МҮОХ, БТСУХ, МҮОА, Боловсролын ерөнхий газраас хамтран “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт Болзолт уралдааныг зарласан билээ.
Тус Болзолт уралдааны хүрээнд өнөөдөр Баянгол дүүргийн ЕБС-ийн сургуулийн удирдлага, Олимпын танхим хариуцсан арга зүйчдийн уулзалт хэлэлцүүлэг МҮОХ-ны хурлын танхимд боллоо.
Уулзалтад 50 гаруй оролцогчид хамрагдан олимпын танхимын үлгэрчилсэн загварыг танилцуулж, олимпын боловсрол, хүмүүжлийг хүүхэд багачуудад эзэмшүүлэх, болзолт уралдааны зохион байгуулалт зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцэв.
Уулзалтад МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар оролцож хүүхэд багачуудад олимпын үнэт зүйлсийг сурталчлах үндсэн зорилготой Болзолт уралдаанд идэвхтэй оролцохыг уриалж, бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.