдэг газрын ховор металлуудын экспортод хатуу хяналт тогтоохоор шийдвэрлэсэн нь дэлхийн зах зээл дээр багагүй сандрал бужигнаан үүсгэлээ. Өндөр технологийн салбарт АНУ-аас Хятадын эсрэг хориг тогтоосны хариуд авч буй энэ арга хэмжээ нь Барууны орнуудын стратегийн чухал салбаруудад томоохон аюул учруулж болзошгүй байна.

Дээрх шийдвэрийн дагуу ирэх сараас эхлэн галли, германи нийлүүлэх хэлцэл бүрийг Хятадын Худалдааны яам хатуу хянахаар болжээ.

Энэ хоёр металл бол автомашины үйлдвэрлэл, харилцаа холбоо ба цэргийн аж үйлдвэрийн салбарт юугаар ч орлуулшгүй түүхий эд юм. Германи гэдэг ховор металлыг шилэн кабель, шөнийн харааны хэрэгсэл, нарны зай үйлдвэрлэхэд ашигладаг бол галли бол лазер ба гэрлийн диод зэрэг хагас дамжуулагч төхөөрөмжүүдийг үйлдвэрлэхэд маш чухал түүхий эд болдог. Хагас дамжуулагчгүйгээр 5G төхөөрөмж, цөмийн цацрагийн детектор ба лазерын чиглүүлэгч зэргийг үйлдвэрлэх боломжгүй.

Хагас дамжуулагчид ба бичил схемүүд, тэдгээрийн дотор хиймэл оюун ухаанд ашиглах чипийг Хятадын компаниудад худалдахыг хориглосон АНУ ба түүний холбоотнуудын гаргасан шийдвэрийн хариуд Хятадын тал дээрх арга хэмжээг авсан гэж ажиглагчид дүгнэжээ.
Лондоны Financial Times сонинд бичсэнээр бол, Хятадын хязгаарлалтаас үүдэлтэй хохирлоос сэргийлэхийн тулд Европын Холбоо хамгаалалтын арга хэмжээ авахаар оролдож байна. Тус холбоо Грекийн Mytilineos Energy & Metals концернд хандаж, галли олборлох боломжийг судлахыг хүсчээ. Европын металлургичдийн холбооноос мэдээлснийг үзвэл, германи, галли гарган авахаар олон тооны үйлдвэр ажиллаж байгаа аж. Гэхдээ үүний тулд үйлдвэрлэлийн процессыг бүхэлд нь өөрчлөхөөс аргагүйд хүрнэ.

Европын металлургийн концернуудын захирлуудын үзэж байгаагаар, инфляци болон эрчим хүчний үнийн өсөлтөөс шалтгаалан ийм боломж тун хомс байгаа бололтой. Mytilineos Energy & Metals компанийн захирал Ник Керамидас хэлэхдээ “урьдчилсан нөхцлүүд бүрдээгүй байгаа үед галли үйлдвэрлэлд хөрөнгө оруулах гэсэн Европын Комиссын төлөвлөгөө бол тэнэглэл мөн” гэжээ. Европын Газрын ховор металлын холбооны /CRMA/ мэдээллээр, дэлхий даяар үйлдвэрлэж буй галлигийн 80-94 хувийг, германигийн 60 хувийг Хятад улс дангаараа хангаж байна. Эдгээр хоёр металлыг Канад, Финланд, АНУ, Оросод олборлодог боловч Хятадын газрын ховрыг орлох ямар ч боломжгүй ажээ. Тухайлбал, Европ Холбоо гэхэд, хэрэгцээт галлигийн 71 хувь, германий 45 хувийг Хятадаас худалдан авдаг.

Харин энэ хоёр металлын дэлхийн зах зээл нь биет хэмжээний хувьд ч, мөнгөн дүнгийн хувьд ч багтаамж багатай. Тодруулбал, 2022 онд дэлхий даяар 432 сая доллароор үнэлэгдэх 100 тн орчим галли, 230 сая долларын 60 тн орчим германийг хэрэглэсэн байна. Энэ бол ховор элементүүд ба тэдгээрийн нэгдлүүдийг ашиглан үйлдвэрлэл явуулдаг технологийн салбаруудын хэдэн их наядаар тоологдох ашиг орлоготой харьцуулахад тун өчүүхэн тоо. Гэхдээ технологийн салбарын хувьд галли, германи хоёр бол юугаар ч орлуулшгүй түүхий эд гэдгийг дээр дурдсан билээ.

