БНХАУ-ын Бээжин хотноо “Уул уурхайн инноваци хөгжил” олон улсын форум эхэллээ. Тус форум энэ сарын 21, 22-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд Хятадын Азийн Эдийн засгийн хөгжлийн нийгэмлэг, уул уурхайн мэргэжилтний хорооноос 3 дахь жилдээ зохион байгуулж байна.
Форумд оролцож байгаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга Монгол Улсын эрдэс баялгийн салбарын ирээдүйн чиг хандлага, тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээний талаар илтгэл хэлэлцүүлэх юм.