ПРЕТОРИА, 2026 оны наймдугаар сарын 12 /Kazinform/. Хүчтэй хүйтэн агаарын фронт ӨАБНУ-ыг дайран өнгөрснөөр мягмар гарагт тус улсын Квазулу-Натал мужийн өмнөд хэсгээр их хэмжээний цас оржээ.
Даваа гаргийн оройноос орж эхэлсэн цас 11-ний өдөр үргэлжлэн орсон байна. Үүний улмаас замын нөхцөл байдал хүндэрч, Свартберг ба Андерберг хотуудыг холбодог орон нутгийн R617 зам хаагдсан бөгөөд автомашинууд R56 гэсэн чиглэлээр зорчиж байгаа ажээ. R617 зам дээр нэгэн ачааны машин цасанд суусан байна.

Мужийн захиргаанаас дээд зэргээр болгоомжтой зорчихыг жолооч нарт анхааралтай зорчихыг анхааруулсаар байна. Цас ихээр орсны улмаас цахилгааны хангамж доголджээ. Eskom компанийн мэдээлснээр, Кокстад, Андерберг, Франклин, Ноттингем-Роудын районуудад цахилгаан тасарсан бөгөөд зам хаагдсан тул бүх объектуудад засвар хийхэд хүндрэл учирчээ. Цаснаас гадна хүчтэй шуурч байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж байна.
Квазулу-Натал мужийн зарим районд зам хаагдаж, цахилгаан тасарчээ. Их хэмжээний цас орж, эрс хүйтэрсэн тул болгоомжтой зорчихыг ӨАБНУ-ын Нийтийн удирдлага, уламжлалт асуудлууд эрхэлсэн яамны сайд Веленкосини Хлабиса иргэдэд хандан уриалжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Адъяахүү

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!