Хятадаас өөр улсын хэдхэн үйлдвэр галлиг зохих түвшинд цэвэршүүлж чадах ба тэдгээрийн нэг нь Бельгийн Umicore концерн бол нөгөө нь Японд бий. Германи металлын хувьд ч нөхцөл байдал мөн ийм байгаа. Гэхдээ одоогоор Хятадын хоригийн үр дагаврыг тооцоход арай эрт байна. Ямартаа ч дэлхийн зах зээл дээр сандрал үүсэж, галлигийн үнэ 30 гаруй хувиар өссөн гэдгийг Financial Times сонинд дурджээ. Эрэлт нэмэгдсэний улмаас дэлхий даяар олборлож буй галлигийн 10 хувийг худалдан авдаг Германы чип үйлдвэрлэгч Freiberger Compound Materials компанийн агуулах дахь нөөц бараг шавхагджээ.

Малайзын The Star сонинд бичсэнээр, цахим технологиудыг хөгжүүлж, тэдгээрийг цэргийн салбарт хэрэглэх боломжийг олгох хагас дамжуулагчдыг Хятадад нийлүүлэхийг хязгаарлах гэсэн Вашингтоны шийдвэрийн хариуд Бээжин анх удаа тун хатуу хариу алхам хийлээ. Их Британийн The Economist сонинд дүгнэснээр, Америк-Хятадын технологийн сөргөлдөөний эх үүсвэрийг Вашингтон анх тавьсан бөгөөд Хятад улс үүний хариуг барьсан ажээ. Өнгөрсөн онд Америкийн эрх баригчдын зүгээс Хятадын компаниуд Америкийн технологийг ашиглах боломжийг эрс хязгаарлах шийдвэр гаргасан билээ. Үүний сацуу холбоотнуудаа уг хоригт нэгдэхийг шахаж шаардсан бөгөөд Цагаан ордны шахалтаар Нидерландын ASML компани чип үйлдвэрлэхэд шаардагдах хэвлэх төхөөрөмжийг Хятадад нийлүүлэхээ зогсоосон байна. Үүний хариуд Хятадын тал Америкийн Micron компанид үйлдвэрлэсэн чипийг хэрэглэхийг хоригложээ. Үүгээр хариу арга хэмжээ хязгаарлагдахгүй гэж ажиглагчид таамаглаж байсан нь биеллээ олж, одоо хятадууд “хүнд их буугаар” галлаж эхэллээ. Хамгийн сүүлийн үеийн чипнүүдийг үйлдвэрлэхэд шаардагдах галли, германи хоёрын экспортыг хязгаарласан нь үүний тод илрэл мөн. Цаашдаа экспортыг бүрэн хориглох аваас дэлхийн хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд хүнд цохилт болж, дараагийн үеийн шинэ технологид шилжих үе явцыг удтал сааруулах нь гарцаагүй.

Хятадын Худалдааны яамны тайлбарласнаар бол, экспортыг хязгаарлах шийдвэр нь “үндэсний аюулгүй байдлын эрх ашиг”-тай холбоотой ажээ. Шинжээчдийн дүгнэснээр, эл шийдвэр нь АНУ-Хятадын худалдааны дайныг шатлан өргөжүүлэх ээлжит алхам болсон бөгөөд Хятадаас хамаардаг байдлыг бууруулахад чиглэсэн Вашингтоны хүчин чармайлтыг сулруулах болно.

Америкийн “Albright Stonebridge Group” зөвлөгөө өгөх компанийн дэд ерөнхийлөгч Пол Триоло-гийн үзэж байгаагаар бол, газрын ховор металлуудын нийлүүлэлтийн багахан хэсгийг нөхөхийн тулд АНУ-д багагүй цаг хугацаа, хөрөнгө оруулалт шаардлагатай ажээ.

Хятадын талын шийдвэрийг Байдены засаг захиргаа эрс буруушаасны сацуу газрын ховор металлын нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлэхийг уриалсан байна. The Wall Street Journal сонинд бичсэнээр, АНУ-ын засгийн газар тус улсын Амазон, Майкрософт зэрэг технологийн компаниудын үзүүлдэг “үүлэн технологийн үйлчилгээ”-нд Хятадын компаниудыг хамруулахгүй байхад чиглэсэн нэмэлт арга хэмжээнүүдийг авахаар төлөвлөж байна.

