Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Бусад Шинжлэх ухаан
Огноо
Унших
29 минут 13 секунд

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв

Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.04.25) хуралдаан гишүүдийн ирц бүрдэснээр 10 цаг 35 минутад эхэлж, 18 асуудал хэлэлцэхээр танилцууллаа. Эхлээд Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Аюулгүй байдал, гадаа бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ тус тус танилцууллаа.

Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлд Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт олон улсад өрсөлдөх чадвартай боловсролын хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн бөгөөд хэрэгжүүлж байгаа хэмээн танилцуулав. 2019 оны 11 дүгээр сард ЮНЕСКО-ийн Ерөнхий ерөнхий бага хурлын 40 дүгээр чуулганаар батлагдаж, эхний 20 орон нэгдэн орсноор 2023 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүчин төгөлдөр болсон Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенц нь НҮБ-аас дээд боловсролын салбарыг хамарсан дэлхийн хэмжээний анхны гэрээ юм байна. 2024 оны 3 дугаар сарын байдлаар Япон, Франц, Норвег, Швед, Их Британи зэрэг 28 улс нэгдэн ороод байгаа юм байна.

Энэхүү конвенцод нэгдэн орсноор улс орнуудын их, дээд сургуулиудын боловсрол, сургалтын үр дүн, зэрэг, цолыг ил тод, шударгаар хүлээн зөвшөөрөх, суралцагчдад бусад орны их дээд сургуулиудад үргэлжлүүлэн суралцах, хөдөлмөр эрхлэх, зайн хэлбэрээр суралцаж эзэмшсэн мэргэжлээ хүлээн зөвшөөрүүлэх боломжийг олгодог байна.

Энэхүү конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улс дэлхийн улс орнуудтай дээд боловсролын салбарт хамтран ажиллах, бүс нутаг хоорондын инновацыг дэмжих, дээд боловсролын салбар дахь олон улсын харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монголын дээд боловсролыг олон улсад хүлээн зөвшөөрөгдөхөд хувь нэмрээ оруулахаас гадна дээд боловсролын салбарт чанарын баталгаажуулалтын тогтолцоо, соёлыг төлөвшүүлж, чанарын баталгаажуулалтын найдвартай байдал, уялдаа холбоо, чадавхыг бэхжүүлэх боломж бүрдэх аж.

Энэхүү төслийг баталснаар 2023 оны хаврын чуулганаар шинэчлэгдэн батлагдсан Боловсролын ерөнхий хуульд заасны дагуу олон улсад магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийг баталгаажуулах, бүртгэх, олон улсын гэрээ хэлэлцээрийн хүрээнд боловсролын зэрэг, баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрөх, судалгаа, үнэлгээ хийх, баталгаажуулах, сантай байх чиг үүргийг боловсролын чанарын баталгаажуулалт магадлан итгэмжлэлийн байгууллага хариуцан ажиллах юм байна.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг хэлэлцээд, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж эцэслэн батлуулахыг дэмжсэн байна.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын танилцуулга болон Байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзэв. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасны дагуу хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар явуулахаар Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар шийдвэрлэлээ.

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцууллаа.

Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 38.2 дахь хэсгийн 2-т Засгийн газар нь “шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж Улсын Их Хуралд өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэх” бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр, Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг болох “Алсын хараа 2050”, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөний зорилтод “Олон улсад өрсөлдөх чадвар бүхий үндэсний шинжлэх ухаан, технологи, инновацын тогтолцоог хөгжүүлэх, мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор судалгаа, хөгжүүлэлт, инновацын санхүүжилтийн олон эх үүсвэрт тогтолцоо бүхий төр, шинжлэх ухаан, үйлдвэрлэл, бизнесийн түншлэлийн таатай орчныг бүрдүүлэх”-ээр заасан байдаг. Улсын Их Хурлаас анх 1998 онд Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийг анх баталж, 2006 онд хуулийн шинэчилсэн найруулгыг батлан мөрдүүлж, шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны эрх зүйн харилцааг зохицуулж ирсэн хэдий ч өнөөдрийн эрчимтэй хувьсан өөрчлөгдөж байгаа шинжлэх ухаан, технологийг хөгжил, бодлого, чиглэл, түүний үйл ажиллагааны удирдлага, менежмент, хатуу болон зөөлөн дэд бүтэц, хүний нөөцийг удирдахад энэхүү хуулийн хүрээн дэх эрх зүйн зохицуулалт, хэм хэмжээний заалт бүрэн хамарч чадахгүйд хүрсэн болохыг танилцууллаа.

