“Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийн хэлэлцүүлгийг 2023 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 06-ны өдрүүдэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гадаад харилцааны яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Батлан хамгаалах яаманд зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн эхэнд, Стандарт, хэмжил зүйн газрын Мэдээллийн технологи стандартын лавлагаа, сургалтын төвийн дарга Ч.Содном “Төрөөс стандарт, хэмжил зүйн талаар баримтлах бодлого”, “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийг боловсруулан салбар дундын хамтын ажиллагааг хангах зорилгоор баримт бичгүүдийн төслийг боловсруулж буй талаар танилцуулав.
Яамдын саналыг үндэсний хөтөлбөрт тусгах, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд оруулах юм.