Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен өнөөдөр буюу наймдугаар сарын 1-ний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалынхаа үеэр тэрбээр ГХЯ-д хүрэлцэн ирж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен нар хэвлэлд мэдээлэл хийнэ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.