Сурвалжлага: 250 тэрбумын зардалтай COP17 Монголд юу үлдээв?
 
Ангилал
Улс төр-Эдийн засаг Нийгэм Бусад Танин мэдэхүй
Огноо
Унших
14 минут 9 секунд

Сурвалжлага: 250 тэрбумын зардалтай COP17 Монголд юу үлдээв?

Сурвалжлага: 250 тэрбумын зардалтай COP17 Монголд юу үлдээв?

12 хоногийн турш Улаанбаатарыг дэлхийн цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлыг хэлэлцсэн олон улсын төв болгосон UNCCD COP17 өндөрлөлөө.

Улаанбаатар хотноо наймдугаар сарын 17-нд эхэлсэн НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд 197 талуудын төлөөлөгч оролцож, газрын доройтлыг бууруулах, доройтсон газрыг нөхөн сэргээх, бэлчээрийг тогтвортой ашиглах, гангийн эрсдэлийг бууруулах арга замыг хэлэлцэв.

Монгол Улс энэ удаагийн хурлыг зохион байгуулагч орны хувьд бэлчээрийн асуудлыг онцолж, өөрийн туршлага, санаачилгаа дэлхийн тавцанд танилцууллаа. Хурлын үеэр олон тэрбум ам.долларын санхүүжилт, гэрээ, хэлэлцээр, түншлэлүүд зарлагдсан нь COP17-ын анхаарал татсан үр дүнгийн нэг байв.

Гэхдээ эдгээрийн зэрэгцээ Монгол Улс хурлыг зохион байгуулахад хэдий хэмжээний хөрөнгө зарцуулсан, үүнээс хэд нь дотоодын эдийн засагт эргэн орсон, мөн хурлын үеэр зарласан санхүүжилтээс хэд нь Монголд бодитоор хэрэгжих вэ гэдэг асуулт үлдэж байна.

250 ТЭРБУМЫН ЗАРДАЛТАЙ COP17

COP17 эхлэхийн өмнө Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хурлыг зохион байгуулахад улсын төсвөөс ойролцоогоор 250 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж байгааг мэдээлж байсан. Үүн дээр хувийн хэвшлээс 20 орчим тэрбум төгрөгийн дэмжлэг төвлөрөхөөр тооцсон. Анхны тооцоогоор COP17-ын зохион байгуулалтын нийт төсөв 2025-2027 онд 301 тэрбум төгрөг байхаар төлөвлөгдөж байсан ч зардлыг танаж, хэмнэлт хийснээр энэ дүн буурсан байна.

Зардлын хамгийн нүдэнд харагдах хэсэг нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулсан түр байгууламж байлаа.

Францын GL events компани Улаанбаатарын захиргаатай байгуулсан гэрээний хүрээнд ойролцоогоор 44,500 ам метр талбай бүхий түр байгууламж барьж, хурлын орчныг бүрдүүлжээ. Цэнхэр бүсэд албан ёсны хэлэлцээ, хуралдаан, өндөр түвшний уулзалтууд болж, Ногоон бүсэд бизнес, иргэний нийгэм, олон нийт болон бусад байгууллагын арга хэмжээ зохион байгуулагдсан. Гэхдээ энэ бүхний эцсийн өртөг одоогоор тодорхой болоогүй байна. Зохион байгуулагчид хурлын гэрээ, түншлэл, санамж бичиг болон эдийн засгийн үзүүлэлтүүдийг нэгтгэж, эцсийн дүнг гаргаж байгаа аж.

Урьдчилсан мэдээллээр COP17-ын үеэр 182 улсын төлөөлөл оролцож, 11.2 мянга орчим гадаадын зочин, төлөөлөгч Монголд иржээ.

Тэдний дунд 60 гаруй байгаль орчны сайд, 20 гаруй дэд сайд, улс орныхоо Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан гурван хүн, НҮБ-ын орлогч дарга, Европын парламентын 25 гишүүн, 50 гаруй хотын дарга багтсан байна.

Харин Цэнхэр, Ногоон бүсийн арга хэмжээнд 87 мянган хүн давхардсан тоогоор оролцжээ.

Зохион байгуулагчдын мэдээлснээр наймдугаар сарын байдлаар Монгол Улсад 141 мянган гадаадын жуулчин ирсний ойролцоогоор 10 хувь нь COP17-ыг зорьсон байна. Эдгээр нь эцсийн тайлан бус, зохион байгуулагчдын нэгтгэж буй урьдчилсан тоо гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.

COP17-ын бэлтгэл ажлыг дөрвөн сар гаруйн хугацаанд эрчимтэй хийсэн байна. Монгол Улсын зохион байгуулагч орны павильон болох “Цомцог гэр”-ийг Монголын компани 50 гаруй хоногт хийжээ. Мөн Ногоон бүсийн улс орнуудын павильонуудыг тухайн улсын захиалга, дизайны дагуу Монголын 10 орчим компани үйлдвэрлэн угсарсан байна.

