Мэргэжлийн сүмо бөхийн 7 дугаар сарын тэмцээн буюу Нагоя башё IG аренад 5 дахь өдрөө үргэлжилж /2025.07.17/ байна.
Мэргэжлийн сүмогийн 74 дэх Их аварга Хоошёорюү С.Бямбасүрэн энэ өдөр Охо /М-2/-той таарч барилдах байсан ч зүүн хөлний бэртлийн улмаас энэ башёгийн барилдааныг орхиж өнжихөөр болжээ.
Их аварга Ооносато 5 дахь өдрийн барилдаанд Аби /М-2/-тэй хүчээ сорьж түүнийг ошидаши мэхээр хаяж 4 даваа 1 унаатай боллоо. Харин Аби 3 даваа, 2 унаатай болоод байна.
Озэки Котозакүра энэ өдөр Онокацү Б.Чойжилсүрэн /М-3/-тэй таарч барилдан таарч хүчээ сорин түүнийг ёрикири мэхээр хаяж 3 унаа, 2 даваатай болсон бол Онокацү 1 даваа 4 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн энэ өдөр Украины сүмоч Аонишики /М-1/-тэй учраа таарч барилдан түүнд учимүсо мэхээр унаснаар тэд адилхан 4 даваа, 1 унаатай боллоо.
Комүсүби Такаясү энэ өдөр Сэкиваке Вакатакакаге-тэй хүч үзэж түүнийг ошитаоши мэхээр хаяж 4 даваа 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Комүсүби Ошёома П.Дэлгэрбаяр энэ өдөр Вакамотохарү /М-1/-тай таарч барилдан түүнийг хатакикоми мэхээр хаяснаар шинэ цолтой анхны даваа авч 1 даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Тамаваши Б.Мөнх-Оргил/М-4/, Такеруфүжи /М-6/-тэй энэ өдөр таарч барилдан түүнд ошидаши мэхээр унаснаар 4 даваа, 1 унаатай Нагоя башёг үргэлжлүүлж байна.
Рога А.Амарсанаа /М-10/ энэ өдөр Ичияамамото /М-8/-той хүч үзэн барилдаж түүнд ёрикири мэхээр ойчиж 2 даваа, 3 унаатай боллоо. Харин Ичияамамото 5 даваатай башёг тэргүүлэгчдийн эгнээнд явж байна.
Чиёошома Г.Мөнхсайхан /М-9/ Нагоя башёгийн 5 дахь өдрийн барилдаанд Токихаяате /М-11/-тэй учраа тааран барилдаж түүнийг уватэдашинаге мэхээр унаснаар энэ башёг 5 унаатай үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!