
Аргын тооллын 2026 оны 4 дүгээр сарын 21. Мягмар /Өлзийт/ гараг. Билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал Морин жилийн хаврын адаг хар луу сарын шинийн 4, Ангараг /Өлзийт/ гараг. Зургаан цагаан мэнгэтэй, Гөрөөсөн толгой одтой, Хөхөгчин үхэр өдөр.
Өдрийн наран 5 цаг 52 минутад мандаж, 19 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад бие эрхтэний хүч сайжирна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!