Саудын Араб улсын Рияад хотноо болж буй “World Combat Games Riyadh 2023”-ийн жюү жицүгийн 70 кг жинд барилдсан Батбаатарын Хулан мөнгөн медалийн эзэн боллоо.
Ийнхүү Монгол Улсын баг тамирчид тус наадмаас 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилттай 38 дугаар байр эзэлж байна. Тодруулбал манай тамирчдаас өнөөдрийн байдлаар жюү жицү болон сумо бөхийн төрлөөр мөнгө, самбо бөхөөр нэг хүрэл медаль хүртээд байгаа аж.
2023 оны Дэлхийн тулааны спортын наадамд спортын 16 төрлөөр 80 гаруй орны 1700 гаруй тамирчид урилгаар оролцон хурд, хүч, ур чадвараа сорьж байгаа бөгөөд энэхүү наадам 10 дугаар сарын 20-30 хооронд зохион байгуулагдах юм байна.
Эх сурвалж: Монголын жюү жицүгийн холбоо