
Өнөөдөр буюу 2026 оны 4 дүгээр сарын 23-ны Пүрэв /Бадрангуй/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Өнөөдөр: Дэлхийн зохиогчийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар тус улсад энэ сарын 20-23-нд төрийн айлчлал хийж байна.
10:00 цагт Төрийн ордонд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
12:00 цагт “Сандэй плаза” худалдааны төвийн эсрэг талд: Нийслэлийн ерөнхий боловсролын Улаанбаатар дунд сургуулиас “Гудамжны номын сан” номын солилцоо, хүүхдийн уншлагыг зохион байгуулна.
12:00 цагт Үндэсний мэдээллийн төвд: Улсаа аваръя холбооноос “Монгол сэхэх үү-Мөхөх үү” сэдвээр мэдээлэл хийнэ.
12:30 цагт Үндэсний мэдээллийн төвд: “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо” ТББ-аас ахмад настнууд тэтгэврийн нэмэгдэл шаардан өлсгөлөн зарлаж, үүсэх сөрөг үр дагаврыг төр, Засгийн газар хариуцахыг мэдэгдэн мэдээлэл хийнэ.
"Мишээл экспо" төвд: "Боловсролын шинэчлэл-2026" үзэсгэлэн болно.
Монголын уран зургийн галерейд: “Эсгийн гайхамшиг-Шинэ дуу хоолой” эсгий урлалын үзэсгэлэн энэ сарын 26-ныг хүртэл гарна.
Монголын Үндэсний музейд: “Алс газар сурахаар одогсод: 100” тусгай үзэсгэлэн энэ сарын 26-ныг хүртэл гарна.
“Hue арт” галерейд: МУЭ-ийн гишүүн, зураач Ц.Соёлмаагийн “Зэрэглээн цаана” үзэсгэлэн 5 дугаар сарын 16-ныг хүртэл гарна.
Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд: “Уран бүтээлийн хур-Олон улсын хятад хэлний өдөр” сэдэвт орчин үеийн хятадын уран бичлэг, дүрслэх урлагийн шилдэг уран бүтээлчдийн үзэсгэлэн 5 дугаар сарын 20-ныг хүртэл гарна.
Москва хотын Кремлийн музейд: “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!