Э.Батхүү: Монголынхоо сайхан байгалийг гэрэл зургаар хүмүүст хүргэе гэж бодсон
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Байгаль орчин Бусад Урлаг соёл Танин мэдэхүй
Огноо
Унших
26 минут 40 секунд

Э.Батхүү: Монголынхоо сайхан байгалийг гэрэл зургаар хүмүүст хүргэе гэж бодсон

Эрдэнэбулган, 2024 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын гэрэл зурагчин Эрдэнэчулууны Батхүүтэй ярилцаж, түүний гэрэл зургийн талаар ярилцлаа. Тэрбээр Эрдэнэмандал суманд төрж өссөн. Өдгөө 30 настай энэ залуу гэрэл зургийг урлагийн бүтээл болгож чаддагаараа бусдаас онцлог юм.

-Ярилцлагаа өчигдөр хийх байсан ч, уул руу явах ажилтай тань давхцаад хойшилсон. Уулнаас ямар "олзтой" ирэв?

-Тийм ээ. Амьтан, шувуудтайгаа л хөөцөлдлөө. Шинэ цас бол амьтан, шувууны гэрэл зураг авдаг зурагчны хувьд алдаж болохгүй агшин. Нэгдүгээрт, мөр үзнэ. Хоёрдугаарт, нөгөө амьтан чинь шинэ цасны дараа маш гоё үстэй болчихдог. Агаар ч тунгалаг. Зураг дарахад маш гоё өнгө гардаг. Хамгийн тохиромжтой үе юм.

Монголын өвөл урт. Гэхдээ зэрлэг амьтны хувьд маш хурдан болоод өнгөрдөг. 12 дугаар сараас 2 дугаар сар хүртэл яваад л тухайн амьтны үс онцгүй болчихдог. Тийм учраас зурагт ч онцгүй гардаг.

-Ямар амьтан дурандаа буулгасан бэ?

-Өчигдөр зураггүй ирлээ. Би мийгийн төрлийн амьтан буюу ирвэс, мануул, шилүүс, цоохондойгийн зургийг дарахаар зорьж байна. Одоо бол шилүүстэй хөөцөлдөөд, шинэ цаснаар мөр үзэх гээд яваад байгаа. Нэг амьтны араас хөөцөлдөж байхад ахиад өөр амьтан таардаг. Мөр байж бид нар очих боломжтой. Зун өвс ногоо ургачихаар харагдац муутай. Амьтан таарсан ч модны мөчрийн завсраар харагдах нь тун муу. Өвлийн улиралд өвсөн, махан тэжээлтэн амьтад байгалийнхаа жамаар бүгд хоол эрж, хөдөлгөөнд орчихсон байдаг учраас таарах магадлал нь их болдог.

-Мөр олоод зэрлэг амьтны араас дагах, тэр том дуран аппаратаа аваад уул, хад өөд мацна гэдэг тэвчээр болоод эр зориг л байх даа?

-Өвөл амьтны зураг дарна гэдэг чанга шүү. Өмссөн олон давхар хувцас, гутал дээр нь хүнд дурангууд, аппаратаа үүрнэ. Цасанд гулгаж унасан ч дуран аппаратаа л дээрээ барьж унана шүү дээ. Хааяа унаж эвдэлнэ ээ. Ийм эрсдэлүүд олон. Араатан амьтан дагана гэдэг эргээд маш их эрсдэл дагуулдаг. Өөрийгөө эрсдэлд оруулахгүйн тулд яах вэ гэхээр өвлийн зураг авалтад маш сайн бэлдэнэ. Наад зах нь шүдэнз, ганц хутгатай явахад хань болно шүү. Бас амьтнаа маш сайн судалсан байх хэрэгтэй. Жишээ нь шилүүс таарлаа гэхэд өөдөөс дайрахгүйг мэдэж байх ёстой.

Чонын зураг дарахаар гарч байгаа бол хэзээ нь надад эрсдэлтэй, эсхүл бага эрсдэлтэй байх вэ гэдгийг судална. Ороо нь хэзээ ордог, хаагуур явдаг гээд бүхий л зүйлийг байгаа газрынх нь нөхцөл байдалтай нь хамт судална. Чоно хараад араас нь яваад орчихдог. Баахан өлсгөлөн чоно руу орчихвол яах вэ гээд өөрийгөө эрсдэлд оруулахгүй байх талаас нь бодож төлөвлөх ёстой. Бас цагийн тооцоолол маш чухал. Замын халтиргаа, гулгаа, хад асгатай замаар алхах, буцаад явах хугацааг нарийн тооцох ёстой.

-Араатан амьтан таарахад дурангаа шагайж байхдаа л зургаа яаж гоё гаргах, өнөө гэрэл, сүүдрээ бодно биз?