Энэ хугацаанд хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой олон тооны бодлого, эрх зүйн баримт бичгийг Улсын Их Хурал, Засгийн газраас батлан хэрэгжүүлсэн боловч хөрөнгө санхүү, хүний нөөцийн хомсдол, салбарын удирдлага, бүтэц зохион байгуулалтын тогтолцоо оновчгүй байсан. Шинжлэх ухаан, технологийг зөвхөн нэг салбарын асуудал мэтээр зохицуулж ирсэн. Тус салбарын үр дүн, нийгэм эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг хязгаарласан, хөгжлийн урт, дунд хугацааны баримт бичигт дэвшүүлсэн зорилтын хэрэгжилт, зорилт, үр дүндээ хүрэхгүй байх гол шалтгаан гэж дүгнэж байгаа аж. Иймд Монгол Улсын үндсэн хуулийн дээрх заалт, Улсын Их Хурлаас баталсан дунд, урт хугацааны хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан хэмээн Л.Энх-Амгалан сайд тэмдэглэв. Дээр дурдсан зорилтуудыг хэрэгжүүлэх, шинжлэх ухаан, технологи, инновацын хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсан байна.

Шинжлэх ухаан технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар шинжлэх ухаан технологийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, уг үйл ажиллагааны бодлого, төлөвлөлт, удирдлага, зохион байгуулалт, хувийн хэвшлийн оролцоо, төрийн дэмжлэг, хүний нөөцийн хөгжил, санхүүжилт, хөрөнгө оруулалтын эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахаар тусгажээ. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан шинжлэх ухаан технологийн урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигт шинжлэх ухаан, технологийн инновацыг хөгжүүлэх чиглэлээр тусгагдсан зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдэхийн зэрэгцээ шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд оролцогчдын эрх үүргийн хуваарилалтыг оновчтой тогтоож, удирдлага, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны хувьд олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх замаар шинжлэх ухаан технологийг хөгжүүлэх тогтолцоог системтэйгээр бүрдүүлж, нийгэм, эдийн засаг, хүний амьдралын чанарын үзүүлэлт дээшилж, дэвшил гарна хэмээн төсөл санаачлагч үзэж байгаа аж. Үүний зэрэгцээ шинжлэх ухаан, технологи, инновацын чиглэлээр төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн түншлэл нэмэгдэж салбар дундын болон салбар дамнасан хамтын ажиллагаа өргөжиж, шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны санхүүжилтийн тогтолцоо оновчтой, олон эх үүсвэртэй болж ил тод байдал хангагдаж санхүүжилт болон үр дүнг уялдуулан хяналтыг сайжруулах боломж бүрдэнэ гэв.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд үзэл баримтлалын хүрээнд дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг гишүүдийн олонх дэмжжээ.

Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Х.Баделхан, Ж.Сүхбаатар, Д.Сарангэрэл, Н.Ганибал, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, Боловсрол, шинжлэх ухааны сайдаас хариулт авав. Шинжлэх ухаан, технологийн салбарыг дэмжих, техник, дэд бүтцийг хөгжүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэхийн чухлыг М.Оюунчимэг гишүүн тэмдэглээд, энэ төрлийн үйл ажиллагааны үр дүнд нэн тэргүүнд монгол хүний амьдралын чанарыг сайжруулах шинжлэх ухаанч шийдлүүдийг тодорхойлж, нэвтрүүлэх ач холбогдолтой хэмээн хэлж байв. Өнөөдрийг хүртэл шинжлэн ухааны салбараа бүтэн циклээр санхүүжүүлж байгаагүй гэдэг мэдээллийг Л.Энх-Амгалан сайд хэлээд “Сүүлийн 10 жилд шинжлэх ухаан, технологийн санд 190 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 4500 орчим судалгаа хийсэн байгаа. Нэг судалгаанд дунджаар 20 сая төгрөгийн санхүүжилт ногдож байгаа бөгөөд үр дүн нэхэх боломжгүй. Тиймээс судалгаа хөгжүүлэлт, инновац хөгжүүлэлт, бизнесийн хөгжүүлэлт гэдэг бүтэн циклээр нь санхүүжүүлдэг тогтолцоог бүрдүүлэхээр төсөлд холбогдох зохицуулалт тусгасан” гэв. Мөн М.Оюунчимэг гишүүний тодруулсны дагуу лабораторийн талаарх мэдээллийг өгөв. Монгол Улс анх удаа лабораторийн тооллого хийсэн бөгөөд улсын хэмжээнд 350 орчим лаборатори байдаг гэв. Гэвч ашиглалт хангалтгүй, 5 сая ам.долларын өртөгтэй лаборатори худалдаж авсан хэдий ч ашиглахгүй, судалгааны эргэлтэд оруулалгүй тоосонд даруулаад хадгалсаар технологийн хоцрогдолд оруулчихсан тохиолдлыг Л.Энх-Амгалан сайд дурдав. Их, дээд сургуулиуд дээр байгаа лабораториуд, шинжлэн ухаан, техникийн хүрээлэнгүүд дээр байгаа лабораториудыг дундын, нээлттэй лаборатори болгон ашиглахад үндэсний чадавх бий. Тиймээс шат бүрдээ хандлага, сэтгэлгээгээ өөрчилж, зохион байгуулах хэрэгцээ шаардлага үүссэн байгааг тэрбээр хэлсэн.

Х.Баделхан гишүүн шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилтийн тогтолцооны талаар ажлын хэсгээс лавлаж, хариулт авсан. Салбарын санхүүжилтийн нөхцөл байдлын тухайд Боловсрол, шинжлэх ухааны сайдын төсвийн багцад багтдаг бөгөөд 2024 оны байдлаар урсгал төсөв нь 42 тэрбум төгрөг байгаа гэлээ. Үүний 75 хувь нь цалин, 25 хувь нь үйл ажиллагаандаа зарцуулагдах урсгал зардал болж хуваарилагддаг хэмээн хариулт өгсөн. Байгууллагын хөгжүүлэлтийн зардлыг энэ төсвөөс гаргах боломжгүй байдгийг хэлээд “Гадаад харилцааны хүрээнд зарим арга хэмжээ авч байгаа. БНХАУ-аас авч хэрэгжүүлж байгаа “Бүс ба зам” хөтөлбөрийн хүрээнд гадаад улс орнуудад байгуулах 100 лабораторийн анхныхыг Монгол Улсад байгуулаад, 07 дугаар сар нээлтээ хийхээр төлөвлөж байна” гэв.

Монгол Улсын нийт лабораториас академийн лабораториуд нь тоног төхөөрөмжийн хувьд 80 хувь нь хуучирсан, үлдсэн 20 хувь нь бага багаар шинэчлэгдэж байгаа гэлээ. Лабораториудад орлого олох боломж бий ч хуулиараа хязгаарлалттай байдаг хэмээн ажлын хэсэг тайлбарлав. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулан эрдэм шинжилгээний байгууллагуудаар төрийн өмчит үйлдвэрийн газар, аж ахуйн нэгжүүд судалгаа, боловсруулалтын ажлаа шууд захиалгаар хийлгэж болох заалтыг хагас жилийн хугацаатай оруулсан. Энэ хүрээнд тодорхой ажлуудыг гүйцэтгэн 18 орчим тэрбум төгрөгийг орлого олсон ч хуулийн шинэчилсэн найруулга батлагдахад уг заалт ороогүй учир дахин хуулиар хязгаарлагдсан талаар хэлж байв.

Төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлсэн. Д.Тогтохсүрэн гишүүн хөрөнгө оруулалтыг бодитой нэмэгдүүлэх, нэн тодорхой тоо хэмжээг хуульчлах саналыг хэлж байв. Салбарын санхүүжилтийн системийг оновчтой, үр дүнтэй болгоход анхаарч, төсөлд холбогдох зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэлээ. Мөн шинжлэх ухааны салбарыг арилжааны үйл ажиллагааг өргөжүүлэх, шаардлагатай бол бүтцийн өөрчлөлт оруулах санал хэлж байв. Тухайлбал, мал эмнэлэг, мал үржил, ургамал, газар тариалан гэх мэт чиглэлийн судалгаа, шинжилгээний байгууллагын үйл ажиллагааг эргэлтэд оруулах, санхүүжилтээ сонирхогч талууд оруулаад явдаг тогтолцоог нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх санал гаргасан. Судалгааг хэрэглээнд нэвтрүүлэх асуудлыг мөн анхаарч, нэн тэргүүнд Засгийн газар, яамд, төрийн байгууллагууд тэдгээрийг үйл ажиллагаандаа ашигладаг байх талаар хэлж байсан. Дотоодын шинжлэх ухааны байгууллагуудын судалгаа, шинжилгээг дотооддоо өргөнөөр ашиглах, хэрэглэдэг байх зохицуулалтыг хуульчлах шаардлагатай гэж үзэж байгаагаа Д.Тогтохсүрэн гишүүн хэллээ.

Н.Энхболд гишүүн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлээд эрдэмтэн, судлаачдынхаа судалгаа, шинжилгээг хэрэгжүүлэх, ашиглах тал дээр анхаарах шаардлагын талаар хэлж, судалгаа, шинжилгээг ашиглах нь нэн тэргүүнд эдийн засгийн үр дагавартайн дээр салбарынхаа хөгжилд нь чухал нөлөө, түлхэц болно гэдгийг тайлбарлаж байсан. Түүнчлэн шинжлэх ухаан, технологийн салбарын эрдэмтэн, судлаачид судалгаа, шинжилгээ, бүтээлээ шийдвэр гаргах түвшинд өөрсдөө танилцуулах, санал болгох, эргэлтэд оруулах тал дээр идэвх санаачилгатай ажиллах нь зүйтэй гэв. Төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан, Д.Ганбат нар үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явууллаа. Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд оролцсан Улсын Их Хурлын 39 гишүүний 56.4 хувь нь Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн. Иймд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлэв

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцууллаа.

Улсын Их Хурал 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар төслүүдийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Улсын Их Хурлын даргын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 54 дүгээр захирамжаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Т.Доржханд, Б.Жаргалмаа, Б.Пүрэвдорж, Ж.Сүхбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр төслийг чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажилласан.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудас “d.parliament.mn” дамжуулан иргэнээс ирүүлсэн 1 санал, ажлын хэсгийн гишүүн Т.Доржханд, Б.Жаргалмаа, Ж.Сүхбаатар нараас болон Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Жендэрийн үндэсний хорооноос ирүүлсэн саналуудыг үндэслэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэсэн байна.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаараа дээрх хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулахдаа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу хууль, тогтоолын төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцсэн гэв.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Улсын Их Хурал өөрийн стратеги төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлэх, нам, эвслийн бүлэг байгуулах гишүүдийн тоог тогтоох, яллагдагчийг шүүхэд шилжүүлснээс хойш хоёр жилийн хугацаа өнгөрөөгүй байгаа эрүүгийн хэрэгтэй холбоотой асуудлаар хянан шалгах түр хороо байгуулахгүй байх, мөн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн талаар болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах зэрэг нийт 18 зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Улсын Их Хурал дахь намын бүлгийн даргыг тухайн бүлгийн гишүүдийн олонхын саналаар сонгох, бүлгийн ажлын алба нь бүлгийн нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажилладаг байх зэрэг зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.19 дэх хэсэгт заасны дагуу Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа төслийн 44 дүгээр зүйлд “44.1.16.гишүүн нь бүрэн эрхийн хугацаандаа иргэд, сонгогчдод тайлангаас бусад эд зүйлс тараах, аливаа хэлбэрээр үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх зэрэг үйлдэл, үйл ажиллагаа хийхгүй байх.” заалт нэмэх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул цөөнх болсон болохыг санал, дүгнэлтэд дурдав.

