Үндэсний хөгжмийн сургалтын дэг сургуулийг бататган сайжруулах, уран бүтээлчдийн ур чадварыг нэмэгдүүлэх, харилцан суралцах, ардын хөгжим сонирхогч, суралцагчдыг идэвхжүүлэх, өв соёлоо эрхэмлэн дээдэлж, үндэсний ондоошлыг төлөвшүүлэх зорилгоор “Уламжлалт арга барилаар хөгжимдөх улсын анхдугаар уралдаан” -ыг Соёл Урлагийн Их Сургуулиас 2024.05.01 – 05.20ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Уралдаанд 5 аймаг, 10 гаруй мэргэжлийн урлагийн байгууллага, мэргэжлийн сургалтын төвүүдээс 12-74 насны 103 оролцогч ур чадвараа сорин өрсөлдсөнөөс 71 оролцогч 2-р шатанд үлдэж, өвлөн хөгжимдөхүйн арга барилаар дараах уран бүтээлчид тэргүүллээ.
Үлээвэр хөгжмийн төрлөөр:
I байр: Үндэсний өв соёлын “Түмэн-Эх” чуулгын хөгжимчин Б.Сэнгэжав
II байр: The Hu хамтлагийн хөгжимчин Г.Нямжанцан
III байр: Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн харуул үйлчилгээний ротын байлдагч С.Сүхбат, СУИС-ийн оюутан Г.Төмөржин
Цохивор, товшвор хөгжмийн төрлөөр:
I байр: СУИС-ийн Ардын дууны концертмейстр багш Б. Алтанжаргал
II байр: Үндэсний өв соёлын “Түмэн-Эх” чуулгын хөгжимчин Б.Нарангэрэл
III байр: СУИС-ийн Ардын дууны концертмейстр багш, Б.Баттогтох, СУИС-ийн оюутан Н.Цогзолмаа
Нумт хөгжмийн төрлөөр:
I байр: “Эгшиглэн магнай” ХХК-ийн морин хуурын багш Б.Шаравнямбуу
II байр: The Hu хамтлагийн хөгжимчин Б.Энхсайхан, ХЦДБЧ-ын хөгжимчин Б.Төгөлдөр.
III байр: Өөрчлөлт монгол төв. М.Тэмүүлэн, Үндэсний өв соёлын “Түмэн-Эх” чуулгын хөгжимчин Д.Хурцгэрэл
Цохивор, товшуурын төрөлд өвлөн уламжлагч Б.Айган (домбр), Б.Энхзаяа (шударга), нумт хөгжмийн төрөлд өвлөн уламжлагч Р.Энхбаяр (шанаган хуур), Ц.Соёл-Эрдэнэ (хуучир), М.Зулцэцэг (морин хуур), З.Ирээдүй (морин хуур) нар тэргүүллээ.
Н.Жанцанноров: “Уламжлалт арга барилаар хөгжимдөх” гэдэгт 1 дүгээрт: уламжлуулж байгаа, уламжлан авсан, 2 дугаарт тухайн нэг хүний тогтсон арга барилаар, 3 дугаарт тухайн аялгыг хөгжимдөх гэсэн ойлголтын тухай юм" гэв.