Мэргэжлийн сүмо бөхийн 7 дугаар сарын тэмцээн буюу Нагоя башё IG аренад 11 дэх өдрөө үргэлжилж /2025.07.22/ байна.
Их аварга Ооносато энэ өдөр Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэнтэй хүчээ сорьж түүнийг уватэхинэри мэхээр унаснаар тэд адилхан 8 даваа 3 унаатай боллоо.
Озэки Котозакүра 11 дэх өдрийн барилдаанд Тамаваши Б.Мөнх-Оргил /М-4/-той таарч хүчээ сорин түүнийг хикиотоши мэхээр давснаар 5 унаа, 6 даваатай болов. Тамаваши 8 даваа, 3 унаатай болов.
Сэкиваке Вакатакакаге энэ өдөр Хакүохо /М-4/-тэй учраа таарч барилдан түүнийг ёрикири мэхээр давснаар 7 даваа, 4 унаатай боллоо. Хакүохо 6 даваа, 5 унаатай болов.
Комүсүби Ошёома П.Дэлгэрбаяр энэ өдөр Кинбозан /М-3/-тай хүч үзэж түүнд шитатэнаге мэхээр унаснаар 2 даваа, 9 унаатай боллоо.
Комүсүби Такаясү энэ өдөр башёг тэргүүлж яваа Ичияамамото /М-8/-той таарч барилдан түүнийг шитатэнаге мэхээр давснаар 8 даваа, 3 унаатай болоод байна. Харин Ичияамамото 9 даваа, 2 унаатай болов.
Украины сүмоч Аонишики /М-1/ өнөөдөр Аби /М-2/-тэй хүч үзэж түүнийг ёрикири мэхээр давснаар 9 даваа, 2 унаатай болж башёг тэргүүлэгчдийн эгнээнд явж байгаа бол Аби 6 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Онокацү Б.Чойжилсүрэн /М-3/ өнөөдөр Такерюүфүжи /М-6/-тэй хүч үзэн барилдаж түүнийг цүкихиза мэхээр давснаар тэд адилхан 5 даваа, 6 унаатай болоод байна.
Чиёошома Г.Мөнхсайхан /М-9/ Нагоя башёгийн 10 дахь өдрийн барилдаанд Шиши /М-17/-тэй учраа тааран барилдаж түүнд сүкүинаге мэхээр унаснаар энэ башёд 11 унаатай боллоо. Тэрбээр нуруундаа хүнд бэртэл авч хагалгаа хийлгээд удаагүй юм байна.
Рога А.Амарсанаа /М-10/ энэ өдөр Тобизарюү /М-7/-тэй хүч үзэн барилдаж түүнийг котэнаге мэхээр хаяснаар 7 даваа, 4 унаатай болов.
Вакамотохарү/М-1/-тэй Хирадоүми /М-5/-тэй учраа таарч түүнийг хатакикоми мэхээр хаяснаар энэ башёд 3 даваа, 8 унаатай болоод байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!