Байнгын хороо ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдээс гарсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг нэг бүрчлэн хэлэлцэж, санал хураалт явуулж, төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаар Д.Тогтохсүрэн гишүүн танилцууллаа.

Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, төсөл дэх Улсын Их Хурлын гишүүний чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхтэй холбоотой зохицуулалтын талаар тодруулж хариулт авав. Энэ асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталснаас эхлээд цогцоор нь харах нь зүйтэй хэмээн Н.Энхболд гишүүн хэлээд “Нам бол үзэл санааны нэгдэл, аливаа асуудлаар намын бүлэг дээр бодлогын хүрээнд нээлттэй зөвшилцөн байр сууриа нэгтгээд чуулган дээр төслийн хувилбараар тусгах нь зүйтэй хэмээн үзсэн. 126 гишүүн нэгбүрчлэн үг хэлэх нь чуулганы үйл ажиллагаанд нөлөөлөх талтай, тиймээс олон улс орны парламентад ашигладаг жишгийн дагуу төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан. Аливаа асуудлаар гишүүн Улсын Их Хурал дахь намын бүлэг болон Байнгын хорооны хэлэлцүүлэг дээр гишүүд зөвшилцөж, ярилцах нь нээлттэй” хэмээн хариулт өгсөн. Ийнхүү Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүн асуулт асууж, хариулт авсны дараа саналын томьёоллуудаарх санал хураалтыг түр хойшлууллаа.

Дараа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцууллаа.

Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж анхны хэлэлцэхэд бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Улсын Их Хурлын даргын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 54 дүгээр захирамжаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Т.Доржханд, Б.Жаргалмаа, Б.Пүрэвдорж, Ж.Сүхбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр төслийг чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсэг 2, ажлын дэд хэсэг 4 удаа тус тус хуралджээ. Тус Байнгын хороо 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан болохыг тэрбээр танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед ажлын хэсгээс ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтай байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлэх, хуулийн төсөл баталснаар улсын төсвийн орлогын хэмжээ буурах, зарлагын хэмжээ нэмэгдэхээр байвал энэ тухай Засгийн газрын саналыг заавал сонсох бөгөөд саналыг санхүү төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн танилцуулах, Төрийн байгуулалтын байнгын хороо төрийн албанд жендерийн тэгш байдлын төлөв байдлын талаарх Төрийн албаны зөвлөлийн тайланг 2 жил тутам хэлэлцэх, Төсвийн байнгын хороо хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийн талаарх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн тайланг жил бүр хэлэлцэх зэрэг зээг хуулийн төслийн талаар 19, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй холбогдуулан 1, найруулгын 3, нийт 23 зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж төслийн 9 дүгээр зүйлд “Улсын Их Хурлын гишүүн тойрогт ажиллаж иргэдийн гаргасан санал, хүсэлт, гомдлын талаар 4 минутаар 2-оос доошгүй удаа нэгдсэн хуралдаанд үг хэлж болох ба Улсын Их Хурлын даргад нэгдсэн хуралдааны өмнөх өдрийн 17.00 цагаас өмнө үндэслэлээ бичгээр ирүүлнэ” гэсэн 9.18 дахь хэсэг нэмэх санал гаргасаныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул цөөнх болсон гэлээ. Хэлэлцүүлгийн үед Улсын Их Хурлын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авах шаардлагагүй хэмээн үзснийг мөн дурдав.

Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож байгаа Улсын Их Хурлын гишүүд Төрийн байгуулалтын байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар Байнгын хорооноос бэлтгэн томьёолсон саналын томьёоллуудаар явуулах санал хураалтыг түр хойшлуулав.

Иймд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр хуралдаан үргэлжилж, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан.

Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2024 оны 04 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Улсын Их Хурлын даргын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 54 дүгээр захирамжаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Т.Доржханд, Б.Жаргалмаа, Б.Пүрэвдорж, Ж.Сүхбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр төслийг чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан байна.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаараа дээрх хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулахдаа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу хууль, тогтоолын төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцсэн болохыг Д.Тогтохсүрэн гишүүн танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Улсын Их Хуралд ирүүлдэг тайлан, илтгэл, мэдээллийн хамрах хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах зорилгоор төрийн албан дахь жендэрийн эрх тэгш байдлын төлөв байдал, жендэрийн ялгаварлан гадуурхалтаас сэргийлэх чиглэлээр авсан арга хэмжээний явц, үр дүнгийн талаарх болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн тайланг сонсдог байхаар, мөн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн хянан шалгах түр хорооны дарга, гишүүнээр ажиллахгүй байх, Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд ажиллах гишүүдийг тоог шинээр тогтоох зэрэг нийт 9 зарчмын зөрүүтэй санал болон найруулгын 3 санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Байнгын хороо ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдээс гарсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг нэг бүрчлэн хэлэлцэж, санал хураалт явуулж, төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулжээ.

Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгийн танилцуулсан Байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн. Үүгээр үдээс өмнөх чуулганы хуралдаан өндөрлөв, хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үдээс хойших хуралдаанаар үргэлжлүүлнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь БОИНГ 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь БОИНГ 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа
 
Аки башёгийн түрүү бөхийн төлөө Оносато, Аонишикитэй хүч үзэхээр болов
Аки башёгийн түрүү бөхийн төлөө Оносато, Аонишикитэй хүч үзэхээр болов
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Аки башёгийн түрүү бөхийн төлөө Оносато, Аонишикитэй хүч үзэхээр болов

Аки башёгийн түрүү бөхийн төлөө Оносато, Аонишикитэй хүч үзэхээр болов

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Аки башёг тэргүүлж яваа Ёкозүна Оносатог давлаа

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Аки башёг тэргүүлж яваа Ёкозүна Оносатог давлаа

Эмэгтэй шатарчид Дэлхийн олимпиадад 4 дүгээрт бичигдэж байна

Эмэгтэй шатарчид Дэлхийн олимпиадад 4 дүгээрт бичигдэж байна

Ром хот зуны Олимпыг зохион байгуулах хүсэлтээ өгнө

Ром хот зуны Олимпыг зохион байгуулах хүсэлтээ өгнө

ӨНӨӨДӨР: Япон, Монголын хамтарсан “Ирээдүйн төлөө хамтдаа” урлагийн тоглолт болно.

ӨНӨӨДӨР: Япон, Монголын хамтарсан “Ирээдүйн төлөө хамтдаа” урлагийн тоглолт болно.

Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд “туйлын болгоомжтой” хандахыг АНУ-д уриалжээ

Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд “туйлын болгоомжтой” хандахыг АНУ-д уриалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 11 даваа Аки башёг тэргүүлж явна

Их аварга Оносато 11 даваа Аки башёг тэргүүлж явна

“Сан Петролиум” компани 16 мянган м³ шатахуун нөөцлөх сав ашиглалтад оруулав

“Сан Петролиум” компани 16 мянган м³ шатахуун нөөцлөх сав ашиглалтад оруулав

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Судалгаа: Биологийн хөгшрөлт хурдсах нь залуу насанд хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг

Судалгаа: Биологийн хөгшрөлт хурдсах нь залуу насанд хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг

ӨНӨӨДӨР: “Эрүүл ирээдүйн төлөө” сэдэвт үндэсний форум болно

ӨНӨӨДӨР: “Эрүүл ирээдүйн төлөө” сэдэвт үндэсний форум болно

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 10 даваатай Аки башёг тэргүүлсээр байна

Их аварга Оносато 10 даваатай Аки башёг тэргүүлсээр байна

Палестиныг бүгдээрээ хүлээн зөвшөөрөхийг Туркийн Ерөнхийлөгч уриалав

Палестиныг бүгдээрээ хүлээн зөвшөөрөхийг Туркийн Ерөнхийлөгч уриалав

Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртлэх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртлэх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аки башёг Их аварга Оносато 9 даваатай тэргүүлсээр байна

Аки башёг Их аварга Оносато 9 даваатай тэргүүлсээр байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 8 даваа 1 унаатай Аки башёг тэргүүлж байна

Их аварга Оносато 8 даваа 1 унаатай Аки башёг тэргүүлж байна

Хятадад бүлэг хиймэл дагуул амжилттай хөөргөжээ

Хятадад бүлэг хиймэл дагуул амжилттай хөөргөжээ

С.Жамбалжамц Монголын багийн медалийн салхийг хагаллаа

С.Жамбалжамц Монголын багийн медалийн салхийг хагаллаа

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Аки башёг Их аварга Оносато 7 даваатай ганцаараа тэргүүлж эхэллээ

Аки башёг Их аварга Оносато 7 даваатай ганцаараа тэргүүлж эхэллээ

Аки башёг Их аварга Оносато, Озэки Котозакүра нар 6 даваатай тэргүүлж байна

Аки башёг Их аварга Оносато, Озэки Котозакүра нар 6 даваатай тэргүүлж байна

Монголын тэкболын тамирчид анхны Азийн наадамдаа оролцлоо

Монголын тэкболын тамирчид анхны Азийн наадамдаа оролцлоо

Их аварга Оносато, Озэки Котозакүра тэргүүтэй 7 бөх Аки башёг 5 даваатай тэргүүлж явна

Их аварга Оносато, Озэки Котозакүра тэргүүтэй 7 бөх Аки башёг 5 даваатай тэргүүлж явна

“Оюу Толгой”-н орлого 5.5$ тэрбумд хүрчээ

“Оюу Толгой”-н орлого 5.5$ тэрбумд хүрчээ

iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ

iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ

ОХУ-д санал хураалтын нэгдсэн өдөр эхэлжээ

ОХУ-д санал хураалтын нэгдсэн өдөр эхэлжээ

Олимпын таеквондогийн пүмсэ төрөлд Монголын анхны дэлхийн аварга цолтон төрлөө

Олимпын таеквондогийн пүмсэ төрөлд Монголын анхны дэлхийн аварга цолтон төрлөө

ӨНӨӨДӨР: “Монгол-Японы бизнес түншлэл-2026” уулзалт арга хэмжээ болно

ӨНӨӨДӨР: “Монгол-Японы бизнес түншлэл-2026” уулзалт арга хэмжээ болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхааруулжээ

Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхааруулжээ

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Озэки Аонишики Гонояамад ошитаоши мэхээр уналаа

Озэки Аонишики Гонояамад ошитаоши мэхээр уналаа

Гадаадад оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байсан 37 этгээдийг Монголд авчирчээ

Гадаадад оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байсан 37 этгээдийг Монголд авчирчээ

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Улаанбаатарт 22-24 хэм дулаан байна

Улаанбаатарт 22-24 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн ёс зүйн форум-2026” болно

ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн ёс зүйн форум-2026” болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Озэки Котозакүра 4 даваатай башёг тэргүүлж байна

Озэки Котозакүра 4 даваатай башёг тэргүүлж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Такаясү-д өвдөг шороодож 1 унаатай боллоо

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Такаясү-д өвдөг шороодож 1 унаатай боллоо

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 50 гаруй хувиар нэмэгджээ

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 50 гаруй хувиар нэмэгджээ

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга болон Озэки цолтнууд учраа бөхчүүдээ давлаа

