МОСКВА, 2026 оны долоодугаар сарын 30 /РИА Новости/. Австралийн сагсан бөмбөгчин, төвийн тоглогч Жонгкуч Мач Үндэсний сагсан бөмбөгийн холбооны хамгийн өндөр тоглогч болж магадгүй байна.
Өдгөө 18 настай Ж.Мач Өмнөд Суданаас Австралид ирж суурьшсан гэр бүлд төрж өсжээ. Тэрбээр 14 настайдаа 193 см өндөр байсан бол одоо 229 см өндөр чацтай. Харин одоо NBA-д тоглож буй сагсан бөмбөгчдөөс хамгийн өндөр нь “Сан-Антонио Спөрс” багийн төвийн тоглогч Виктор Вембаньяма /224 см/ юм.
Ж.Мач одоо Австралийн сагсан бөмбөгийн II дивизионы багт тоглож байна. The Sydney Morning Herald сонинд бичсэнээр, түүний ур чадвар хурдан ахиж байгаа учраас Америкийн коллежуудын скаутуудын анхаарлыг татжээ. Тухайлбал, "Луизиана Стейт", "Колорадо", "Санта-Клара" коллежуудаас түүнд санал ирсэн байна.
Тэрбээр NBA-гийн 2028 оны драфтад оролцож магадгүй. Тус холбооны түүхэн дэх хамгийн өндөр тоглогчид бол Мануте Бол, Георге Мурешан нар /231 см/ юм.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!