Мэргэжлийн сүмо бөхийн 7 дугаар сарын тэмцээн буюу Нагоя башё IG аренад 8 дахь өдрөө үргэлжилж /2025.07.17/ байна.
Их аварга Ооносато энэ өдөр Хакүохо /М-4/-той -тэй хүчээ сорьж түүнд ошидаши мэхээр унаснаар 6 даваа 2 унаатай боллоо. Харин Хакүохо унаа, даваа ижилхэн 4 болоод байна.
Озэки Котозакүра 7 дахь өдрийн барилдаанд Комүсүби Ошёома П.Дэлгэрбаяртай таарч хүчээ сорин түүнд ёрикири мэхээр унаснаар 3 унаа, 5 даваатай болов. Харин Ошёома 2 даваа, 6 унаатай болов.
Тамаваши Б.Мөнх-Оргил /М-4/, Аби /М-2/-тэй хүч үзэн барилдаж түүнийг ошидаши мэхээр давснаар 7 даваа, 1 унаатай Нагоя башёг амжилттай үргэлжлүүлж байна.
Украины сүмоч Аонишики /М-1/ энэ өдөр Охо /М-2/-той таарч барилдан түүнийг ёрикири мэхээр хаяснаар 6 даваа, 2 унаатай байна.
Комүсүби Такаясү өнөөдөр Вакамотохарү /М-1/-тэй хүч үзэж түүнийг ёрикири мэхээр хаяснаар 6 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн энэ өдөр Онокацү Б.Чойжилсүрэн /М-3/ учраа таарч барилдан түүнийг ошидаши мэхээр хаяснаар 7 даваа, 1 унаатай боллоо. Харин Онокацү 2 даваа, 6 унаатай байна.
Сэкиваке Вакатакакаге энэ өдөр Кинбозан /М-3/-тай таарч барилдан түүнийг утчари мэхээр хаяснаар 4 даваа, 4 унаатай боллоо. Харин Кинбозан 1 даваа, 7 унаатай байна.
Рога А.Амарсанаа /М-10/ энэ өдөр Асакорюү /М-12/-тэй хүч үзэн барилдаж түүнийг котэнаге мэхээр хаяснаар 4 даваа, 4 унаатай боллоо.
Чиёошома Г.Мөнхсайхан /М-9/ Нагоя башёгийн 7 дахь өдрийн барилдаанд Тобизарюү /М-7/-тэй учраа тааран барилдаж түүнд ошидаши мэхээр унаснаар энэ башёг 8 унаатай үргэлжлүүлж байна.
Такеруфүжи /М-6/ энэ өдөр Ура /М-9/-тай түүнд хатакикоми мэхээр унаснаар 4 даваа, 4 унаатай болоод байгаа бол Ура 6 даваа, 2 унаатай боллоо.
Энэ өдөр Ичияамамото /М-8/ Атамифүжи /М-10/-тэй барилдаж түүнийг шитатэдашинаге мэхээр хаяж 7 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!