Мэргэжлийн сүмо бөхийн 7 дугаар сарын тэмцээн буюу Нагоя башё IG аренад 7 дахь өдрөө үргэлжилж /2025.07.17/ байна.
Их аварга Ооносато энэ өдөр Кинбозан /М-3/-тай -тэй хүчээ сорьж түүнийг ёрикири мэхээр давснаар 6 даваа 1 унаатай боллоо.
Озэки Котозакүра 7 дахь өдрийн барилдаанд Хакүохо /М-4/-той таарч хүчээ сорин түүнийг ёрикири мэхээр хаяж 2 унаа, 5 даваатай болов.
Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн энэ өдөр Комүсүби Такаясү-тэй учраа таарч барилдан түүнийг окуритаоши мэхээр хаяснаар 6 даваа, 1 унаатай боллоо.
Комүсүби Ошёома П.Дэлгэрбаяр энэ өдөр Украины сүмоч Аонишики /М-1/-тэй таарч барилдан түүнд ёрикири мэхээр унаснаар 1 даваа, 6 унаатай башёг үргэлжлүүлж яваа бол Аонишики 5 даваа, 2 унаатай боллоо.
Онокацү Б.Чойжилсүрэн /М-3/ өнөөдөр Охо /М-2/-той таарч барилдан түүнийг ёрикири мэхээр хаяснаар тэд адилхан 2 даваа, 5 унаатай байна.
Тамаваши Б.Мөнх-Оргил /М-4/, Сэкиваке Вакатакакаге-тэй энэ өдөр таарч барилдан түүнийг ошитаоши мэхээр хаяснаар 6 даваа, 1 унаатай Нагоя башёг амжилттай үргэлжлүүлж байна.
Вакамотохарү /М-1/ өнөөдөр Аби /М-2/-тэй хүч үзэж түүнд хатакикоми мэхээр ойчиж 5 унаатай болсон бол Аби 4 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Рога А.Амарсанаа /М-10/ энэ өдөр Чураноүми /М-13/-тэй хүч үзэн барилдаж түүнийг уватэнаге мэхээр хаяснаар тэд адилхан 3 даваа, 4 унаатай боллоо.
Чиёошома Г.Мөнхсайхан /М-9/ Нагоя башёгийн 7 дахь өдрийн барилдаанд Таканошёо /М-11/-тэй учраа тааран барилдаж түүнд окүридаши мэхээр унаснаар энэ башёг 7 унаатай үргэлжлүүлж байна.
Такеруфүжи /М-6/ энэ өдөр Ичияамамото /М-8/-той барилдаж түүнд хатакикоми мэхээр унаж 4 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байгаа бол Ичияамамото 6 даваа, 1 унаатай болж энэ башёг тэргүүлэгчдийн эгнээнд явна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!