
Өнөөдөр буюу 2026 оны 4 дүгээр сарын 22-ны Лхагва /Үлэмж/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Өнөөдөр: Олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар тус улсад энэ сарын 20-23-нд төрийн айлчлал хийнэ.
08:00 цагт Төрийн ордонд: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
09:00 цагт Төрийн ордонд: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.
10:00 цагт “Улаанбаатар галериа”-ийн “Жуулчин баллрүүм”-д: Ирвэс хамгаалах сангаас санаачлан зохион байгуулдаг ирвэстэй нутгийн шилдэг байгаль хамгаалагчдыг шалгаруулах ёслолболно.
10:30 цагт СТӨ-ний 13 давхарт: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн бэлтгэл ажил, бүртгэл, зохион байгуулалт, маршрут, хаах авто замын талаар мэдээлэл өгөх хэвлэлийн хурал болно.
14:00 цагт Төрийн ордны "Их Эзэн Чингис" танхимд: Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлттэй холбогдуулан Эрүүгийг хуульд өөрчлөлт оруулах Ажлын хэсгээс зохион байгуулах хэлэлцүүлэгболно.
Д.Сүхбаатарын талбайд: Эрүүл мэндийг дэмжих нээллтэй хаалганы өдөрлөг болж байна.
Монголын уран зургийн галерейд: “Эсгийн гайхамшиг-Шинэ дуу хоолой” эсгий урлалын үзэсгэлэн энэ сарын 26-ныг хүртэл гарна.
Монголын Үндэсний музейд: “Алс газар сурахаар одогсод: 100” тусгай үзэсгэлэн энэ сарын 26-ныг хүртэл гарна.
Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд: “Уран бүтээлийн хур-Олон улсын хятад хэлний өдөр” сэдэвт орчин үеийн хятадын уран бичлэг, дүрслэх урлагийн шилдэг уран бүтээлчдийн үзэсгэлэн 5 дугаар сарын 20-ныг хүртэл гарна.
БНХАУ-ын Хайнан мужийн Саньяа аралд: Азийн элсний VI наадам эхэлнэ.
Өнөөдөр Захиргааны ажилтнуудын өдөр тохионо. Эл өдрийг дөрөвдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн лхагва гарагт тэмдэглэдэг.
Москва хотын Кремлийн музейд: “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!