
Өнөөдөр буюу 2026 оны 7 дугаар сарын 30-ны Пүрэв /Бадрангуй/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
11:00 цагт “Хүй долоон худаг”-ийн төв талбайд: Монголын Үндэсний спортын VIII наадмын нээлт болно.
10:30 цагт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт: Туркийн Хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг буюу TIKA-аас хэрэгжүүлэх төслийн албан ёсны нээлт болно.
13:00 цагт ГХЯ-нд: “Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт” болно.
Улаанбаатарт: Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Зүүн өмнөд Ази, Хятадын шүлхий өвчинтэй тэмцэх дэд комиссын 28 дахь удаагийн хуралдаан болж байна.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд: МУЭ-ийн гишүүн зураач Ш.Баатар, Б.Шатарсайхан нарын “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн 8 дугаар сарын 3-ныг хүртэл гарна.
Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд: "Монгол наадам: Морин эрдэнэ" тусгай үзэсгэлэн наймдугаар сарын 16-ны өдрийг хүртэл гарна.
Говь-Алтай аймгийн Дөргөн нуурт: Залуусын оюун ухаан, ур чадвар, эв нэгдэл, бүтээлч байдал, үндэсний соёл, эх оронч үзлийг дэмжих зорилготой “Жангар” залуучуудын фестиваль болж байна.
Төв аймгийн Мөнгөнморьт сумын Цагаан аралд: “Хаадын зам: Хаадын шүтээн” төслийн нээлт болно.
Хархорум музейд: “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн 8 дугаар сарын 30-ныг хүртэл гарна.
Этиопын нийслэл Аддис-Абеба хотноо: Дэлхийн нийтийн дээд хэмжээний уулзалт энэ сарын 30-ныг хүртэл болно.
БНСУ-ын Пусан хотноо: ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулга энэ сарын 29-нийг хүртэл болно.
Хонконг хотноо: Туялзуур сэлэмний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 30-ныг хүртэл болно.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд: “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!