Их аварга болон Озэки цолтнууд учраа бөхчүүдээ давлаа

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Их дуулга Будапешт-2026” цуврал тэмцээний эхний өдөр мөнгө, хүрэл медаль хүртлээ

“Их дуулга Будапешт-2026” цуврал тэмцээний эхний өдөр мөнгө, хүрэл медаль хүртлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

“Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа

“Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг робот мэс заслыг нэвтрүүлэв

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг робот мэс заслыг нэвтрүүлэв

Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ

Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ

ӨНӨӨДӨР: Тохижилт, үйлчилгээний ажилтны өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Тохижилт, үйлчилгээний ажилтны өдөр тохиож байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залилантай тэмцэх олон улсын эвсэл байгуулжээ

Цахим залилантай тэмцэх олон улсын эвсэл байгуулжээ

Д.Трамп сонгогчдын саналыг татахын тулд мөнгө амлажээ ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР

Д.Трамп сонгогчдын саналыг татахын тулд мөнгө амлажээ ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР

Apple компани эвхэгддэг iPhone Duo ухаалаг гар утсаа танилцууллаа

Apple компани эвхэгддэг iPhone Duo ухаалаг гар утсаа танилцууллаа

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО

ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО

А.Ариунзаяа: Сэтгэл хөдлөлөө удирдаж сураагүй хүн ээж, аав болоод хүүхдээ их “гэмтээдэг“

А.Ариунзаяа: Сэтгэл хөдлөлөө удирдаж сураагүй хүн ээж, аав болоод хүүхдээ их “гэмтээдэг“

Монголын хүн амын нэг хувь нь гадаадын харьяат иргэн байна

Монголын хүн амын нэг хувь нь гадаадын харьяат иргэн байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа

ӨНӨӨДӨР: Монгол Улсад БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман айлчилна

ӨНӨӨДӨР: Монгол Улсад БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман айлчилна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулган эхэлж байна

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулган эхэлж байна

Адриатын эрэг дэх аялагчдын диваажин - Монтенегро

Адриатын эрэг дэх аялагчдын диваажин - Монтенегро

Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

В.Путин АНУ-ын төлөөлөгчидтэй Кремльд уулзав

В.Путин АНУ-ын төлөөлөгчидтэй Кремльд уулзав

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв

БУРИАД УЛСТАЙ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГААР БАЯЖУУЛНА

БУРИАД УЛСТАЙ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГААР БАЯЖУУЛНА

ӨНӨӨДӨР: Монгол Улсад барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна.

ӨНӨӨДӨР: Монгол Улсад барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Нидерланд улс алтныхаа нөөцийг Хойд Америкаас татаж эхэлжээ

Нидерланд улс алтныхаа нөөцийг Хойд Америкаас татаж эхэлжээ

МОНГОЛ - ОХУ ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧ, ДЭД БҮТЦИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

МОНГОЛ - ОХУ ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧ, ДЭД БҮТЦИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна

ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна

Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

“Сибирийн хүч-2” төслийн нэрийг “Байгал нуурын хүч” болгон өөрчилжээ

“Сибирийн хүч-2” төслийн нэрийг “Байгал нуурын хүч” болгон өөрчилжээ

ӨНӨӨДӨР: Японы Гадаад хэргийн сайд Т.Мотэгигийн Монголд улсад хийх айлчлал өнөөдөр эхэлнэ

ӨНӨӨДӨР: Японы Гадаад хэргийн сайд Т.Мотэгигийн Монголд улсад хийх айлчлал өнөөдөр эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Айчи-Нагояа 2026” Азийн наадмыг Монголоос 50 гаруй сэтгүүлч, зурагчин, зураглаач сурвалжилна

“Айчи-Нагояа 2026” Азийн наадмыг Монголоос 50 гаруй сэтгүүлч, зурагчин, зураглаач сурвалжилна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Улаанбаатарт өдөртөө 29-31 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 29-31 хэм дулаан байна