
Өнөөдөр буюу 2026 оны 8 дугаар сарын 28-ны Баасан /Гэгээн/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Өнөөдөр: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17) Улаанбаатар хотноо өндөрлөнө.
11:00 цагт РЦНК-д: ОШУСТ-өөс уламжлал болгон зохион байгуулдаг зуны аялал, сургалтын хөтөлбөрийн үр дүн, оролцогчдын туршлага, онцлох үйл явдлыг танилцуулах хэвлэлийн хурал болно.
18:00 цагт “HUE арт” галерейд: Урлагийн гавъяат зүтгэлтэн Н.Адъяабазарын “Нарны талст II” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгийн нээлт болно.
МУЭ-ийн “Арт галерей”-д: Уран бүтээлч Ц.Мядагмаагийн “Сэтгэлийн өнгө-3” үзэсгэлэн энэ сарын 28-ныг хүртэл гарна.
-Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн 60 жилийн ойд зориулсан “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэн энэ сарын 29-нийг хүртэл гарна.
“Норпэй арт” галерейд: СТА Д.Батмөнх, СТА С.Базарваань, СТА Ч.Дорждэрэм нарын хамтарсан “Хийморийн морьд” уран зургийн үзэсгэлэн энэ сарын 31-нийг хүртэл гарч байна.
-“Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн 10 дугаар сарын 20-ныг хүртэл Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд гарна.
Хархорум музейд: “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл гарна.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд: “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!