Мэргэжлийн сүмо бөхийн 7 дугаар сарын тэмцээн буюу Нагоя башё IG аренад 10 дахь өдрөө үргэлжилж /2025.07.22/ байна.
Их аварга Ооносато энэ өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил /М-4/-той хүчээ сорьж түүнийг цүкиотоши мэхээр давснаар 8 даваа 2 унаатай боллоо. Харин Ооносато 7 даваа, 3 унаатай болоод байна.
Озэки Котозакүра 10 дахь өдрийн барилдаанд Сэкиваке Вакатакакаге таарч хүчээ сорин түүнд ёрикири мэхээр унаснаар 5 унаа, 5 даваатай болов.
Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн энэ өдөр Хирадоүми /М-5/-тэй учраа таарч барилдан түүнийг ёритаоши мэхээр давснаар 8 даваа, 2 унаатай боллоо.
Комүсүби Ошёома П.Дэлгэрбаяр энэ өдөр Аби /М-2/-тэй хүч үзэж түүнд ошидаши мэхээр унаснаар 2 даваа, 8 унаатай боллоо.
Комүсүби Такаясү энэ өдөр Охо /М-2/-той таарч барилдан түүнийг ёрикири мэхээр давснаар 7 даваа, 3 унаатай болоод байна.
Украины сүмоч Аонишики /М-1/ өнөөдөр Кинбозан /М-3/-тай хүч үзэж түүнийг хикиотоши мэхээр давснаар 8 даваа, 2 унаатай болж, Аонишики 7 даваа, 2 унаатай башёг амжилттай үргэлжлүүлж явна.
Онокацү Б.Чойжилсүрэн /М-3/ өнөөдөр Вакамотохарү/М-1/-тэй хүч үзэн барилдаж түүнийг ёрикири мэхээр давснаар 4 даваа, 6 унаатай болоод байна.
Хакүохо /М-4/ энэ өдөр Тобизарюү /М-7/-тэй учраа тааран барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяж 6 даваа, 4 унаатай болов.
Чиёошома Г.Мөнхсайхан /М-9/ Нагоя башёгийн 10 дахь өдрийн барилдаанд Гонояама /М-6/-тай учраа тааран барилдаж түүнд уватэнаге мэхээр унаснаар энэ башёд 10 унаатай боллоо. Тэрбээр нуруундаа хүнд бэртэл авч хагалгаа хийлгээд удаагүй юм байна.
Рога А.Амарсанаа /М-10/ энэ өдөр Такерюүфүжи /М-6/-тэй хүч үзэн барилдаж түүнийг уватэнаге мэхээр хаяснаар 6 даваа, 4 унаатай болов.
Ура /М-9/ энэ өдөр Кусано /М-14/-той учраа тааран барилдаж түүнд окүридаши мэхээр унаснаар 6 даваа, 4 унаатай болоод байгаа бол Кусано 8 даваа, 2 унаатай боллоо.
Өнөөдөр башёг тэргүүлж яваа Ичияамамото /М-8/, Мэйсей /М-5/-тэй таарч барилдан түүнийг ошитаоши мэхээр хаяснаар энэ башёг 9 даваа, 1 унаатай ганцаараа тэргүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!