Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сэсээрийн Золжаргал 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тус улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канелд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Элчин сайд С.Золжаргал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч М.Диаз-Канелд уламжлахын сацуу Монгол, Кубын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.
Ерөнхийлөгч М.Диаз-Канел Элчин сайдад баяр хүргэж, цаашдын ажил үйлст нь өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй саяхан Бүгд Найрамдах Куба Улсад уулзаж, ярилцсанаа онцлон тэмдэглэж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.