
Өнөөдөр буюу 2026 оны 4 дүгээр сарын 07-ны Мягмар /Өлзийт/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
09:00 цагт Төрийн ордонд: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.
09:30 цагт Шүүхийн сахилгын хорооны сургалтын танхимд: “Шүүхийн ил тод байдал ба хэвлэл мэдээлэл" уулзалт болно.
11:00 цагт “Чингис хаан” үндэсний музейд: Музейн дижитал контент хөгжүүлэлт болон үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төслийн нээлт болно.
15:00 цагт Спортын төв ордонд: Монголын Оюутны спортын VII наадмын нээлт болно.
Монголын Үндэсний музейд: “Р.Чойном-90 жил” үзэсгэлэн энэ сарын 7-ныг хүртэл гарна.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд: МУЭ-ийн гишүүн, уран бүтээлч, Соёлын тэргүүний ажилтан, зураач Н.Ренчин-Очирын “Тэнгэрийн хэл” үзэсгэлэн энэ сарын 8-ныг хүртэл гарна.
МУЭ-ийн “Арт галерей”-д: “Хийморь” уран бүтээлийн үзэсгэлэнг энэ сарын 10-ныг хүртэл гарна.
Өнөөдөр: Аваргуудын лигийн тэмцээний шөвгийн 8-ын эхний тоглолтууд болно.
Киргизийн нийслэл Бишкек хотноо: Чөлөөт, сонгомол бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-ныг хүртэл болно.
Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейд: “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг энэ сарын 7-ныг хүртэл олон нийтэд толилуулна.
Киприйн Пежейа хотноо: Дэлхийн аваргатай өрсөлдөх шатарчныг тодруулах тэмцээн энэ сарын 16-нийг хүртэл болно.
ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд: “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!