Европ дахь Цахиурын хөндий буюу авьяаслаг эрдэмтдийн өлгий нутаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Бусад Шинжлэх ухаан Танин мэдэхүй
Огноо
Унших
13 минут 30 секунд

Европ дахь Цахиурын хөндий буюу авьяаслаг эрдэмтдийн өлгий нутаг

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Манай улсын 40-өөс дээш насны иргэд “Беларусь” трактор, Эрдэнэт үйлдвэрт ашиглаж буй аварга том “БелАЗ” өөрөө буулгагч автомашиныг үйлдвэрлэдэг гэдгээр нь Беларусь орныг сайн мэднэ. Мөн нийслэлийн замаар давхилдах хөх өнгийн залгаа автобусуудыг энэ улсаас нийлүүлсэн гэдгийг залуу үеийнхэн гадарлах болов уу.

Харин харьцангуй цөөн хүн амтай хэрнээ энэ улс өндөр технологийн, ялангуяа мэдээллийн технологийн хөгжлөөрөө дэлхийд гайхагддаг, бусад салбарт беларусь гаралтай 6 Нобелийн шагналтан төрөн гарсан төдийгүй өвөг дээдэс нь Беларусиас гаралтай олон хүн уг шагналыг хүртсэн, Израилын Ерөнхийлөгч асан Шаим Вайцман, Шимон Перес нарын унаган нутаг нь Беларусь гэдгийг сонссон хүн төдийлөн олон биш болов уу.

Зураг дээр: Дэлхий дээрх хамгийн том самосвал машин - БелАЗ-75710

MAPS.ME, Masquerade, World of Tanks, EPAM, Viber, All-in Fitness — эдгээр нь бүгд Беларусийн программ зохиогчдын бүтээл гэдгийг гадаадынхан байтугай беларусьчууд ч өөрсдөө сайн мэддэггүй гэнэ. Энд онцолбоос, Беларусь бол IT-гийнхний хувьд жинхэнэ диваажингийн орон юм. Дорнод Европын “Цахиурын хөндий” гэгддэг энэ улсад 20 жилийн өмнө өндөр технологийн парк байгуулагдсанаас хойш IT-гийн хөгжил өндөр түвшинд гарсан бөгөөд одоо тус паркад

170 компани, 27 мянга гаруй мэргэжилтэн ажиллаж байна.

Беларусьчуудын хувьд өндөр технологийг хөгжүүлье гэсэн санаа аль эрт социализмын үед буюу 1975 онд төржээ. Тэр үед осциллограф төхөөрөмж ба шивүүр хальсыг /перфолент/ гартаа барьсан идэр залуу хөвгүүн, бүсгүй хоёрыг дүрсэлсэн 6 м өндөр хөшөөг программ зохиогчдод зориулан босгосон нь ирээдүйн амжилтын бэлгэдэл байлаа.

Үүнээс хойш яг 30 жилийн дараа 2005 онд Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Өндөр технологийн парк байгуулах тухай зарлигт гарын үсэг зуржээ. Ингэснээр тус улсад IT-гийн бизнесийг хөгжүүлэхэд чиглэсэн татвар-эрхзүйн онцгой дэглэмийн хүрээнд хамаарах тус паркийг байгуулах орчин бүрдлээ. Энэ бол эдийн засгийн чөлөөт бүс, онцгой бүс биш боловч экстерриториал зарчмаар ажилладаг орон зай юм.

Өндөр технологийн парк. Минск хот

“Brain Drain” буюу чадварлаг ажиллах хүчин эх орноо орхиж явах үзэгдлийг зогсоох зорилгоор энэхүү паркийг байгуулж, Физик техникийн хүрээлэнгийн хуучин байрыг орчин үеийн хэв загвараар тохижуулжээ. Тус паркийн анхдагч зорилго нь гадаадаас аутсорсингийн компаниудыг татах явдал байв. Гадаадын компаниудын хувьд беларусьчуудыг улсдаа авчирч ажиллуулахаас илүүтэй Беларусьт салбараа байгуулах нь ашигтай байх нөхцөлийг бий болгосон тул IT-гийн салбарын чадварлаг ажилтнуудыг эх оронд нь тогтвор суурьшилтай ажиллуулах боломж бүрджээ.

