Европт 100 жилийн өмнө суралцсан залуусын эд зүйлс, гар бичмэл зэрэг 300 гаруй үзмэрийг дэлгэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Бусад Боловсрол Шинжлэх ухаан Танин мэдэхүй
Огноо
Унших
6 минут 3 секунд

Европт 100 жилийн өмнө суралцсан залуусын эд зүйлс, гар бичмэл зэрэг 300 гаруй үзмэрийг дэлгэв

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол сурагч оюутнууд өрнөд Европт суралцаж эхэлсний 100 жилийн ойг тохиолдуулан “Алс газар сурахаар одогсод: 100” тусгай үзэсгэлэнг Монголын Үндэсний музейд өнөөдөр нээлээ.

Энэхүү үзэсгэлэнг Архивын ерөнхий газар, Монголын Үндэсний музей, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Үндэсний төв номын сан, Гадаад харилцааны төв архив болон Тагнуулын ерөнхий газрын тусгай архив хамтран зохион байгуулж байна. Түүнчлэн олон нийтэд анх удаа толилуулж буйгаараа онцлог үзмэрүүд бүхий тус үзэсгэлэнд Европт 100 жилийн өмнө суралцаж байсан залуусын хэрэглэж байсан хувцас хэрэглэл, эд өлгийн зүйлс, гар бичмэл зэрэг 300 гаруй үзмэрийг дэлгэжээ.

Тухайлбал, Монгол Улсын Үндэсний төв архивын сан хөмрөгөөс “Герман, Франц улс дахь монгол сурагчдын захиргаа”-ны үйл ажиллагаанд холбогдох албан бичгүүд, Монголын Үндэсний музейн сан хөмрөгөөс газрын зураг, бичгийн машин, зурагт хуудас зэрэг, Гадаад харилцааны төв архиваас сурагчдын гадаад паспорт, Герман, Франц улсын зохих байгууллагуудтай харилцсан албан бичгүүд, ТЕГ-ын тусгай архиваас хэлмэгдсэн багш, сурагчдын хавтаст хэрэг, түүхэн гэрэл зургууд, МУҮНС-аас багш Б.Ишдорж, Д.Буддарь нарын бичиж хэвлүүлсэн ном зохиол, аян замын тэмдэглэл, 1926-1930 онд Герман, Франц улсад суралцсан сурагчдын гэр бүл, үр хүүхдүүдийн гар дээр хадгалагдан үлдсэн эд өлгийн зүйлсийг дэлгэжээ. Мөн тус үзэсгэлэнд тавьсан гэрэл зургуудыг судлаач, сэтгүүлч Ч.Болдын цуглуулга, хувийн архиваас бүрдүүлсэн байна.

Үзэсгэлэнг нээх үеэр Монголын Үндэсний музейн захирал Д.Отгонсүрэн хэлэхдээ, “Монголоос Герман, Францад мэргэжил, боловсрол эзэмшихээр суралцсан залуус эх орондоо эргэн ирээд монголын хөгжил дэвшилд онцгой хувь нэмэр оруулж, салбар бүрдээ манлайлагчид болсон түүхтэй. Энэхүү үзэсгэлэн Монгол Улс болон ХБНГУ-ын соёл, боловсролын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, уламжлал болгон хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцолж байв.

Архивын Ерөнхий газрын дарга, доктор Л.Нямгэрэл, “Монгол Улсын архивын сан хөмрөгт манай улсын ой санамж болсон олон түүхэн баримт бичиг хадгалагддаг. Тэдгээрийн нэг хэсэг нь 1925 онд өндөр хөгжилтэй улс орнуудад суралцахаар явсан 35 залуугийн хувийн болон төр, нийгмийн үйл ажиллагаатай холбоотой баримтууд бий" хэмээн тодотгосон юм.

Мөн тэрбээр, "1921 оны Ардын хувьсгалын дараа Засгийн газраас үндэсний сэхээтнийг бэлтгэх, боловсон хүчнийг чадавхжуулах чиглэлээр тодорхой бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Үүний нэг илэрхийлэл нь Герман, Франц зэрэг улс оронд мэргэжилтнүүдийг сургахаар илгээсэн явдал юм. Эдгээр залуусаас монголын төр, нийгэм, соёл, урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан олон сэхээтэн төрөн гарсан. Тиймээс энэхүү үзэсгэлэн нь зөвхөн нэгэн үеийн түүхийг харуулах төдий бус, харин хойч үеийнхэнд сургамж болгох зорилгын үүднээс тэднийг үнэн зөв ойлголт мэдээллээр хангах нь чухал юм. Цаашид эдгээр түүхэн баримтыг олон нийтэд таниулах, судалгаа, сурталчилгааны ажлыг тогтмол, үр бүтээлтэй зохион байгуулна" хэмээлээ.

