Өнөөдөр буюу 2024 оны 8 дугаар сарын 01-ний Пүрэв /Бадрангуй/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Өнөөдөр: "Зүүн Азийн орнуудын уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөгжлийн төлөөх хамтын ажиллагаа” олон улсын симпозиум болно.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
09:00-13:00 цагт МУИС-ийн номын санд: “Зүүн Өмнөд Азийн орнуудын уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөгжлийн төлөөх хамтын ажиллагаа” олон улсын симпозиум хэлэлцүүлэг болно. Утас: 9980-9424.
09:30-10:00 цагт Санхүүчдийн талбай буюу Банк санхүүгийн салбарын билэг тэмдэг болсон Бухын хөшөөний дэргэд: "Сэндли” ББСБ “Сэндли 2.0” бонд гаргахтай холбогдуулан анхдагч арилжааны цан цохих үйл ажиллагаа болно.
10:40 цагт: Хуульчийн мэргэжлийн шалгалтын талаар Хуульчдын холбооноос мэдээлнэ. Утас: 8806-7061, 9806-6116.
11:40 цагт: Жилд 40 мянган хүнд үйлчлэх, эрт илрүүлэг, оношилгооны “NURA” Зайсан төв нээлтээ хийнэ. Утас: 9913-6651.
12:00 цагт: Манай улсад айлчилж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен ГХЯ-д хүрэлцэн ирж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийнэ.
13:30 цагт: Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен нар мэдээлэл хийнэ.
Өнөөдөр: Зүүн хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалт эхэлнэ. Чуулга уулзалт 4 өдөр үргэлжилнэ.
Хичээлийн шинэ жил-2024-2025” үзэсгэлэн худалдаа нийслэлд өнөөдрөөс 15 байршилд гарч эхэллээ.
“Намрын ногоон өдрүүд” хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг өнөөдрөөс нийслэлийн 9 дүүргийн 21 байршилд зохион байгуулна.
Буянт-Ухаа дахь Архивын ерөнхий газрын Соёлын өвийн Үндэсний төвд: “НҮҮДЭЛЧДИЙН ХЭМНЭЛ–ХЭЛ ХУУР МИНУ” сэдвийн дор хэл хуур тоглогчдын улсын анхдугаар наадам эхэлнэ.
Өнөөдөр: “Шинэ Хархорум” хот төлөвлөлтийн шилдэг 5 багийн бүтээлийг эцэслэн шалгаруулна.