Ерөнхийлөгчийн шийдвэрийн дагуу эхний үед паркт байрлан ажиллаж буй компаниуд улирал бүр орлогынхоо 1 хувийг тушаах ба НӨАТ, орлогын албан татвараас бүрэн чөлөөлөгджээ. Үүний сацуу заавал тус цогцолборт үйл ажиллагаа явуул гэсэн шаардлагыг тавиагүй бөгөөд Беларусийн нутаг дэвсгэрийн аль ч цэгт стартап компани байгуулан ажиллуулахыг зөвшөөрчээ. Харин хөл дээрээ боссоных нь дараа паркт үйл ажиллагаа явуулдаг компаниудын ажилтнуудаас авдаг хувь хүний орлогын албан татварыг нийтэд нь 9 хувиар тогтоосон бол 2021 оноос 13 хувь болгож нэмэгдүүлжээ.

Өнөөдөр Беларусь улс хүн амд ногдох программ зохиогчдын тоогоор дэлхийд тасран түрүүлж, программ хангамжаар тэргүүлэгчдийн тоонд “World of Tanks” тоглоомыг зохиосон Беларусийн Wargaming компани багтсан бол бидний өргөн хэрэглэдэг Viber аппликейшн нь хэрэглэгчдийн тоогоор Facebook Messenger, WhatsApp-ын дараа гуравдугаарт орж байна.

Wargaming гэхэд 6 мянга гаруй ажилтантай, дэлхий даяар 120 сая гаруй хэрэглэгчтэй болсноор тус компанийг үүсгэн байгуулагч Виктор Кислый 2016 онд Беларусийн анхны тэрбумтан болж байв. Мөн беларусьчуудын бүтээсэн Masquerade аппликейшнийг Фэйсбүүк компани, Viber-ийг Японы “Rakuten” компани худалдан авчээ.

Өнөөдрийн байдлаар, Өндөр технологийн паркт өсөж бойжсон компаниудын зохиосон гар утасны аппликейшнүүдийг дэлхий даяар 1 тэрбум гаруй хүн хэрэглэж байгаа бол тус паркт бүтээсэн программ хангамжийн 91 хувийг экспортолж байна. Ийм учраас эх орон нэгтнүүдийнхээ зохиосон аппликейшнүүдийг хэрэглэж байгаа гэдгээ беларусьчууд өөрсдөө ч мэддэггүй ба бүтээх санаа дөнгөж төрж байх үед нь зарим аппликейшнийг гадаадынханд зарчихдаг ажээ.

Өнөөдөр хоёр беларусь хүүхдийн нэг нь программ зохиогч болохыг мөрөөддөг ба Беларусийн программистуудын цалин нь хөрш ОХУ, Украин, Польш, Литва, Латвийн мэргэжил нэгтнүүдийнхээсээ өндөр байдаг.

2020 онд гэхэд Беларусийн бүх ажиллах хүчний 1,5 хувь нь /85 мянган хүн/ Өндөр технологийн паркт ажиллаж, тус паркийн экспорт 2 тэрбум 735 сая ам.долларт хүрчээ. Нийт үйлдвэрлэлийн хэмжээ 7,4 тэрбум ам.долларт хүрсэн нь 9,5 сая хүн амтай улсын хувьд өндөр тоо юм.

Нобелийн шагналтнуудын өлгий нутаг

Хэдийгээр цөөн хүн амтай боловч Беларусь нутгаас олон алдартай эрдэмтэн, улстөрч, соёл урлагийн зүтгэлтэн төрөн гарсны нэг нь 2000 онд Нобелийн шагнал хүртсэн физикч Жорес Алферов юм.

