![]()
Азербайжан Улсын нийслэл Баку хотноо үргэлжилж буй чөлөөт бөхийн 17 хүртэлх насны (U17) Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын багийн анхны алтан медаль хүртлээ.
Эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд барилдсан Б.Ариунзул аваргын төлөөх барилдаанд Казахстаны Абдималик Айша-г 4:0-ээр ялж, U17 насны Дэлхийн аварга хэмээх эрхэм цолыг хүртлээ.
Тэрбээр эхний тойрогт Украины Бухтина Ирина-г 5:0, шөвгийн наймд Узбекистаны Азимова Шахзода-г 11:0-ээр цэвэр давамгайлж, хагас шигшээд Беларусын Брахинец Палина-г 7:1-ээр ялснаар шигшээ барилдаанд шалгарсан юм.
Б.Ариунзул нь анхны багш "Төгс" дэвжээний дасгалжуулагч агсан Ч.Пүрэвбаярын удирдлага дор чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн бөгөөд өдгөө Спортын төв сургуулийн багш, дасгалжуулагч Г.Нямбаярын удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа хийж байна гэж Монголын Чөлөөт Бөхийн Холбооноос мэдээллээ.


Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!