Онцгой байдлын ерөнхий газар, Юнител групп хамтран урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад ард иргэдэд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдээлэл түгээхэд хамтран ажиллаж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцох уулзалтыг зохион байгуулав.
Уулзалтад ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Ц.Уранчимэг, "Юнител групп"-ийн Гүйцэтгэх захирал Д.Жамъяншарав, тус группийн Байгууллагын бизнес хариуцсан дэд захирал Б.Энхтүвшин нарын холбогдох албаныхан оролцлоо.
Уулзалтын хүрээнд технологийн чиглэлээр сургалт зохион байгуулах, дата хадгалалт, кибер аюулгүй байдал, гамшгийн үеийн нэгдсэн системийн чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцсон юм.
Мөн тус группийн “Номадиа пикчерс продюсинг” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, ард иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор ”101” 10 ангит баримтат киног бүтээн, олны хүртээл болгоод байна.
Тус кино нь бодит үйл явдал дээр тулгуурлан Онцгой байдлын байгууллагын алба хаагчид тэр дундаа аврагчид дуудлага мэдээлэлд хэрхэн ажилладаг, ямар саад бэрхшээл тулгардаг талаар бодитоор харуулсан бүтээл юм.
Энэхүү киног тус группийн Look tv болон “Юнивишн” ХХК-ийн IPTV үйлчилгээний Монгол кино багцад үнэгүй байршуулаад байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!