Дубайд болох COP28 ямар ач холбогдолтой вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Байгаль орчин Эрүүл мэнд
Огноо
Унших
8 минут 26 секунд

Дубайд болох COP28 ямар ач холбогдолтой вэ?

ЛОНДОН, 2023 оны арваннэгдүгээр сарын 9 /BBC/. Дэлхийн улс орнуудын удирдагчид АНЭУ-ын Дубай хотноо болох НҮБ-ын дээд түвшний уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах асуудлыг хэлэлцэх гэж байна.

Энэ онд дэлхий даяар байгалийн олон гамшигт үзэгдэл нүүрлэж, цаг уурын олон тоон үзүүлэлт түүхэн дээд түвшинд хүрсний дараа болох гэж байгаагаараа энэ удаагийн уулзалт арга хэмжээ онцлогтой.

COP28 гэж юу вэ? Хаана болох вэ?

COP28 бол уур амьсгалын асуудлаар НҮБ-аас жил тутам зохион байгуулдаг чуулган бөгөөд Засгийн газрууд уур амьсгалын өөрчлөлтийг хэрхэн тогтоон барих, түүнд бэлэн байх тухай асуудлыг хэлэлцдэг.

Энэ удаагийн чуулган АНЭУ-ын Дубай хотноо 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 12-ны өдрүүдэд болно. COP нь талуудын бага хурал гэсэн үгийн товчлол бөгөөд талууд гэдэг нь 1992 онд уур амьсгалын тухай НҮБ-ын Суурь Конвенцод гарын үсэг зуран нэгдсэн орнууд юм.

COP28-ыг Дубайд зохион байгуулж буй нь маргаан дагуулав

АНЭУ бол дэлхийд газрын тосны олборлолтоороо тэргүүлэгч 10 орны нэг юм. Тус улсын эрх баригчид төрийн өмчит газрын тосны компанийн гүйцэтгэх захирал Султан Аль Жаберийг COP28 чуулганы даргалагчаар томилжээ.

Газрын тос бол хий, нүүрсний нэгэн адил олборлодог түлш юм. Уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаануудын нэг болж байгаа эдгээр түлшийг эрчим хүч гарган авахын тулд шатаах үед нүүрстөрөгчийн давхар исэл зэрэг манай гаргийн уур амьсгал дулаарахад нөлөөлж буй хүлэмжийн хийнүүд ялгардаг.

Харин С.Жаберийн газрын тосны компани олборлолтоо нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Түүнийг чуулганы даргалагчаар томилсон нь шүүмжлэл дагуулжээ. Уг томилгоог байгаль орчныг хамгаалагчдын “350.org” гэдэг хөдөлгөөнийнхөн "тамхи үйлдвэрлэгч компанийн гүйцэтгэх захирлаар хорт хавдрын эмчилгээний асуудлаарх хурлыг удирдуулж байгаатай" адилтган шүүмжилсэн байна.

Харин С.Жаберийн хувьд өөрийгөө газрын тос, байгалийн хийн салбараас шаардлагатай арга хэмжээ авахад түлхэц үзүүлэхүйц онцгой байр суурь баримталж байгааг онцлоод, сэргээгдэх эрчим хүчний “Masdar” фирмийн тэргүүний хувиар салхи, нарны эрчим хүч зэрэг цэвэр технологиудыг хөгжүүлэх ажлыг удирдаж байгаагаа мэдэгдлээ.

COP28 яагаад чухал вэ?

COP28 нь дэлхийн агаарын температурын өсөлтийг 1.5 хэмд тогтоон барих зорилтыг хэрэгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэж найдаж байна. Энэ бол 2015 онд Парис хотноо 200 орчим орны удирдагчдын баталсан хэлэлцээрийн гол зорилт юм.

НҮБ-ын цаг уурын асуудал эрхэлсэн байгууллага болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын зөвлөлийн /IPCC/ мэдээллээр, дэлхийн дулаарлыг 1.5 хэмд тогтоон барих зорилт нь уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн их хор хөнөөлтэй нөлөөллөөс зайлсхийхэд нэн чухал юм.

Дэлхийн урт хугацааны дулаарлын үзүүлэлтийг аж үйлдвэржилтийн өмнөх үе буюу хүн төрөлхтөн олборлодог түлшийг их хэмжээгээр шатааж эхлэхээс өмнөх үетэй харьцуулахад одоогоор ойролцоогоор 1.1-1.2 хэмд хүрээд байна.

Гэсэн хэдий ч дэлхийн улс орнуудын одоогоор өгөөд буй амлалтуудаас үл хамааран манай гараг 2100 он гэхэд 2.5 хэм орчмоор дулаарах тооцоо гараад байна. Дэлхийн дулаарлыг 1.5 хэмд тогтоон барих боломж улам бүр багасаж буйг НҮБ анхааруулсаар байгаа юм.

