
Өнөөдөр буюу 2026 оны 4 дүгээр сарын 21-ний Мягмар /Өлзийт/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Өнөөдөр: Дэлхийн бүтээлч байдал, инновацын өдөр тохиож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар тус улсад энэ сарын 20-23-нд төрийн айлчлал хийнэ.
09:00 цагт Төрийн ордонд: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.
09:00 цагт Новотел зочид буудалд: “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал, Монгол дахь тусгал" хэлэлцүүлэг болно.
11:00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд: Дарви сумын иргэдийн төлөөлөл Говь-Алтай аймгийн нутаг, Дарвийн нуруунд “Макс групп” компанид алт олборлох 33 лиценз олгосон талаар холбогдох баримтыг илчилж мэдээлэл хийнэ.
13:00 цагт Улаанбаатар зочид буудалд: “Хүүхдийн хөгжил, төлөвшил-2026” эрдэм шинжилгээний хурал болно.
Д.Сүхбаатарын талбайд: Эрүүл мэндийг дэмжих нээллтэй хаалганы өдөрлөгийн хүрээнд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг болно.
Монголын Үндэсний музейд: “Алс газар сурахаар одогсод: 100” тусгай үзэсгэлэн энэ сарын 26-ныг хүртэл гарна.
Лирид солирын урсгалын оргил үе тохионо. Тэтчер сүүлт одны үлдэгдэл агаар мандалд орж ирэх бөгөөд Дэлхийн бөмбөрцгийн хойд тал хагаст харагдана.
Москва хотын Кремлийн музейд: “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн 7 дугаар сарын 19-нийг хүртэл гарна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!