Монголын Боксын Үндэсний шигшээ баг ХБНГУ Кёльн хотод 2023 оны 10 дугаар сарын 28-31-нд болох Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд хүчээ сорихоор хилийн чанадыг зорилоо.
Дасгалжуулагчдын багт Б.Эрдэнэбаяр, Ц.Даваацэрэн, Ж.Еркин нар багтжээ.
Эмэгтэй
50 кг - Б.Мөнгөнсаран, С.Биндэрьяа
54 кг - М.Энхжаргал, Э.Мичидмаа
57 кг - Т.Номин-Эрдэнэ, Б.Золжаргал
60 кг - М.Намуун
66 кг - Г.Бадмаараг
Эрэгтэй
51 кг - А.Баттулга, Л.Даваадорж
57 кг - Д.Ганболд, Х.Билгүүнсайхан
63.5 кг - Т.Энхтөр, Б.Буяндалай
71 кг - О.Бямба-Эрдэнэ
Эх сурвалж: Монголын боксын холбоо