"Эв мөнхийн тусгаар Монгол” нэрийн дор зохион байгуулагдаж буй Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваанд ам авсан байдлыг танилцуулж байна.
Увс аймгийн Ховд сумын харьяат, Даян аварга Н.Батсуурь
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын харьяат, Аймгийн арслан Г.Бат-оршихыг,
Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс
Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын харьяат, Аймгийн заан Г.Батмөнхийг,
Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Улсын аварга Г.Эрхэмбаяр
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат, Аймгийн арслан Д.Батболдыг,
Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, Улсын аварга О.Хангай
Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат, Улсын начин Б.Суманчулууныг,
Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Улсын аварга С.Мөнхбат
Увс аймгийн Тэс сумын харьяат, Улсын начин Н.Хүрэлсүхийг,
Архангай аймгийн Булган сумын харьяат, Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ
Ховд аймгийн Манхан сумын харьяат, Аймгийн арслан Ш.Мөнх-Одыг
тус тус амлаад байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!