Өнөөдөр буюу 2025 оны 7 дугаар сарын 8-ны Мягмар /Өлзийт/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар энэ сарын 6-13-нд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.
Төрийн ордонд: УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно.
9:00 цагт Төрийн ордонд: “Монголын эдийн засгийн чуулган-2025” болно
10:00 цагт Яармаг дахь Хангарди ордонд: НИТХ-ын ээлжит IV хуралдаан болно.
11:00 цагт Д.Сүхбаатарын талбайд: “Дээлтэй Монгол-2025” наадам болно.
11:00 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд: Монголын барилгачдын холбооноос Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд оролцох боломжтой болж, багцын хэмжээг бууруулж 5 хуваан тендер зарлалаа сэдвээр мэдээлэл өгнө.
Архангай аймгийн музейд: “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
7 дугаар сарын 5-14-нд Арабын Нэгдсэн Эмират улсад: Олон улсын химийн 57 дугаар олимпиад болж байна.