COP28-ын үеэр ямар асуудлуудыг хэлэлцэх вэ?

COP28-ын үеэр Парисын хэлэлцээрийн зорилтуудад хүрэхийн тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдээс гадна дараах асуудлуудад анхаарал хандуулна.

  • эрчим хүчний цэвэр эх үүсвэр рүү шилжих үйл явцыг хурдасгах
  • уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээнд зарцуулагдах хөрөнгө мөнгийг баян орнуудаас гаргуулан ядуу орнуудад өгөх, хөгжиж буй орнуудад зориулсан шинэ хэлэлцээр дээр ажиллах
  • байгаль, хүмүүст анхаарал хандуулах
  • COP28-ыг “хамгийн хүртээмжтэй” болгох

Мөн эрүүл мэнд, санхүү, хоол хүнс, байгаль орчин зэрэг асуудлаар сэдэвчилсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулна.

COP28-д хэн хэн оролцох вэ?

Нийт 200 гаруй орны Засгийн газруудад урилга хүргүүлсэн бөгөөд АНУ, Хятад, Энэтхэг зэрэг хэд хэдэн орны удирдагчид оролцох эсэхээ хараахан баталгаажуулаагүй байна.

Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак уг арга хэмжээнд оролцох бөгөөд хаан Чарльз мөн оролцоно гэдгийг Букингемийн ордноос мэдэгджээ. Тэрбээр 12 дугаар сарын 1-нд төлөөлөгчдөд хандаж үг хэлнэ.

Мөн байгаль орчныг хамгаалах байгууллагууд, нийгмийн бүлгүүд, судалгааны төвүүд, бизнес эрхлэгчид, шашны бүлгүүд оролцоно. 2022 онд болсон COP27-д олборлох салбарын олон зуун төлөөлөгч оролцож байв.

Зөвшилцөлд хүрэхэд хүндрэлтэй ямар асуудлууд байна вэ?

Утааг нь шүүх технологигүйгээр шатааж буй нүүрс, газрын тос, хий зэрэг “хэрэглээ нь буурдаггүй” олборлодог түлшний ирээдүйн талаар санал зөрөлдөөн гарах магадлалтай байна.

Тэдгээрийн хэрэглээг “үе шаттайгаар” бууруулахыг С.Жабер уриалсан бөгөөд энэ нь цаг хугацааны явцад багасах хэдий ч бүрмөсөн хэрэглэхгүй болно гэсэн үг биш юм. Гэсэн хэдий ч Европын Холбоо “үе шаттайгаар” бууруулах чиглэлд хүчин чармайлт гаргах төлөвтэй байна.

Байгаль орчныг хамгаалагч идэвхтнүүдийн хувьд олборлодог түлшний хэрэглээг хязгаарлах гэрээ нь зарим олборлолтыг үргэлжлүүлэх боломжийг олгоно гэдгийг онцолж байна. Тэд хорт утааны ялгарлыг тогтоон барих асуудлыг өргөн цар хүрээнд авч үзэх баталгаа байхгүй байгааг мөн санууллаа.

Хөрөнгө мөнгөний асуудал ч мөн тулгарч байна. COP27-гийн үеэр баян чинээлэг орнууд уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаваруудтай тулгарч буй ядуу буурай орнуудад зориулан сан байгуулахаар тохиролцсон билээ. Гэхдээ ийм сан үйл ажиллагаагаа хэрхэн явуулах нь тодорхойгүй хэвээр байна. Жишээлбэл, АНУ түүхэнд тэмдэглэгдэн үлдэхүйц их хэмжээний хорт утаа ялгаруулсныхаа төлөө цаг уурын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ.

2009 онд хөгжингүй орнууд утааг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд бэлэн байхын тулд хөгжиж буй орнуудад 2020 он гэхэд жилд 100 тэрбум доллар олгох үүрэг хүлээсэн юм. Өнгөрсөн хугацаанд уг зорилгыг биелүүлээгүй ч 2023 онд уг зорилтод хүрч магадгүй байна.

COP28-аас дорвитой өөрчлөлт гарах уу?

Өмнөх COP-ыг шүүмжлэгчид, тухайлбал, байгаль орчныг хамгаалах хөдөлгөөний идэвхтэн Грета Тунберг ярихдаа, улс орнууд болон бизнес эрхлэгчид шаардлагатай өөрчлөлтүүдийг хийхгүйгээр зөвхөн өөрсдийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлогоо сурталчилдаг " гэж шүүмжилж байв.