-Тэгэлгүй яах вэ. Говьд бол тал газар авчихад их боломж бий. Хангай газар тийм зураг дарна гэдэг маш хэцүү. Хангай газрын модтой хэсэг бол уулын ар хэсэг байдаг учраас ихэнхдээ бараан харанхуйдуу байдаг. Ер нь бол тухайн зурагчны сайхан, сэтгэлдээ нийцсэн зураг дарах эсэх нь түүний хөдөлмөр, тэгээд аз байдаг.

-Зориг, тэвчээр гаргаж, ууланд гарч дарсан зургуудаа тоолж үзсэн үү?

-Тоолж байгаагүй юм байна. Шувууны хувьд нэлээн цугларч байгаа. Амьтан цөөхөн. Хэцүү учраас. Амьтны зураг дарахын тулд нэг уулыг судлах шаардлагатай болдог. Тэр амьтан яаж гарч ирэх вэ, өглөө хаагуур гүйх, би хаана нь сууж байх вэ гээд их юм бодож төлөвлөнө. Ер нь бол анчдын арга техникийг холино шүү дээ.

Амьтны зургийг дарж, баримтжуулна гэдэг бахархалтай шүү. Дарсан зургаас л хойч үе маань ийм амьтан байдаг юм байна гэж харж, хайрлаж, хамгаалах сэдэлтэй болно. Ер нь бол хүн танихгүй мэдэхгүй зүйлээ л устгадаг. Гол нь баримттай эргэн сануулж, таниулах нь чухал. Хүмүүс нэг газар очоод бөөн хог үлдээгээд явдаг. Харин тэр газрыг нь гоёор дараад таниулаад явбал хайрлах сэтгэл төрж, бие биедээ нөлөөлөөд явчихдаг.

-Өвлөөр, хаашаа хамгийн хол явж зураг авсан байдаг вэ?

-Зураг дарах гэж хол явж болно. Гэхдээ хэцүү гэдгээр нь харвал зүгээр санагддаг. Би ирвэсийн зураг олж авах гэж, Хангай, Цахир сум руу хэд хэд дараалж явж байсан. Ирвэсийн идэш нь янгир. Нэг жил би Цахир сум руу явж, янгир дээр очсон. Хүний нүдээр харахад уулс их намхан харагддаг. Мацаж явсаар цуцна. Тэгж явж байгаад баруун талаас чоно гарч ирэнгүүт нь зураг дарчихлаа. Тэдгээр чоно янгируудыг хөөгөөд явчихлаа. Ер нь гэрэл зурагчин хүн чинь их шуналтай л даа. Чононууд нэг янгир барьчихлаа, би хоолоо идэж байгаа чонын зураг дарах юм байна гээд араас нь явсан. Явсаар явсаар чоно ч үгүй, янгир ч үгүй болчихлоо. Буцахдаа буруу замаар буугаад ангал руу буучихсан. Буцаад явах гэхээр миний зүрх, эрч хүч, энерги, хүч чадал гээд бүхий л зүйл маань барагдчихсан юм шиг явж чаддаггүй дээ. Ангал болохоор дээшээ ч гарахгүй, доошоо ч явж болохгүй яг тулаад гацчихсан. Шөнө ч болчихлоо. Буух цор ганц гарц нь цастай хадаар доошоо гулгаж буух байв. Тэр үед надад байгаа цүнх, камер гээд бүх юм тээртэй санагдсан. Тэгсэн хэрнээ л бага багаар татаж ойртуулсаар байгаад нэг юм бууж билээ. Ийм эрсдэлүүд их таардаг.

Өнгөрсөн намар бугын зурагт явж байгаад буруу амаар буугаад айлын өвөлжөөнд хоночихсон. Өвөл бол ийм юм байхгүй шүү дээ, явах л хэрэгтэй болно.

-Архангайд ийм ийм зэрлэг араатан амьтад байдаг гээд таниулахдаа байршлыг нь мэдэгдмээргүй санагдах уу?

-Нутгийн хүмүүс ховор амьтан байгааг мэддэг. Таарвал “Манай нутгийн сайхан хайрхан, манай нутгийн тэр хайрхны тэр савдаг явж байна” гээд шүтдэг. Би зэрлэг амьтны зураг дарахдаа аль болох орчныг нь мэдэгдэхгүй, уулын зургийг оруулахгүйг хичээдэг. Бүр ховор амьтантай таараад зураг дарвал байршлыг нь зөрүүлдэг. Жишээ нь, урд авсан бол хойноос, баруун зүгт дарсан бол зүүн зүгт гэдэг ч юм уу. Байршил болоод тухайн газрыг нь мэдэгдэхийг хүсдэггүй. Ер нь нэг зурган дээр маш том судалгаа хийх боломжтой.

-Зургуудыг тань харахад их өвөрмөц. Дээр нь их танин мэдэхгүй шинж чанартай, маш ойроос дарсан зургууд ч байдаг. Юуг илэрхийлэхийг хүсдэг вэ?

-Гэрэл зургийн ажил бол байгалийн ч байна уу, амьтан шувууных ч байна уу гэдгээс үл хамаарч зохиол заавал гаргана.

-Зохиол оо?

