Мөрөн, 2024 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Итали улсын Тренто хотын Баселга ди пайн мөсөн гулгуурын талбайд болсон дэлхийн аварга шалгаруулах гүйлтийн тэшүүрийн мастеруудын тэмцээнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн, ОУХМ 81 настай Б.Жалбаа оролцож, Монголын тэшүүрийн түүхэнд анх удаа дэлхийн аварга боллоо.
Тус тэмцээн 500 метрт 2 удаа, 1000 метрт 2 удаа болж, нийлбэрээр нь дүгнэдэг хамгийн өндөр чансаатай тэмцээн ажээ.
Мөн энэ сарын 11-21-ний хооронд Бүгд Найрамдах Итали улсын Ломбарди мужид болсон Дэлхийн мастеруудын өвлийн олимпод эх орноо төлөөлөн гүйлтийн тэшүүрийн төрөлд 500 метрт мөнгө, 1000 метрт мөнгө, 1500 метрт хүрэл, 3000 метрт хүрэл нийт 4 медалийг 81 насандаа хүртэж, Монголын тэшүүрийн спортын түүхэнд байгаагүй дээд амжилт гаргаад байгаа ажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