Мэргэжлийн сүмо бөхийн 7 дугаар сарын тэмцээн буюу Нагоя башё IG аренад 13 дахь өдрөө үргэлжилж /2025.07.25/ байна.
Их аварга Ооносато энэ өдрийн барилдаанд Котошёохо /М-15/-той хүчээ сорьж түүнд уватэнаге мэхээр унаснаар Ооносато 9 даваа 4 унаатай болсон бол Котошёохо 11 даваа, 2 унаатай Аонишикигийн хамт энэ башёг тэргүүлж байна.
Озэки Котозакүра 13 дахь өдрийн барилдаанд Атамифүжи /М-10/-тэй таарч хүчээ сорин түүнд ёрикири мэхээр унаснаар 6 унаа, 7 даваатай болов. Атамифүжи 10 даваа, 3 унаатай байна.
Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн, Кусано /М-14/-тэй энэ өдөр барилдаж түүнд сотогаке мэхээр унаснаар 8 даваа, 5 унаатай болсон бол Кусано 10 даваа 3 унаатай байна.
Сэкиваке Вакатакакаге энэ өдөр Ура/М-9/-тай учраа таарч барилдан түүнийг ошитаоши мэхээр давснаар 9 даваа, 4 унаатай боллоо.
Комүсүби Ошёома П.Дэлгэрбаяр энэ өдөр Мэйсей /М-5/-тэй хүч үзэж түүнийг хатакикоми мэхээр давснаар 3 даваа, 10 унаатай боллоо.
Комүсүби Такаясү энэ өдөр Тамаваши /М-4/-тэй таарч барилдан түүнийг ошидаши мэхээр давснаар 9 даваа, 4 унаатай болж, харин Такаясү 8 даваа, 5 унаатай болоод байна.
Украины сүмоч Аонишики /М-1/ өнөөдөр Ичияамамото /М-8/-той хүч үзэж түүнийг ёрикири мэхээр давснаар 11 даваа, 2 унаатай болж, Ичияамамото 9 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Онокацү Б.Чойжилсүрэн /М-3/ өнөөдөр Хирадоүми /М-5/-тай хүч үзэн барилдаж түүнд хатаккоми мэхээр унаснаар 5 даваа, 8 унаатай болоод байна.
Рога А.Амарсанаа /М-10/ энэ өдөр Митакэүми /М-16/-тэй хүч үзэн барилдаж түүнд уватэнаге мэхээр унаснаар 7 даваа, 6 унаатай болов.
Чиёошома Г.Мөнхсайхан /М-9/ Нагоя башёгийн 13 дахь өдрийн барилдаанд Шодай /М-13/-тай учраа тааран барилдаж түүнд ошидаши мэхээр унаснаар энэ башёд 1 даваа, 12 унаатай боллоо. Тэрбээр нуруундаа хүнд бэртэл авч хагалгаа хийлгээд удаагүй юм байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!