1926 онд дунд сургуулийн боловсролтой 35 сурагч “Хээрийн галуу нисэн үл хүрэх газар”-т эрдэм сурахаар Герман, Франц улсыг зорьсон билээ. Тэдний бага нь 13, ахмад нь 25 настай байв. Сурагчдын 31 нь Германд, дөрөв нь Францад 1926-1930 онд төрөл бүрийн мэргэжлээр суралцсан бөгөөд өрнийн соёлтой танилцаж ахуйд нь ЗХУ болон Коминтерний шахалтаар эгүүлсэн татсан.

Эдгээр хүүхдийн ихэнх нь улс төрийн галт шуурганд өртөж, зарим нь амь насаараа хохирсон гашуун түүхтэй. Тэднийг удирдаж явсан багш нар хэлмэгдүүлэлтэд өртөн цаазаар авхуулсан бол сурагчдаас гурав нь цаазлуулж, найм нь 3-25 жилийн ял эдэлж, тав нь сэжиг бүхий нас баржээ.

Герман, Франц улсад суралцсан тэдгээр сурагч хожим улс Монголынхоо тэргүүлэх сэхээтнүүд болж, ажилласан салбар салбартаа анхдагчид болон алдар нэрээ мөнхөлсөн. Тэдний дундаас их зохиолч Д.Нацагдорж, Төрийн шагналт, Ардын зураач Л.Намхайцэрэн, Төрийн хошой шагналт, зохиолч Д.Намдаг, Төрийн шагналт, анхны академич нарын нэг, Гавьяат мал зүйч Т.Аюурзана, анхны Ардын багш Г.Батсүх, Гавьяат багш С.Бавуу, Монгол киноны анхны найруулагч Т.Нацагдорж, Б.Гомбо, геологийн ухааны анхны доктор Ж.Дүгэрсүрэн, зохиолч, орчуулагч Н.Наваан-Юндэн, Улсын Төв номын сангийн ахмад ажилтан Д.Сурмаажав, Д.Цэрэнханд, Аж үйлдвэрийн комбинатын ууган ажилтан Х.Юмбүү, утга зохиол судлаач Б.Содном, Улсын хэвлэх үйлдвэрийн ууган инженер Ц.Баатарсэнгэ, М.Лувсаннамжил, герман-монгол толь бичиг зохиогч Ш.Цэвэг, анхны токарьчин Б.Сэдэд нарын алдартнууд төрсөн юм.

Тус үзэсгэлэн энэ сарын 26-ныг хүртэл олны хүртээл болно.

Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Г.Цогзолмаа

Аж ахуйн нэгж, байгууллагын улсын тооллого эхэллээ

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо
Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм  дулаан байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

105 м-ийн гүнд усан доогуур хонгил барьжээ

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Азийн наадмын медалийн хүснэгт

Азийн наадмын медалийн хүснэгт

Сакаэ Казүхито: Хуучны хатуу бэлтгэлээр монголчуудыг хүмүүжүүлнэ

ОХУ-аас 10 дугаар сард 78 мянган тонн шатахуун авах гэрээ хийжээ

В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв?

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

“Айчи Нагояа-2026” Азийн наадмаас жүдоч К.Ёолк анхны алтан медалийг эх орондоо авчирлаа

Хүн дүрст роботын нийлүүлэлт 432 хувиар өсжээ

Х.Билгүүнсайхан “ Айчи Нагоя-2023” Азийн наадмын хүрэл медальтан болов

ОУХМ Г.Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна

Экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийлэв

Сэтгүүл зүй ба бидний эмх замбараагүй ертөнцийн ирээдүй

MTV Video Music Awards наадмаас BTS гурван шагнал, Мадонна долоон шагнал хүртжээ

The MongolZ баг Зүүн Европ болон Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ

Монгол, Энэтхэгийн хооронд шууд нислэг үйлдэж эхэллээ

SpaceX компани Starship хөлгөө анх удаа дэлхийн тойрог замд гаргажээ

SpaceX компани Starship хөлгөө анх удаа дэлхийн тойрог замд гаргажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

10 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

ЗАВХАН: Эдийн засаг өссөн ч хүн амын шилжилт хөдөлгөөн анхаарал татаж байна

Нефтийн үнэ 100 ам.доллароос давсан хэвээр байна

Японы 17 настай усанд сэлэгч дэлхийн рекордыг шинэчилж

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Их аварга Оносато 6 башёгийн дараа 6 дахь түрүүгээ авлаа

Аки башёгийн түрүү бөхийн төлөө Оносато, Аонишикитэй хүч үзэхээр болов