-Тийм. Юу ч хамаагүй аваад байна гэсэн үг биш юм. Энэ жилийн миний төлөвлөгөөг харъя л даа. Нэг уулын зураг дарахын тулд ямар уулыг зорих вэ, хэдэн сард, хэдэн цагт, өглөө, оройн алинд нь очвол зураг гоё гарах вэ, аль өнцгөөс нь дарах вэ, тэр уулаа адуу, мал, хүний алинтай нь авах вэ гээд тухайн зургийн бүтээх, амьд харагдуулах бүхнийг дүрслэн зохионо. Тэгж байж зорино. Бас хангайн амьтныг хангайд нь авбал өгөгдөл зөв болно.

Ер нь бол гэрэл зурагчин хүн зургаараа зөв ойлголт өгөхийн тулд өвөл ямар амьтны зургийг, зун ямар амьтны зургийг дарах вэ гэдгээ хүртэл төлөвлөсөн байх ёстой. Миний зургууд дундаас ахуйн зураг, тэр дундаа адууны зураг түлхүү бий. Адууны зургийг дарахдаа өвөл нь ямар зураг дарах вэ, ямар зүсний адууг оруулах вэ, зун нь ямар зураг дарах вэ гэдгээ бас бодно. Гол зорилго нь энэ бүх нарийн төлөвлөгөө, зохиолоороо хүнд зөв мэдээлэл өгөхийг л хүсэж байгаа юм. Монгол ахуй гээд морьтой хоёр хүний сайхан зураг байлаа гэж бодоход нэг хүн нь саравчтай малгайтай байвал энэ зураг зөв биш болно шүү дээ. Тийм учраас зөв, танин мэдэхүйн шинж чанартай байхын тулд бүх зүйл бүрэн л байх ёстой.

Одоо үед хүн болгон л камертай. Хүссэн зургаа дарж байна. Бид тэднээс онцлогтой байхын тулд л судалгааг маш сайн хийж, юуны зургийг хэзээ, яаж дарахаа сайн мэддэг байх хэрэгтэй.

-Зурагчин хүн зураг дарахдаа аль улиралд ямар өнгийг, юутай хэрхэн хослуулж, хаанаас нь яаж авахаа цэвэр өөрийн мэдрэмжээр тооцоолдог юм байна. Ер нь өөрийн зургуудаас юуг олж хараасай гэж хүсдэг вэ?

-Дээр хэлсэнчлэн миний зургуудаас байгаль дэлхий, уул ус, ан амьтан, жигүүртэн, монгол ахуй, соёл уламжлалыг танин мэдээсэй. Тэгээд хайрладаг, хамгаалдаг болоосой гэж хүсдэг. Нөгөө талдаа энэ бүхэн чинь энэ цаг үеийг харуулсан баримт болж үлдэж байгаа юм. Дараагийн зуунд өөрчлөгдсөн байж болно. Тэр үед л энэ зургууд түүхийг харуулж үлдсэн байх болно.

-Аймгийн 100 жилийн ойг тохиолдуулан гаргасан фото зургийн үзэсгэлэн болон фото зургийн номыг харж байхад сарлагийг их онцолсон байсан?

-Би гэрэл зургийн агшинд их дуртай. Тэр л гоё агшныг дараад үлдэхийг хичээдэг. Сарлагийн хувьд Монголд цөөн суманд байдаг уулын амьтад шүү дээ. Сарлаг байгальтайгаа нийцээд ирэхээр эрч хүчтэй гоё агшнууд гаргадаг. Өндөр уулын бүс газар сарлаг байгаад уул устайгаа нийлж харагдахаараа маш гоё. Гэрэл зургийн ажил хүнд шүү дээ. Үүнийхээ ард гарахаараа гоё мэдрэмж авдаг.

-Сарлагийн тэр гоё агшныг илэрхийлэхийн тулд хэр удаан дагаж байв?

-Зорьж очно. Арваад сарлаг байна гэж бодоод очиход мянган сарлаг байхыг үгүйсгэхгүй. Гэрэл зурагчин явах болгондоо бүтэлтэй зураг дардаггүй юм. Байгалийн зураг тэр дундаа амьтан шувууны зургийг дарна гэдэг бол хөдөлмөрч хүний л ажил юм даа. Яагаад гэхээр жилийн дөрвөн улирлаар нь төлөвлөгөө гаргадаг. Зуны улиралд өглөө унтана гэж байдаггүй. Нар гарахаас өмнө босч хүссэн зургаа дарна. Нар гараад 10, 11 цаг болчихвол зураг авах боломжгүй. Амьтан ч мөн ялгаагүй. Өглөө л дарж авахгүй бол өдөр униар гарчихаар хэрэггүй болчихно. Цагтай уралдаж байж л сайн зураг гарна даа.

-Хүйтэн, дулааны улиралд хол ойр уул хангайд явахдаа дандаа ганцаараа явдаг уу?

-Ямар чиглэлийн зураг дарахаас шалтгаална. Адуу, шувууны зураг дарах гэж байгаа бол би ганцаараа л явдаг. Байгалийн зурагт бол хань, бүлтэй явж болдог. Нэг зургийн ард асар их зардал гардаг. Хоол хүнс, шатахуун, цаг хугацаа гээд. Цаг хугацаа бол хамгийн үнэ цэнтэй нь юм. Амьтны зураг дарах бол яалтачгүй ганцаараа эсхүл тэр чиглэлийн хүн нь байвал хамт явдаг. Тэгэхгүй бол өнөө зэрлэг амьтнаа үргээчихдэг. Зорьсон зурагтаа ер нь ганцаараа явчихдаг юм.

-Амьтан, шувууны зургаа нийгмийн сүлжээнд оруулахдаа монгол болон олон улсын нэрээр нь оруулдаг. Тэр ном нь чамд бий юу?

-Тийм гарын авлагууд бий. Би өөрөө биологич хүн биш. Биологич хүн бол бүх шувууны зургийг дарж үлдэхийг хичээх байх. Би бол гэрэл зурагчин хүн учраас тоочиглоно. Монгол орныхоо суурин ховор, амьтан, шувууны зураг авахыг хичээдэг дээ.

-Архангайд чи зургийг нь дарж үлдээснээр ямар суурин шувууд байна вэ?

-Нэлээд хэд байна шүү. Тоолж байгаагүй ээ. Хайрлууштай суурин шувуу гэвэл хойлог, сойр, хур байна. Хойлог бол өндөр царам газар байдаг. Цагаан ахууна байна. Цагаан ахууна нь цагаан, цэвдгийн гэж ялгарна. Цэвдгийн ахууна нь 3000 метрээс дээш газар нутагладаг. Энэ хэдийгээ л сайн таниулж, хайрлах л үлдээд байна.

/Сойр/ Манайд нэг аюул бий. Тэр нь энэ хэдэн суурин шувууд бүгд ямар нэг эмчилгээнд явна. Нэг юманд сайн л гээд алаад идчихнэ. Бөөр, зүрх, ходоод нь ийм ч, тийм ч өвчинд сайн гээд л... Үнэхээр анагаахын шинжлэх ухаан хөгжсөн байхад тэр шувууны аль нэг эд эрхтнээр яах вэ дээ. Шаардлагагүй шүү дээ. Дээр үеийнх шигээ идэж ууж байгаа өвс ургамал нь одоо байгаа юу, үгүй юу. Бодох л хэрэгтэй байгаа юм.

Суурин амьтад эргээд аялал жуулчлалд нөлөөлдөг. Азийн зарим оронд байдаггүй амьтад Монголд байх жишээтэй. Үүнийг үзэх гэж хүмүүс ирж байна. Ялангуяа сойр, хойлог шувууд байна. Монгол орон өөрөө амьтан шувууны гэрэл зурагчдын хувьд аюулгүй бүс орон шүү дээ.

-Манай Булган уул янгиртай болсон. Янгирыг хэр дагаж байна вэ?

-Янгирыг анх авч ирээд шууд тавьчихаар нь дасан зохицохгүй, эндэх болов уу гэж бодож байлаа. Ажиглаад байсан чинь идээшээд байна шүү. Тэгэхээр нь хорхой хүрээд өнгөрсөн 9 дүгээр сараас эхлэн судалж эхэллээ. Богд уулаас ирсэн учраас хурдан дассан л даа. Булган уул, Цогт-Уулын хад руу мацаад явчихаж байгаа учраас ямартай ч нохойнд баригдахгүй. Өвөл өвс, тэжээл яах бол гэсэн чинь манай байгаль орчныхон өвс, тэжээл, хужир шүү тавьж өгөөд байна. Ганцхан хүндрэлтэй асуудал нь хүн, мал хоёр боллоо. Цас ороод бэлчээр хумигдангуут мал бэлчиж байгаа бэлчээрт янгир, хүн хоёр ирнэ. Янгирыг хэдхэн минут ажиглахад хүний нөлөөтэйгөөр их стресстдэг нь ил. Тайван бэлчиж чаддаггүй. Бид өөрсдөө энэ ан амьтныг хайрлан хамгаалах ёстой. Бас бусдадаа нөлөөлөх ажлыг хийх хэрэгцээ ч байна.

Би сүүлийн 5-6 жил Булган уулын хойгуур, урдуур зөндөө явлаа. Араас нь түлээний мод авсаар байгаад хожуул үлдлээ. Хус модны холтос /үйс/-ыг нь гар урлал хийдэг хүмүүс авчихаж байна. Нялх хуснуудыг сүхний иш хийдэг хүн нь тайраад авчихаж байна. Нүд хальтрам харагддаг. Булган уулын урд нүүр хэсэг нь хүний нөлөө, орчны дуу чимээ зэргээс шалтгаалаад ямар ч амьтан байхгүй болсон байсан. Янгир ирсний дараа Булган уул амь орж, амьтан, шувуудтай болсон. Бид эргээд өөрсдөө ажиглах амьтан, шувуутай болж, ууландаа эзэн сүлдтэй болно гэдэг бол гайхалтай. Хүүхэд багачуудад их нөлөөлж байгаа гэж боддог.

/Булган уулын өвөр/

-Гэрэл зураг харж сэтгэлийн баясал авах нэг хэсэг байхад нөгөө хэсэг нь харж байснаа итгэхгүй, засвар хийсэн байна гэж шууд дүгнэдэг. Чиний хувьд өөрийн зургууддаа хэр засвар хийдэг вэ?

-Гэрэл зургаараа дамжуулж хүнд зөв мэдээлэл өгөх гээд байгаа хүн шүү дээ. Байгалийн бүхий л зургуудыг тэр л хэвээр нь байлгах ёстой. Байгаль өөрөө маш олон араншин гаргадаг. Энэ олон араншинд ерөнхий бүтэц нь өөрчлөгдөхгүй ч маш олон өнгө гаргадаг. Камерт тэр л агшин бүрийг буулгаж, үлдээхийг зорьж байна. Гэрэл зургийн ажил хийж, явж үзээгүй хүмүүс итгэдэггүй юм.

-Чиний Булган уулыг гэрийнхээ хашаан дотроосоо дарсан будантай, цэнхэртсэн гоё зураг байдаг даа. Би тэр зургийг хараад өнгийг нь нэлээд засаж дээ гэж бодож байсан?

-Зураг дарахад өнцөг чухал. Нэг уулыг дандаа урдаас нь дардаг байхад өөр нэг өнцгөөс маш гоё дүрслэлтэй гарч болно. Тэр л өнцөгт нарны хувирал, манан будан суух зэргийн өнгө өөрчлөгддөг. Ийм үзэгдлийг урдаас нь зураг дардаг хүмүүс мэддэггүй. Өнцөг хайх нь маш чухал юм. Би зураг авч эхэлж байхдаа Булган уулын зургийг дандаа урдаас нь дардаг байлаа. Сүүлдээ тал талаас нь ханатал авчихсан. Одоо би Булган уулын зургийг дарахгүй байгаа. Булган уулын зургийг сонирхдог хүмүүст би тааладахаа больсон. /инээв/

Гэрэл зурагчин хүн чинь өөрийгөө сорьж, хөгжүүлж явахгүй л бол “тэрэнд тийм зураг таалагддаг” гээд яваад байвал огт хөгжихгүй, зогсоно. Би бол уран бүтээл тал руугаа явж байгаа шүү.

-Ингэхэд та ямар мэргэжилтэй билээ?

-Би зураач. Гэрэл зургийг дүрслэх урлагаар суурилдаг. Зохиомж, өнгө, бүх агшин нэг план дээр тархинд эргэлдэж байж, биеллээ олдог.

-Яагаад фото зургийн салбар луу орчихов?

-2016 онд аймагтаа ирсэн. Тэгж их сонирхдоггүй байлаа. Ууланд их алхдаг байсан. Зураг зурахын тулд загвар гаргадаг. Тэгэхийн тулд зурах гэж байгаа байгалиа утсаар дараад яваад байсан. Сүүлд нь нэгэнт л утсаар дарж байгаа юм чинь энэ сайхан байгалийг гэрэл зургаар хүмүүст хүргэе гэж бодсон. Тэгээд л фото зураг дарж эхэлсэн.

-Аппарат тоног төхөөрөмжтэйгөө харьцах, тохиргоогоо хийх зэрэгт хэрхэн сурсан бэ?

-Youtube-ээс үздэг. Бас бусад гэрэл зурагчдаасаа байгалийн зурагт хамт явахдаа сурч авсан. Гэрэл зурагчин Б.Цээпил ахаас их юм сурсан даа. Олон удаа байгалийн гэрэл зурагт хамт явсан.

/Голынх нь Б.Цээпил/

-Ямар аппарат, дуран ашиглаж байна вэ?

-Ер нь их сольдог шүү. Сольчихоод удаагүй байтал шинэ дуран аппаратууд гарчихдаг. Тэгээд л зарна, авна. Ихэнхдээ ер нь шаардлагаар авдаг. Жишээ нь маш хурдтай амьтан, шувуу авах үед миний барьж байгаа техник тэр амьтны хурдыг гүйцэхгүй, фокуслаж амжихгүй байвал заавал солих болчихдог.

Нэг бодлын энэ гэрэл зурагт амьдралаа зориулж байна. Цаг хугацаа, хөрөнгө мөнгө гээд л бүх л зүйлээ зориулна шүү дээ. Ингэж авсан зураг эргээд хулгайд алдагдах нь их хэцүү.

-2023 оны намар Ерөнхийлөгчийн ивээл дор болсон гэрэл зургийн уралдааны “Монгол ахуй” төрөлд чиний “Сарны хатираа” зураг дэд байрт орсон. Энэ зургийг уралдаанд зориулсан уу?

-Үгүй ээ. Энэ уралдааны өмнөхөн дарсан зураг. Тэгээд уралдаан зарлахад нь өгсөн. Би дээр ярьсан даа. Ямар нэг зураг дарахад зохиомж чухал гэж. Би гэрэл зургийн сэлует төрлөөр дардаг. Гэрэл, сүүдрийн алтан цаг гэсэн үг. Жишээ нь, нар мандах, жаргах үе бол байгалийн маш хурдан болоод өнгөрдөг алтан цаг. Тэр нарны наана биет авч ирээд агшинтай болгоно гэсэн үг. Үүнтэй адил сар мөн адил маш хурдан манддаг. Энэ л агшныг морьтой, гоё монгол хувцас хэрэглэлтэй, малгайтай, уурга барьчихсан хүнээр чимсэн тавилттай зураг. Тэр зургийг дарахын тулд сар хэзээ бүтэн гарах, хэдийд очих, бүрэн хувцастай морьтой хүнээ бэлдэх, хаана, ямар зайнаас авах гээд л олон юм бодож төлөвлөсөн. Шинийн 15-нд дарах гэсэн морьтой хүн оройтоод ирсэн. Дараагийн өдөр нь сарны деталь харагдахгүй сүүмгэр болчихлоо. 3 дахь өдөр нь зургаа хүссэнээрээ дарж чадсан.

Одоо олон улсын уралдаан тэмцээнд орох хүсэл бий. Тэр дундаа олон улсын гэрэл зургийн уралдааны монгол ахуй, зэрлэг амьтны төрөлд өөрийгөө сорино. Жилд арваад том уралдаан болдог. Энд Монголд дарсан гадаад зурагчны ахуйн зургууд түрүүлдэг. Тийм учраас бид нар өөрсдөө энэ боломжийг ашиглах хэрэгтэй, түрүүлэх хэрэгтэй.

-Түрүүн дарсан зураг хулгайд алдагдах хэцүү гэж байсан. Оюуны өмчийн талаар юу боддог вэ?

-Өчнөөн зардал, цаг хугацаа гаргаж, зовж явж олж ирсэн зургуудыг маань хаа нэг газар зөвшөөрөлгүй ашиглана гэдэг аюултай. Тэр зүгээр нэг зураг хэдий ч оюуны өмч юм шүү дээ. Хүний бүтээлд хайргүй ханддаг. Тамга тэмдгийг минь тайрна, өнгө өөрчилнө. Үндсэн өнгийг өөрчлөхөд л маш олон мэдээлэл алга болж, зөв биш болдог.

-Чамаас өөр газар зөвшөөрөлтэй авч ашиглаж байгаа зураг бий юу?

-Байхгүй. Хүний оюуны бүтээлийг үнэлдэг, үнэ цэнтэй хандаж чаддаг болмоор байгаа юм. Хувь хүний хандлагын асуудал л харагддаг даа.

-Ойрын болон хэтийн зорилгоо хуваалцаж болох уу?

-Миний ойрын зорилго бол дэлхийн болон олон улсын гэрэл зургийн уралдаанд оролцож, амжилт гаргах. Хэтийн зорилго маань гурван чиглэлээр ном гаргана. Монгол Улсынхаа байгаль ахуйгаар нэг, амьтан, шувуугаар уран сайхны каталог маягийн нэг, дараа нь адууны нэг гээд гурван ном гаргахаар зорилго тавьчихсан ажиллаж байна.

-Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа. Зорилгоо биелүүлээрэй.

Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг

ФОТО МЭДЭЭ

ХӨВСГӨЛ: 81 настай Б.Жалбаа дэлхийн аварга боллоо
ХӨВСГӨЛ: 81 настай Б.Жалбаа дэлхийн аварга боллоо
 
Үндэсний их баяр наадамд Б.Орхонбаяр түрүүлж, Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
Үндэсний их баяр наадамд Б.Орхонбаяр түрүүлж, Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үндэсний их баяр наадамд Б.Орхонбаяр түрүүлж, Б.Бат-Өлзий үзүүрлэлээ

Үндэсний их баяр наадамд Б.Орхонбаяр түрүүлж, Б.Бат-Өлзий үзүүрлэлээ

Энэ наадмын эхний Улсын заан цолтонгууд төрлөө

Энэ наадмын эхний Улсын заан цолтонгууд төрлөө

Үндэсний баяр наадмын долоогийн даваанд ам авсан байдал

Үндэсний баяр наадмын долоогийн даваанд ам авсан байдал

Зургаан бөх Улсын харцага цолын болзол хангаад байна

Зургаан бөх Улсын харцага цолын болзол хангаад байна

Үндэсний их баяр наадмын зургаагийн даваа тун удахгүй эхэлнэ

Үндэсний их баяр наадмын зургаагийн даваа тун удахгүй эхэлнэ

Соёолонгийн түрүү Өмнийн шаргал говиос тодорлоо

Соёолонгийн түрүү Өмнийн шаргал говиос тодорлоо

Олон улсын физикийн 56 дугаар олимпиадиас дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ

Олон улсын физикийн 56 дугаар олимпиадиас дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ

Баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд ам авсан байдал

Баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд ам авсан байдал

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Испанийн шигшээ баг түүхэндээ гурав дахь удаагаа ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

Испанийн шигшээ баг түүхэндээ гурав дахь удаагаа ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

Францын шигшээ Мароккогийн багийг хожиж, хагас шигшээд шалгарлаа

Францын шигшээ Мароккогийн багийг хожиж, хагас шигшээд шалгарлаа

Улаанбаатарт үдээс хойш аадар бороотой, 24-26 хэм дулаан байна

Улаанбаатарт үдээс хойш аадар бороотой, 24-26 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын Төрийн далбааны өдөр

ӨНӨӨДӨР: Монгол Улсын Төрийн далбааны өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ

ӨНӨӨДӨР: БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал эхэлнэ

ӨНӨӨДӨР: БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

ЗАСГИЙН ГАЗАР ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫН ЭХНИЙ АЛХМЫГ ХИЙЛЭЭ

ЗАСГИЙН ГАЗАР ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫН ЭХНИЙ АЛХМЫГ ХИЙЛЭЭ

“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ

“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ

Б.Пүрэвдагва: “Сэлбэ сэргэлт” төслийн үерийн ус хуримтлуулах усан сангийн газар чөлөөлөлтийн асуудлыг шуурхай шийднэ

Б.Пүрэвдагва: “Сэлбэ сэргэлт” төслийн үерийн ус хуримтлуулах усан сангийн газар чөлөөлөлтийн асуудлыг шуурхай шийднэ

Улаанбаатарт бороотой, өдөртөө 22-24 хэм дулаан байна

Улаанбаатарт бороотой, өдөртөө 22-24 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Испаничууд Португалын багийг хожиж, шөвгийн наймд шалгарлаа

Испаничууд Португалын багийг хожиж, шөвгийн наймд шалгарлаа

ӨНӨӨДӨР: Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваа эхэлнэ

ӨНӨӨДӨР: Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваа эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Улаанбаатарт өдөртөө 25-27 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 25-27 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Норвегийн шигшээ баг анх удаагаа шөвгийн 8-д шалгарлаа

Норвегийн шигшээ баг анх удаагаа шөвгийн 8-д шалгарлаа

Франц vs Парагвай: Хөлсөнд нэвчсэн бохир тоглолт

Франц vs Парагвай: Хөлсөнд нэвчсэн бохир тоглолт

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, импортыг орлох хагас коксжсон түлш үйлдвэрлэх төсөл гараанаас гарлаа

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, импортыг орлох хагас коксжсон түлш үйлдвэрлэх төсөл гараанаас гарлаа

Хятадад бүтээсэн “хиймэл нар“-ны хүчин чадлыг туршжээ

Хятадад бүтээсэн “хиймэл нар“-ны хүчин чадлыг туршжээ

Колумб хожсоноор шөвгийн 16-гийн бүх баг тодорлоо

Колумб хожсоноор шөвгийн 16-гийн бүх баг тодорлоо

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ

Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр

Энэ 7 дугаар сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

Энэ 7 дугаар сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ши Жиньпин ХКН-ын 105 жилийн ойгоор намдаа итгэж байгаагаа илэрхийлжээ

Ши Жиньпин ХКН-ын 105 жилийн ойгоор намдаа итгэж байгаагаа илэрхийлжээ

Хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна

Хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна

Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана

Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана

Улаанбаатарт аадар бороотой 27-29 хэм дулаан байна

Улаанбаатарт аадар бороотой 27-29 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АХИСАН, ГЭХДЭЭ АЛГА ТАШИХ БОЛООГҮЙ!

АХИСАН, ГЭХДЭЭ АЛГА ТАШИХ БОЛООГҮЙ!

Үндэсний их баяр наадмын тасалбарыг маргааш цахимаар худалдаалж эхэлнэ

Үндэсний их баяр наадмын тасалбарыг маргааш цахимаар худалдаалж эхэлнэ

Олимпын наадамд оролцсон тамирчин бүрт 10,000 ам.долларын дэмжлэг үзүүлнэ

Олимпын наадамд оролцсон тамирчин бүрт 10,000 ам.долларын дэмжлэг үзүүлнэ

Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. 7 дугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана

Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. 7 дугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана

Монгол Улс анхны ITMO-г олон улсад шилжүүлэх үйл явцыг эхлүүллээ

Монгол Улс анхны ITMO-г олон улсад шилжүүлэх үйл явцыг эхлүүллээ

Хөрөнгө оруулагчдын сонирхол томоохон болон дунд үнэлгээтэй хувьцаанууд руу төвлөрч байна

Хөрөнгө оруулагчдын сонирхол томоохон болон дунд үнэлгээтэй хувьцаанууд руу төвлөрч байна