Харин Европын Комисс ба Япон улс Хятадад хандан Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийг сахин мөрдөхийг уриаллаа. Дэлхийд чип үйлдвэрлэлээр тэргүүлэгч Тайванийн Эдийн засгийн яамны үзэж буйгаар, Хятадын экспортын хязгаарлалт нь хагас дамжуулагчийн үйлдвэрүүдэд ойрын ирээдүйд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхгүй ажээ.

Хятадын Худалдааны дэд сайдаар ажиллаж байсан Вэй Зянго ярихдаа “газрын ховор металлын экспортод тогтоосон хязгаарлалт бол ердөө эхлэл, хориг тавих өөр бусад арга хэрэгслүүд манай улсад олон бий” гэлээ. Сануулан дурдахад, 2010 онд Хятад, Японы хооронд газар нутгийн маргаан дэгдсэний дараа Хятадын тал газрын ховор металлын экспортоо хязгаарлаж байв. Үүний улмаас үнэ огцом өсөж, Япон, Европын Холбоо ба АНУ ДХБ-д хандан гомдол мэдүүлж байсан билээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг Б.Адъяахүү

ӨНӨӨДӨР: Нийгэм-эдийн засгийн хагас жилийн үзүүлэлтийг танилцуулна

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

105 м-ийн гүнд усан доогуур хонгил барьжээ

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Азийн наадмын медалийн хүснэгт

Азийн наадмын медалийн хүснэгт

Сакаэ Казүхито: Хуучны хатуу бэлтгэлээр монголчуудыг хүмүүжүүлнэ

ОХУ-аас 10 дугаар сард 78 мянган тонн шатахуун авах гэрээ хийжээ

В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв?

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

“Айчи Нагояа-2026” Азийн наадмаас жүдоч К.Ёолк анхны алтан медалийг эх орондоо авчирлаа

Хүн дүрст роботын нийлүүлэлт 432 хувиар өсжээ

Х.Билгүүнсайхан “ Айчи Нагоя-2023” Азийн наадмын хүрэл медальтан болов

ОУХМ Г.Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна

Экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийлэв

Сэтгүүл зүй ба бидний эмх замбараагүй ертөнцийн ирээдүй

MTV Video Music Awards наадмаас BTS гурван шагнал, Мадонна долоон шагнал хүртжээ

The MongolZ баг Зүүн Европ болон Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ

Монгол, Энэтхэгийн хооронд шууд нислэг үйлдэж эхэллээ

SpaceX компани Starship хөлгөө анх удаа дэлхийн тойрог замд гаргажээ

SpaceX компани Starship хөлгөө анх удаа дэлхийн тойрог замд гаргажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

10 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

ЗАВХАН: Эдийн засаг өссөн ч хүн амын шилжилт хөдөлгөөн анхаарал татаж байна

Нефтийн үнэ 100 ам.доллароос давсан хэвээр байна

Японы 17 настай усанд сэлэгч дэлхийн рекордыг шинэчилж

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Их аварга Оносато 6 башёгийн дараа 6 дахь түрүүгээ авлаа

Аки башёгийн түрүү бөхийн төлөө Оносато, Аонишикитэй хүч үзэхээр болов

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Аки башёг тэргүүлж яваа Ёкозүна Оносатог давлаа

Эмэгтэй шатарчид Дэлхийн олимпиадад 4 дүгээрт бичигдэж байна

Ром хот зуны Олимпыг зохион байгуулах хүсэлтээ өгнө

ӨНӨӨДӨР: Япон, Монголын хамтарсан “Ирээдүйн төлөө хамтдаа” урлагийн тоглолт болно.

Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд “туйлын болгоомжтой” хандахыг АНУ-д уриалжээ

Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд “туйлын болгоомжтой” хандахыг АНУ-д уриалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 11 даваа Аки башёг тэргүүлж явна

“Сан Петролиум” компани 16 мянган м³ шатахуун нөөцлөх сав ашиглалтад оруулав

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Судалгаа: Биологийн хөгшрөлт хурдсах нь залуу насанд хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг

ӨНӨӨДӨР: “Эрүүл ирээдүйн төлөө” сэдэвт үндэсний форум болно

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 10 даваатай Аки башёг тэргүүлсээр байна

Палестиныг бүгдээрээ хүлээн зөвшөөрөхийг Туркийн Ерөнхийлөгч уриалав

Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртлэх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртлэх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аки башёг Их аварга Оносато 9 даваатай тэргүүлсээр байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 8 даваа 1 унаатай Аки башёг тэргүүлж байна

Хятадад бүлэг хиймэл дагуул амжилттай хөөргөжээ