Мэргэжлийн сүмо бөхийн 7 дугаар сарын тэмцээн буюу Нагоя башё IG аренад 10 дахь өдрөө үргэлжилж /2025.07.22/ байна.
Их аварга Ооносато энэ өдөр башёг тэргүүлэгчдийн нэг Ичияамамото /М-8/-той хүчээ сорьж түүнийг ошидаши мэхээр давснаар тэд адилхан 9 даваа 3 унаатай боллоо.
Озэки Котозакүра 12 дахь өдрийн барилдаанд Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэнтэй таарч хүчээ сорин түүнийг ёрикири мэхээр давснаар 5 унаа, 7 даваатай болов. Киришима 8 даваа, 4 унаатай байна.
Сэкиваке Вакатакакаге энэ өдөр Кусано /М-14/-тэй учраа таарч барилдан түүнийг ёритаоши мэхээр давснаар 8 даваа, 4 унаатай боллоо. Харин Кусано 9 даваа, 3 унаатай болоод байна.
Комүсүби Ошёома П.Дэлгэрбаяр энэ өдөр Хирадоүми /М-5/-тай хүч үзэж түүнд ёритаоши мэхээр унаснаар 2 даваа, 10 унаатай боллоо.
Комүсүби Такаясү энэ өдөр Котошёохо /М-15/-той таарч барилдан түүнд хатакикоми мэхээр унаснаар 8 даваа, 4 унаатай болж, харин Котошёохо 10 даваа, 2 унаатай болоод байна.
Украины сүмоч Аонишики /М-1/ өнөөдөр Тамаваши /М-4/-тэй хүч үзэж түүнд шитатэнаге мэхээр унаснаар 8 даваа, 4 унаатай болж, Аонишики 10 даваа, 2 унаатай башёг амжилттай үргэлжлүүлж явна.
Онокацү Б.Чойжилсүрэн /М-3/ өнөөдөр Хакүохо /М-4/-той хүч үзэн барилдаж түүнд ошидаши мэхээр унаснаар 5 даваа, 7 унаатай болоод байна.
Чиёошома Г.Мөнхсайхан /М-9/ Нагоя башёгийн 10 дахь өдрийн барилдаанд Каёо /М-16/-той учраа тааран барилдаж түүнийг уватэнаге мэхээр давснаар энэ башёд 1 даваа, 10 унаатай боллоо. Тэрбээр нуруундаа хүнд бэртэл авч хагалгаа хийлгээд удаагүй юм байна.
Рога А.Амарсанаа /М-10/ энэ өдөр Гонояама /М-6/-тэй хүч үзэн барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар 7 даваа, 5 унаатай болов.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!