Казахстан улсын Астана хотод сонирхогчдын боксын дэлхийн цомын тэмцээн 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 6-ны хооронд болсон тус тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчин өрсөлджээ.
Энэ тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, дасгалжуулагч О.Батхүү нарын удирдлага дор есөн (эрэгтэй 5, эмэгтэй 4) тамирчин тулалдахад нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн бөгөөд эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Г.Лундаа мөнгө, 70 кг-д О.Бямба-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн байна.
Боксын дэлхийн цомын тэмцээн жилд дөрвөн удаа зохиогддог бөгөөд энэ оны анхдугаар дэлхийн цом Бразил улсад болоход Монголын тамирчид өнжиж, дараа нь Польш улсад болсон дэлхийн цомоос Монголын тамирчид гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн. Тэгвэл энэ оны отгон дэлхийн цомын тэмцээн Энэтхэг улсад арваннэгдүгээр сард болох юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!