Эдгээр ажлын нийт хөрөнгө оруулалт 6 тэрбум гаруй төгрөг болсон гэх урьдчилсан тоо бий.

Энэ бол улсын төсөвт орсон мөнгө биш. Харин Монголын аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний төлбөрөөр дамжин дотоодын эдийн засагт үлдсэн мөнгөн урсгал юм.

Үүн дээр зочид буудал, ресторан, тээвэр, худалдааны салбарын орлого нэмэгдэнэ. Тухайлбал, COP17-ын үеэр Улаанбаатарын хэмжээнд 13 мянган зочид буудлын өрөөний хоног борлуулагдаж, зочид буудлын салбарт 5.4 тэрбум төгрөгийн орлого бий болсон байна.

Мөн 30 гаруй Монголын хоолны газар, ресторан ажиллаж, 700 гаруй тогооч үйлчилгээ үзүүлжээ. Ингээд харахад COP17 нь Улаанбаатарын үйлчилгээний салбарын хувьд богино хугацаанд тодорхой хэмжээний эдийн засгийн идэвхжил бий болгосон нь харагдана.

May be an image of text

Хурлын өмнө Монголын тал COP17-оос эдийн засгийн үр өгөөж хүртэх тооцоо мөн гаргасан. 6000-8000 гадаадын төлөөлөгч ирсэн тохиолдолд зочид буудал, хоол, бэлэг дурсгал, худалдаа, үйлчилгээ зэрэгт ойролцоогоор 150 тэрбум төгрөгийн эдийн засгийн эргэлт бий болно гэж тооцож байв. Харин оролцогчдын тоо 8000-аас давбал энэ дүн 170 тэрбум төгрөгт хүрэх боломжтой гэж мэдээлсэн.

Мөн төрийн зүгээс хурлын зардлаа хурлын үеэр 100 хувь нөхөх хүлээлттэй байгаагаа хэлж байсан юм.

May be an image of one or more people, Superman and text that says 'PLENARY PLENARY HALL Nnews.mn mn N news.mn'

ТОМ ТООНУУДЫН ЦААНА МОНГОЛД ОРЖ ИРЭХ НЬ ХЭД ВЭ?

Харин COP17-ын эдийн засгийн үр өгөөжөөс илүү урт хугацаанд Монголд нөлөөлөх томоохон тоонууд бий.

COP17-ын хаалтын хэвлэлийн бага хурлын үеэр Монголын талын мэдээлснээр Монгол Улсад хэрэгжих ногоон төсөл, хөтөлбөртэй холбоотой гэрээ, хэлэлцээр, санамж бичгийн нийт дүн 1.48 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнд Европын хөрөнгө оруулалтын банкны 200 сая евро, Дэлхийн банкны 100 сая ам.долларын санхүүжилт, газрын нөхөн сэргээлт болон холбогдох ажлуудад чиглэсэн 130 сая ам.доллар, Монголын Ногоон санхүүжилтийн корпораци болон арилжааны банк хоорондын 50 сая ам.долларын хэлцэл зэрэг багтсан байна.

Мөн нийслэлийн түвшинд ой, сэргээгдэх эрчим хүч, үерийн хамгаалалт, нийтийн тээвэр болон ногоон хөгжлийн чиглэлээр 400 сая ам.долларын гэрээ, хэлэлцээр байгуулсан талаар мэдээлсэн байна.

Энд нэг чухал ялгаа бий. 1.48 тэрбум ам.доллар гэдэг нь Монголын төсөвт орсон мөнгө биш, харин төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотой байгуулсан гэрээ, хэлэлцээр, санамж бичгүүдийн нийт дүн юм. Тиймээс үүнийг бүгдийг нь нэг дор зарцуулах боломжтой санхүүжилт гэж үзэхээс илүү цаашид хэрэгжих төслүүдийн санхүүгийн хүрээ гэж ойлгох нь зөв.

Харин COP17-ын хэмжээнд, Монгол Улсаас давсан олон улсын санхүүжилтийн өөр нэг багц зарлагдсан нь 1.3 тэрбум ам.доллар юм.

Энэ нь Засгийн газар, хөгжлийн банк, сан, хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоотойгоор таван тивийн 23 улсад хэрэгжих газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэржилт болон бусад чиглэлийн төслүүдийн санхүүжилтийн багц юм. Албан ёсны мэдээллээр үүний 644.5 сая ам.доллар нь шинэ санхүүжилт бөгөөд 216.4 сая ам.доллар нь аль хэдийн баталгаажиж, хэрэгжилтийн шатанд шилжсэн байна.