Тэрбээр 1930 онд Витебск хотод төрсөн бөгөөд дэлхийн II дайны дараа дунд сургуулиа алтан медальтай төгсөж, Ленинград хотын Цахилгаан техникийн дээд сургуулийг дүүргэснийхээ дараа дэд эрдэмтэн, докторын зэрэг хамгаалж, профессор цол хүртэж, улмаар ЗХУ-ын ШУА-ын дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байжээ. 500 гаруй судалгааны ажил, 50 нээлт хийсэн энэ хүн “хагас дамжуулагчийн гетеро бүтцийг тодорхойлсныхоо” төлөө Нобелийн шагнал хүртсэн байна.

Орчин үеийн нанотехнологийн хөгжил нь Алферов ба түүний шавь нарын бүтээлүүд дээр тулгуурладаг ба бидний өдөр тутам хэрэглэдэг зүйлс түүний нээлтүүдийн ачаар бий болсон юм. Тухайлбал, “Алферовын лазер”-ыг компакт диск ба гар утас, бусад нээлт бүтээлийг нь автомашины гэрэл, гэрлэн дохио, дэлгүүрийн кассын машинд ашигладаг.

Алферов унаган нутгаа мартаагүй бөгөөд Беларусийн эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгааны ажилд идэвхтэй оролцож, 1990-ээд оны үед тус улсын ШУА-ийн гадаад гишүүнээр сонгогджээ.

Эдийн засгийн салбарын Нобелийн шагналтан Саймон Кузнец

XX зууны хамгийн алдартай эдийн засагчдын нэг болох энэ хүн Беларусийн Пинск хотод 1901 онд төрсөн боловч хувь заяаны эрхээр түүний амьдрал, нээлт бүтээл нь АНУ-тай салшгүй холбогджээ.

Америкт цагаачлахаасаа өмнө тэрбээр Семен гэдэг нэртэй байсан бөгөөд 4 дүгээр анги төгссөнийхөө дараа Украинд очиж, Харьков хотын Худалдааны дээд сургуульд суралцаж байгаад 1920-иод оны эхээр АНУ-д цагаачлан гарч Колумбын их сургуулийг дүүргэжээ. Үүний дараа олон жил Хопкинсийн их сургууль, Харвардын их сургуульд багшилж байв.

С.Кузнец бол эдийн засгийн судалгааг бүхэл бүтэн шинжлэх ухаан болгож чадсан хүн юм. Өдгөө судлаач бүрийн хэлдэг “Дотоодын нийт бүтээгдэхүүн” гэдэг ойлголтыг анх бий болгосныг дурдах нь зүйтэй. Орлогын ялгаа нь баян чинээлэг бус харин ядуу буурай орнуудад илүүтэй байдаг гэдэг гарцаагүй үнэнийг чухамдаа С.Кузнец шинжлэх ухааны үүднээс баталжээ.

“Эдийн засгийн өсөлтийн тухай ойлголтыг эмпирик судалгааны үндсэн дээр бий болгосноор эдийн засгийн ба нийгмийн бүтэц, хөгжлийн үйл явцыг илүү гүнзгий таньж мэдэхэд хувь нэмэр оруулсан”-ы учир түүнд Нобелийн шагналыг олгожээ. Аливаа улс орны хамгийн том капитал бол ур чадвартай, туршлагатай, мөн эдийн засгийн ашигтай үйл ажиллагаанд тэмүүлсэн хүмүүс юм хэмээн нэрт эрдэмтний хэлсэн үг эдийн засгийн бүх сурах бичигт орсон байдаг.

Энх тайвны Нобелийн шагналт Шимон Перес

Энэ хүний төрсөн нутаг болох Минск мужийн Вишнево тосгонд нацистууд аймшигт аллага үйлдэж, тосгоны оршин суугчдыг жүүдийн шашны сүмд бөөнөөр нь оруулж байгаад шатаажээ. Амиа алдсан хүмүүсийн дотор Шимон Пересийн төрөл төрөгсөд байсан гэдэг. Харин энэ явдлаас 7 жилийн өмнө Шимон 11 настайдаа Палестин руу дүрвэсэн байлаа. 1990-ээд оны эхэн үеэр Ш.Перес хоёр удаа төрөлх тосгондоо ирж, гэрийнхээ ойролцоох худгийн уснаас амсаж байв. Тэрбээр 1994 онд “Ойрх Дорнодод энх тайвныг цогцлооход хүчин чармайлт гаргасныхаа” төлөө Нобелийн Энх тайвны шагналыг Ясир Арафат, Ицхак Рабин нарын хамт хүртсэн юм.