Гэхдээ дэлхийн улс орнуудын удирдагчид хуран чуулж, дээд хэмжээний уулзалтуудыг хийж байгаа нь улс үндэстний хүрээнээс хальсан дэлхийн хэмжээний хэлэлцээр байгуулах боломжийг олгодгоороо онцлогтой. Тухайлбал, Парист болсон COP21-ийн үеэр тохиролцсон дэлхийн дулаарлыг 1.5 хэмд тогтоон барих зорилт нь “уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад дэлхийн хэмжээний арга хэмжээг авахад чиглүүлж байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ Э.Хулан

Орон нутгийн онцлогт тохируулан зудыг даван туулах төлөвлөгөөг боловсруулахыг даалгалаа

Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг сайжруулах судалгааг эхлүүлэхээ мэдэгдлээ
Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг сайжруулах судалгааг эхлүүлэхээ мэдэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг сайжруулах судалгааг эхлүүлэхээ мэдэгдлээ

Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг сайжруулах судалгааг эхлүүлэхээ мэдэгдлээ

Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

Оюу толгой ХХК: Зэсийн баяжмалын экспорт хэвийн горимд орлоо

ӨНӨӨДӨР: “Монгол суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Эдийн засагч Т.Баярхүү: Ногдол ашгийг бэлнээр тараалаа гээд инфляц өсөхгүй

Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

ДАРХАН-УУЛ: Монголд анх удаа желатины үйлдвэр ашиглалтад орууллаа

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Дүүжин тээврийг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

ӨНӨӨДӨР: Төрөлжсөн ахлах сургуулийн удирдах ажилтнуудын сургалт болж байна

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Монголд гепатит Д вирусээр өвчлөгсдийн тоо дэлхийн дунджаас 12 дахин өндөр байна

УВС: Улаангомын эртний түүхийг хадгалсан Харлаг бэйсийн байшин

Нарны аймгийн захаас шинэ биет илрүүлжээ

Тив дамнасан Истанбулын марафонд Кенийн тамирчин түрүүлжээ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Өнөөдөр цаг агаар тогтворгүй салхи шуургатай байна

ДАШТ: Т.Тулга Дэлхийн аваргаас 3 дахь медалиа хүртлээ

Дакар 2026: Африк тив анхны олимпоо хүлээн авч байна

Дакар 2026: Африк тив анхны олимпоо хүлээн авч байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Хүүхэд төрүүлэх нь 3.9 хувиар багасжээ

Хүүхэд төрүүлэх нь 3.9 хувиар багасжээ

АҮЭБЯ: Оюутолгойн далд уурхайд осол гарсантай холбогдуулан газар дээр нь хяналт шалгалт хийж байна

АҮЭБЯ: Оюутолгойн далд уурхайд осол гарсантай холбогдуулан газар дээр нь хяналт шалгалт хийж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад өвс тэжээл бэлдэнэ

Бинанс биржээс 6.3 тэрбум ам.долларын криптовалют хулгайлжээ

Оюутолгойн гүний уурхайг түр зогсоожээ

Оюутолгойн гүний уурхайг түр зогсоожээ

SDG 6 Fellowship 2027 -Их Британи, Дани, Малайз улсад хэрэгжих бүрэн тэтгэлэгтэй хөтөлбөр

Дэлхийн алдартай тэтгэлгүүдийн тухай 10 гайхмаар баримт

Улаанбаатарт өдөртөө 0-2 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: МСНЭ-ээс “1000 сэтгүүлчийн форум”-ыг зохион байгуулна

ӨНӨӨДӨР: МСНЭ-ээс “1000 сэтгүүлчийн форум”-ыг зохион байгуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ

Өмнөд Солонгос 20 сая гаруй жуулчин хүлээн авна

Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ

“Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо

БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана

Испани даяар гурав хоногийн гашуудал зарлажээ

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монголын хөлөг онгоцноос шоо, даалуу олджээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Газар дээрх, доорх дэд бүтцийг цахим системтэй нэгтгэсэн ирээдүйн хотыг танилцуулжээ

Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ

Монголын долоон бөх өнөөдөр дэвжээнд гарна

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм дулаан байна.

ӨНӨӨДӨР: Хуульчийн мэргэжлийн шалгалт эхэлнэ

ӨНӨӨДӨР: Хуульчийн мэргэжлийн шалгалт эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Иргэдэд орон сууцны 2.4 их наяд төгрөгийн зээл олгожээ

ЕТГ-аас иргэн Х.Нямбаатарын мэдээлэлтэй холбогдуулж няцаалт өгөв

Кюүшү башегийн банцүкэ гарчээ

Кюүшү башегийн банцүкэ гарчээ

Майкрософт компани 60 мянган ажилтнаа цомхотгоно

Майкрософт компани 60 мянган ажилтнаа цомхотгоно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай  мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.