БЭЛЧЭЭРТ 1.2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР

Энэ олон улсын санхүүжилтийн хүрээнд Монгол Улсын санаачилсан “Rangelands Flagship Initiative” буюу “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга” онцгой байр суурь эзэлж байна.

Уг санаачилгын хүрээнд дэлхийн хэмжээнд бэлчээрийг тогтвортой ашиглах, нөхөн сэргээх, малчин иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр 45 төсөлд нийт 1.2 тэрбум ам.долларын санхүүжилтийн багц бүрдүүлжээ. UNCCD үүнийг тус байгууллагын түүхэн дэх бэлчээрийн салбарын хамгийн том хөрөнгө дайчилсан санаачилгуудын нэг гэж тодорхойлж байна. Бэлчээр дэлхийн хуурай газрын талаас илүү хувийг эзэлдэг бөгөөд ойролцоогоор 500 сая малчин бэлчээрийн экосистемээс амьжиргаагаа залгуулдаг. Үүнээс гадна бэлчээрийн экосистем жил бүр 21-47 их наяд ам.долларын эдийн засаг, экологийн үр өгөөж бий болгодог гэсэн судалгааг COP17-ын үеэр танилцуулжээ. Энэ үр өгөөжид хүнсний үйлдвэрлэл, усны зохицуулалт, биологийн олон янз байдал, нүүрстөрөгчийн хуримтлал зэрэг бэлчээрийн экосистемийн олон талын үйлчилгээ багтана.

Судалгаагаар бэлчээрийг нөхөн сэргээхэд оруулсан нэг ам.долларын хөрөнгө оруулалт дунджаар 4-6 ам.долларын өгөөж бий болгох боломжтой.

Харин усны хангамж зэрэг өргөн хүрээний нийтийн үр өгөөжийг хамтад нь тооцвол энэ өгөөж 36 ам.доллар хүртэл өсөх боломжтой гэж үзжээ. Энэ тоо Монголын хувьд онцгой ач холбогдолтой. Учир нь бэлчээрийн доройтол нь зөвхөн байгаль орчны асуудал биш, малчдын орлого, мал аж ахуйн үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдал, усны нөөцтэй шууд холбоотой билээ.

МОНГОЛД ШУУД ХАМААРАХ 3.3 САЯ АМ.ДОЛЛАР

Харин дээрх олон улсын томоохон санхүүжилтийн дундаас Монгол Улстай шууд холбоотой нэг тодорхой санхүүжилт бий. Дэлхийн Байгаль Орчны Сан буюу GEF-ээс UNCCD COP17 Legacy Project-д 3.3 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна. Уг төслийг Олон улсын байгаль хамгаалах холбоо буюу IUCN хэрэгжүүлэх бөгөөд Монгол Улс болон IUCN-ээс нийт 8 сая ам.долларын нэмэлт хамтын санхүүжилт татахаар төлөвлөжээ. Төслийн нэг гол зорилго нь Монгол Улс болон UNCCD тэргүүлж буй “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”-ыг хөгжүүлэх, уялдуулах, бэлчээрийн нөхөн сэргээлтийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

Мөн GEF сүүлийн дөрвөн жилийн хугацаанд бэлчээрийн тогтвортой менежмент, нөхөн сэргээлт болон малчин иргэдэд үр өгөөжтэй 50 гаруй төсөлд 300 сая ам.доллараас дээш санхүүжилт баталсан байна.

May be an image of one or more people and text that says 'UNITEDNATIONS NS UNITED NATIONS CONVE ONVENTION NTION COMBAT DESERTI DESERTIFICATION CATION COP COP17 17 ANBAATAR2026 NBAATAR 2026 yЛAAH6AATAP xoTblH 3AXИPAr 3AXИPAr4ИЙH Ar AЖЛblH AЛ6A

ГАНГИЙН ЭСРЭГ МӨНГӨ ТАТАХ ШИНЭ МЕХАНИЗМ

COP17-ын өөр нэг гол асуудал нь гангийн эрсдэлийг урьдчилан тооцоолж, улс орнуудын тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх байв. COP16-ын үеэр Саудын Арабын санаачилгаар байгуулагдсан “Риядын дэлхийн гангийн тэсвэржилтийн түншлэл” Улаанбаатарт хэрэгжилтийн дараагийн шатандаа оржээ.Тус түншлэл нь эмзэг нөхцөлд байгаа 70 орчим бага болон дунд орлоготой улсад чадавх бэхжүүлэх, хөрөнгө оруулалтад бэлэн төсөл боловсруулах, гангийн эрсдэлийг бууруулах санхүүжилт хүргэхэд чиглэж байна.

Үүнтэй зэрэгцэн UNCCD болон Люксембург улс хамтран Гангийн тэсвэржилтийн хөрөнгө оруулалтын механизм буюу DRIF-ыг эхлүүлэв.