Улаанбаатарт 26-28 хэм дулаан байна

Улаанбаатарт 26-28 хэм дулаан байна

Эрдэмтэд эсийн хөгшрөлтийг удаашруулах боломжит аргыг нээжээ

Эрдэмтэд эсийн хөгшрөлтийг удаашруулах боломжит аргыг нээжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Элсэлтийн шалгалтад 49 мянган шалгуулагчаас 194 нь 800 оноо авчээ

Элсэлтийн шалгалтад 49 мянган шалгуулагчаас 194 нь 800 оноо авчээ

Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар 545 сая ам.долларын гэрээ, санамж бичигт гарын үсэг зурав

Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар 545 сая ам.долларын гэрээ, санамж бичигт гарын үсэг зурав

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Улаанбаатарт өдөртөө 23-25 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 23-25 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Улаанбаатар Амазонс“ эх орондоо эмэгтэйчүүдийн гранпригийн аваргаар тодорлоо

“Улаанбаатар Амазонс“ эх орондоо эмэгтэйчүүдийн гранпригийн аваргаар тодорлоо

Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авлаа

Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авлаа

Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна

Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна

ДАШТ-2026: Нидерланд, Япон, Шведийн багууд хасагдах шатанд шалгарлаа

ДАШТ-2026: Нидерланд, Япон, Шведийн багууд хасагдах шатанд шалгарлаа

Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажиллаж байна

Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажиллаж байна

Роботын тусламжтайгаар анх удаа элэг шилжүүлэн суулгажээ

Роботын тусламжтайгаар анх удаа элэг шилжүүлэн суулгажээ

Монгол хүн анх удаа NBA-д данстай боллоо

Монгол хүн анх удаа NBA-д данстай боллоо

“FIBA 3x3 Ulaanbaatar Women’s Series” тэмцээн Д.Сүхбаатарын талбайд эхэллээ

“FIBA 3x3 Ulaanbaatar Women’s Series” тэмцээн Д.Сүхбаатарын талбайд эхэллээ

Дэлхийд тэргүүлэгч CATL компани Монгол Улсад төсөл хэрэгжүүлнэ

Дэлхийд тэргүүлэгч CATL компани Монгол Улсад төсөл хэрэгжүүлнэ

Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив

Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив

“Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа

“Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа

Элсэлтийн шалгалт орон даяар эхэллээ

Элсэлтийн шалгалт орон даяар эхэллээ

Ерөнхий сайд инновац, ногоон хөгжил, эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

Ерөнхий сайд инновац, ногоон хөгжил, эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

Монгол Улсын анхны геопарк нээлтээ хийнэ

Монгол Улсын анхны геопарк нээлтээ хийнэ

Неймар 980 хоногийн дараа Бразилын шигшээ багийн төлөө тоглолоо

Неймар 980 хоногийн дараа Бразилын шигшээ багийн төлөө тоглолоо

ӨНӨӨДӨР: Элсэлтийн шалгалт орон даяар эхэлнэ

ӨНӨӨДӨР: Элсэлтийн шалгалт орон даяар эхэлнэ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Улаанбаатарт бороотой, өдөртөө 19-21 хэм дулаан байна

Улаанбаатарт бороотой, өдөртөө 19-21 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов

Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов

Монгол Улсад олон улсын болон гадаад улсын ТББ-ын 72 салбар, төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байна

Монгол Улсад олон улсын болон гадаад улсын ТББ-ын 72 салбар, төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байна

2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана

2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана

Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

Улаанбаатарт өдөртөө 21-23 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 21-23 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Мөнгөний үнэ унажээ

Мөнгөний үнэ унажээ

БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа

БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна

Увс, Ховд, Баян-Өлгий аймаг наадмаа хойшлуулж, Налайх дүүрэг товоо зарлаагүй байна

Увс, Ховд, Баян-Өлгий аймаг наадмаа хойшлуулж, Налайх дүүрэг товоо зарлаагүй байна

Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах зорилготой

Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах зорилготой

Болгарын кайтбордчин А.Касабова эмэгтэйчүүдийн хамгийн экстрим төрөлд шилдэг гуравт багтжээ

Болгарын кайтбордчин А.Касабова эмэгтэйчүүдийн хамгийн экстрим төрөлд шилдэг гуравт багтжээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш Бүгд Найрамдах Хаити Улсад айлчлав

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш Бүгд Найрамдах Хаити Улсад айлчлав

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна

Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна

ХДХВ-тэй өвчтөнөөс нөгөөд анх удаа уушги шилжүүлэн суулгажээ

ХДХВ-тэй өвчтөнөөс нөгөөд анх удаа уушги шилжүүлэн суулгажээ

Илчлэг багатай элсэн чихэр гарган авах шинэ арга боловсруулж байна

Илчлэг багатай элсэн чихэр гарган авах шинэ арга боловсруулж байна

Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

ДАШТ-2026: Кюрасаогийн шигшээ багийн хаалгач шинэ дээд амжилт тогтоожээ

ДАШТ-2026: Кюрасаогийн шигшээ багийн хаалгач шинэ дээд амжилт тогтоожээ