Мэргэжлийн сүмо бөхийн 7 дугаар сарын тэмцээн буюу Нагоя башё IG аренад 6 дахь өдрөө үргэлжилж /2025.07.17/ байна.
Их аварга Ооносато энэ өдөр Онокацү Б.Чойжилсүрэн /М-3/-тэй хүчээ сорьж түүнийг ошидаши мэхээр давж 5 даваа 1 унаатай боллоо. Харин Онокацү 1 даваа, 5 унаатай болоод байна.
Озэки Котозакүра 6 дахь өдрийн барилдаанд Аби /М-2/-тэй таарч барилдан таарч хүчээ сорин түүнийг ёрикири мэхээр унаж 2 унаа, 4 даваатай болсон бол Аби 3 даваа 3 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн энэ өдөр Кинбозан /М-3/-тай учраа таарч барилдан түүнийг окуритаоши мэхээр хаяснаар 5 даваа, 1 унаатай боллоо.
Комүсүби Такаясү энэ өдөр Украины сүмоч Аонишики /М-1/-тэй хүч үзэж түүнийг уватэнаге мэхээр хаяж 5 даваа 1 унаатай болсон бол Аонишики 2 унаа 4 даваатай башёг үргэлжлүүлж байна.
Комүсүби Ошёома П.Дэлгэрбаяр энэ өдөр Сэкиваке Вакатакакаге-тэй таарч барилдан түүнд ёрикири мэхээр унаснаар 1 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж яваа бол Вакатакакаге-гийн даваа унаа адил 3 боллоо.
Вакамотохарү /М-1/ өнөөдөр Охо /М-2/-той таарч барилдан түүнийг хатакикоми мэхээр хаяснаар тэд адилхан 2 даваа, 4 унаатай байна.
Тамаваши Б.Мөнх-Оргил/М-4/, энэ өдөр Гонояама /М-6/-тай таарч барилдан түүнийг ошитаоши мэхээр хаяснаар 5 даваа, 1 унаатай Нагоя башёг үргэлжлүүлж байна.
Чиёошома Г.Мөнхсайхан /М-9/ Нагоя башёгийн 5 дахь өдрийн барилдаанд Атамифүжи /М-10/-тэй учраа тааран барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар энэ башёг 6 унаатай үргэлжлүүлж байна.
Рога А.Амарсанаа /М-10/ энэ өдөр Мидорифүжи /М-12/-тэй хүч үзэн барилдаж түүнд кайнахинери мэхээр унаж 2 даваа, 4 унаатай боллоо.
Такеруфүжи /М-6/ энэ өдөр Саданоүми /М-8/-тэй барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяж 4 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!