Энэ механизм нь усны аюулгүй байдал, тогтвортой хөдөө аж ахуй, байгальд суурилсан шийдэл, газрын нөхөн сэргээлт зэрэг чиглэлд 400 сая ам.доллар хүртэлх төрийн болон хувийн хөрөнгө татах зорилготой. Мөн олон улсын Гангийн тэсвэржилтийн ажиглалтын системийн дараагийн үе шат эхэлж, дэлхийн анхны Гангийн тэсвэржилтийн индекс танилцуулагдсан байна. Энэ нь улс орнууд гангийн эрсдэлийг хэр сайн урьдчилан таамаглаж, бэлтгэж, дасан зохицож байгааг үнэлэхэд ашиглах шинэ хэрэгсэл болох юм.

May be an image of text

ХУРЛЫН ДАРАА ЖИНХЭНЭ АЖИЛ ЭХЭЛНЭ

COP17-ын санхүүгийн тооцоог ярихдаа Монгол Улс яагаад ийм хэмжээний хурал зохион байгуулсныг орхигдуулж болохгүй. Монголын цөлжилт, газрын доройтлын үндэсний үнэлгээгээр нийт газар нутгийн 81.9 хувь нь тодорхой хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд өртсөн байна. 1991-2025 оны мэдээлэл, зайнаас тандан судлал болон бусад эх сурвалжид тулгуурласан уг үнэлгээгээр нийт нутгийн 9.4 хувь нь хүчтэй, 0.9 хувь нь нэн хүчтэй ангилалд багтжээ.

Энэ тоо цөлжилт, газрын доройтол Монголын хувьд зөвхөн байгаль орчны салбарын асуудал биш гэдгийг харуулна. Усны хангамж, бэлчээрийн даац, малчдын орлого, хүнсний аюулгүй байдал, орон нутгийн хөгжилтэй шууд холбогдох асуудал.

Тиймээс COP17-ын дараах хамгийн чухал асуулт нь хэдэн тэрбум ам.доллар яригдсан бэ гэдэг биш. Харин тэр мөнгөний хэд нь Монголын газар дээр, бодит төсөл болон хэрэгжих вэ гэдэгт байна.

Улаанбаатарт 12 хоног үргэлжилсэн COP17 өндөрлөж, түр байгууламжууд бууж, оролцогчид эх орондоо буцлаа. Харин Монголын хувьд энэ хурлын үр дүнг хэмжих ажил одооноос эхэлж байна.

Тиймээс COP17-ын жинхэнэ үр дүнг өнөөдөр зарласан мөнгөний хэмжээгээр биш, маргааш хэрэгжиж эхлэх төслүүдээр нь хэмжихээс өөр аргагүй. Монголд үлдсэн нь одоогоор мөнгө биш, түүнийг татах боломж. Харин тэр боломж бодит хөрөнгө болж хувирах эсэх нь хурлын дараах ажлаас шалтгаална.

Эх сурвалж: News.mn Б Эрдэнэзаяа

Б Эрдэнэзаяа

 Улаанбаатарт 25-27  хэм дулаан байна
 Улаанбаатарт 25-27  хэм дулаан байна
 
Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна
Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Боломж үргэлж байдаг

Боломж үргэлж байдаг

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм  дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

105 м-ийн гүнд усан доогуур хонгил барьжээ

105 м-ийн гүнд усан доогуур хонгил барьжээ

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Азийн наадмын медалийн хүснэгт

Азийн наадмын медалийн хүснэгт

Сакаэ Казүхито: Хуучны хатуу бэлтгэлээр монголчуудыг хүмүүжүүлнэ

Сакаэ Казүхито: Хуучны хатуу бэлтгэлээр монголчуудыг хүмүүжүүлнэ

ОХУ-аас 10 дугаар сард 78 мянган тонн шатахуун авах гэрээ хийжээ

ОХУ-аас 10 дугаар сард 78 мянган тонн шатахуун авах гэрээ хийжээ

В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв?

В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв?

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

“Айчи Нагояа-2026” Азийн наадмаас жүдоч К.Ёолк анхны алтан медалийг эх орондоо авчирлаа

“Айчи Нагояа-2026” Азийн наадмаас жүдоч К.Ёолк анхны алтан медалийг эх орондоо авчирлаа

Хүн дүрст роботын нийлүүлэлт 432 хувиар өсжээ

Хүн дүрст роботын нийлүүлэлт 432 хувиар өсжээ

Х.Билгүүнсайхан “ Айчи Нагоя-2023” Азийн наадмын хүрэл медальтан болов

Х.Билгүүнсайхан “ Айчи Нагоя-2023” Азийн наадмын хүрэл медальтан болов

ОУХМ Г.Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

ОУХМ Г.Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв