СТОКХОЛМ, 2026 оны наймдугаар сарын 14 /Anadolu/. Шведийн Хаант улсын парламент эрүүгийн хариуцлага хүлээх доод насыг 14 болгон бууруулах тухай хуулийн төслийг пүрэв гарагт баталжээ.
Ингэснээр хүн амины хэрэг, онц хэрцгий бэлгийн хүчирхийлэл болон зэвсэг хэрэглэн ноцтой гэмт хэрэг үйлдсэн 14 настай хүүхдэд хорих ял оноохоор болж байна.
Хуулийн төсөлд тусгасан заалтыг парламентын 281 гишүүн дэмжин баталснаар хүчин төгөлдөр болжээ. 66 гишүүн эсрэг санал өгч, хоёр хууль тогтоогч санал хураалтад оролцоогүй байна.
Засгийн газар болон барууны үзэл баримтлалтай Шведийн Ардчилсан нам өмнө нь тухайн насыг 13 болгон бууруулах санал оруулсан боловч парламентад хангалттай дэмжлэг авч чадахгүй нь тодорхой болсны дараа саналаа эргүүлэн татсан байна.
Шведийн Ардчилсан намын дарга Жимми Акессон хэлэхдээ, парламентын шийдвэрийг "зөв чиглэлд хийсэн алхам" хэмээн тодорхойлжээ.
Парламентын ээлжит бус чуулганы үеэр хууль тогтоогчид гэр бүлийн цагаачлалын нөхцөлийг чангатгахыг дэмжиж, олон удаа гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн ялыг хөнгөвчлөх тухай заалтыг цуцалсан байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Л.Буянаа

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!