Мэргэжлийн сүмо бөхийн 7 дугаар сарын тэмцээн буюу Нагоя башё IG аренад 15 дахь өдрөө үргэлжилж /2025.07.27/ түрүү бөхөөр 26 настай Котошёохо /М-15/ тодорч Эзэн хааны цомыг анх удаагаа хүртэж байна.
Их аварга Ооносато энэ өдрийн барилдаанд Озэки Котозакүра хүчээ сорьж түүнийг ёрикири мэхээр давснаар Ооносато 11 даваа 4 унаатай, Котозакүра 8 даваа, 7 унаатай Нагоя башёг тус тус өндөрлүүлж байна.
Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн, Сэкиваке Вакатакакаге-тэй энэ өдөр таарч түүнд ёрикири мэхээр унаснаар 8 даваа, 5 унаатай башёг өндөрлүүлэв.
Комүсүби Ошёома П.Дэлгэрбаяр энэ өдөр Тамаваши /М-4/-тэй хүч үзэж түүнд ёрикири мэхээр унаснаар 3 даваа, 12 унаатай болж, харин Тамаваши 11 даваа, 4 унаатай башёг дуусгалаа.
Украины сүмоч Аонишики /М-1/ өнөөдөр хүч үзэж түүнд цүкиотоши мэхээр унаснаар 11 даваа, 3 унаатай болж, харин түүнийг давсан Котошёохо 13 даваа, 2 унаатай Нагоя башёд түрүүлэх нь тодорхой боллоо.
Комүсүби Такаясү энэ өдөр Кусано /М-14/-той таарч барилдан түүнийг цүкиотоши мэхээр давснаар 10 даваа, 5 унаатай болж, харин Кусано 11 даваа, 4 унаатай башёг өндөрлүүлж байна.
Онокацү Б.Чойжилсүрэн /М-3/ өнөөдөр Хидэноүми /М-5/-тай хүч үзэн барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар 6 даваа, 9 унаатай болоод байна.
Рога А.Амарсанаа /М-10/ энэ өдөр Хирадоүми /М-16/-тэй хүч үзэн барилдаж түүнд ёритаоши мэхээр унаснаар 7 даваа, 8 унаатай Нагоя башёг өндөрлүүллээ.
Чиёошома Г.Мөнхсайхан /М-9/ Нагоя башёгийн 13 дахь өдрийн барилдаанд Котоэйхо /М-13/-той учраа тааран барилдаж түүнд уватэнаге мэхээр унаснаар энэ башёг 1 даваа, 14 унаатай дуусгаж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!