Утга зохиолын салбарын Нобелийн шагналт С.Алексиевич

Манай эрин үеийнхний зовлон шаналлыг мэдэрч, эр зоригийг нь бахдан дуулсан гайхамшигт уран бүтээлүүд туурвисных нь төлөө Беларусийн зохиолч эмэгтэйд утга зохиолын Нобелийн шагналыг олгожээ.

Светлана Алексиевич 1948 онд Ивано-Франковск мужид Беларусийн цэргийн албан хаагчийн гэр бүлд төржээ.

"Таны уран бүтээл беларусьчууд төдийгүй дэлхийн олон орны уншигчдын сэтгэл санааг эзэмдэж чадсан" хэмээн Ерөнхийлөгч А.Лукашенко түүнд баяр хүргэж байлаа. Хариуд нь Алексиевич хэлэхдээ, “Энэ бол зөвхөн миний ялалт бус улс орон, ард түмний минь ялалт” гэжээ. Түүний туурвисан хамгийн алдартай баримтат-уран сайхны бүтээлүүд бол “Чернобылийн залбирал”, “Дайны эмэгтэйлэг бус шинж төрх ” /War's Unwomanly Face/ “Цайран хөвгүүд” юм.

Эдгээр дурдсан 3 хүнээс гадна Нобелийн Энх тайвны шагналт Менахем Бегин, физикийн салбарын Нобелийн шагналт Ричард Филлипс Фейнман нар мөн л беларусь гаралтай ажээ.

Мөн 19-20 дугаар зууны зааг дээр илүү сайхан амьдралын эрэлд гарч, харь оронд цагаачилсан беларусь гаралтай хүмүүсийн хүүхдүүд, ач зээ нар нь мөн Нобелийн шагнал хүртсэн тохиолдол цөөнгүй. Тэднийг дурдвал, физикч Шэлдон Ли Глэшоу /Глуховский/, Витебск хотоос АНУ-ын Айова муж улсад ирсэн цагаачдын хүү, химич Алан Хигер, эдийн засгийн салбарын Нобелийн шагналт Леонид Канторович нар болой.

Мөн 1995 онд Нобелийн шагналыг хувааж хүртсэн физикч Мартин Льюис Перл, Фредерик Райнес хоёр хоёулаа беларусь гаралтай байсан нь тун гайхалтай тохиолдол бөгөөд тау-лептон ба нейтрино гэдэг эгэл бөөмсийг илрүүлсний нь төлөө тэдэнд Нобелийн шагналыг олгожээ.

Түүнчлэн физиологи ба анагаах ухааны салбарын 1997 оны Нобелийн шагналт Стэнли Прузинерийг дурдаж болно. Түүний элэнц эцэг, элэнц эх нь Минск, Могилев, Шклов зэрэг хотод амьдарч байгаад Москвад ирсэн бөгөөд XX зуун гарахаас өмнө Америк руу цагаачилжээ.

С.Прузинерийн гавьяа бол “хүний биед прион гэдэг хоргүй уураг байдаг бөгөөд тодорхой хугацааны дотор маш хөнөөлтэй уураг болон хувирч, тархийг үхжүүлдэг” болохыг илрүүлсэн явдал юм. Энэхүү нээлт нь Альцгеймерийн өвчнийг анагаах боломжтой гэсэн итгэл найдварыг төрүүлж байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Тоймч Б.Адъяахүү

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ “Парис-2024” паралимпын наадамд өрсөлдөх эрхээ авлаа

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь
МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай  мэдээлэл хийнэ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Боломж үргэлж байдаг

Боломж үргэлж байдаг

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм  дулаан байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна