Н.Учрал: COP17 өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
 
Ангилал
Нийгэм Байгаль орчин Эрүүл мэнд Бусад Шинжлэх ухаан Танин мэдэхүй
Огноо
Унших
18 минут 1 секунд

Н.Учрал: COP17 өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Улаанбаатар, 2026 оны наймдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал тус бага хурлыг нээж үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт төлөөлөгчдийн тэргүүн нар аа,

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Ясмин Фуад, Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо!

Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд тавтай морилохыг хүсье.

Юуны өмнө Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 4 дэх хурлыг 2000 онд даргалж байсан Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайд асан, Байгаль орчны гавьяат ажилтан, Төрийн шагналт Замбын Батжаргал гуай 2026 оны наймдугаар сарын 6-ны өдөр зуурдаар таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлэн, 1 минут хүндэтгэл үзүүлэхийг хүсье.

Эрхэм хүндэт төлөөлөгчид өө,

Бид дэлхий гэх нэгэн гэр оронтой нэгэн гэр бүл. Бид 8,2 тэрбумуулаа дэлхийн ээжийн үр хүүхэд. Эх дэлхийдээ энх мөнх оршихуйд улс орон бүрийн хичээл зүтгэл хэрэгтэй. Дэлхийн энд тэндгүй гамшигт халуун болж, гал түймэр асаж, гол мөрнүүд ширгэж, эсвэл цочир хүйтэн болж, мөнх цас, туйлын мөс хайлж байна. Та бидний хэл, соёл, үндэс угсаа, шашин шүтлэг өөр хоорондоо өөр боловч эх дэлхийдээ энх мөнх орших ирээдүйгээ хамгаалах хүсэл зориг нэгтэй. Тиймээс ч Та бид манай улсад цөлжилтийн эсрэг эв санал нэгдэн, бүгдийн гэр орон болсон эх дэлхийнхээ төлөө, өөрсдийнхөө, ирээдүйнхээ төлөө хуран цуглаад байна.

Өнөөдөр бид эх дэлхийнхээ газрын нөөцийг хэрхэн хамгаалах, нөхөн сэргээх, ирээдүй хойч үедээ ямар дэлхий үлдээх тухай хамтын шийдвэрийн шинэ үеийг эхлүүлж байна.

1994 онд баталж, 1996 онд хүчин төгөлдөр болсон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын хүрээнд дэлхийн улс орнууд цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлыг улс орны хилийн зурвасаас үл хамаарсан, хүн төрөлхтний хамтдаа шийдэх сорилт гэдгийг хүлээн зөвшөөрч ирлээ. Энэ хугацаанд олон улсын хамтын нийгэмлэгийн хүрсэн хамгийн том амжилт бол “газрыг” хөгжлийн асуудлын төвд авчирсан явдал юм. Өнөөдөр газрын доройтол зөвхөн хөрс, ургамлын асуудал биш хүнс, ус, амьжиргаа, ядуурал, эрүүл мэнд, шилжилт хөдөлгөөн, эдийн засаг, энх тайван, аюулгүй байдалтай салшгүй холбоотой цогц эко системийн асуудал гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байна.

Улс орнууд газрын доройтлыг тэглэх зорилтоо үндэсний бодлогодоо тусгаж, шинжлэх ухаан, мониторинг, тайлагналын тогтолцоогоо хөгжүүлж, газрын нөхөн сэргээлтэд төрөөс гадна хувийн хэвшил, иргэний нийгэм, орон нутгийн иргэдийг оролцуулах болсон нь конвенцын чухал үр дүн юм. Гэвч өнөөдөр бид өөрсдөдөө нэгэн асуултыг зоригтой, нээлттэй тавих цаг иржээ. Бид их ярьж, их тунхаглаж бол чадсан. Харин үгээ үйлдэл болгож чадаж байна уу? Саудын Арабын Эр-Рияд хотноо болсон Талуудын 16 дугаар бага хурал газрын доройтол, ганг тэсвэрлэх чадвар, газрын нөхөн сэргээлт, санхүүжилт, шинжлэх ухаан, инновац, бэлчээр болон малчдын асуудлыг дэлхийн бодлогын түвшинд ахиулахад чухал алхам болсон.

Үүний дараа Панама хотноо болсон конвенцын хэрэгжилтийг хянан хэлэлцэх хорооны 23 дугаар хуралдаан үндэсний түвшинд хэрэгжилтийг улам бэхжүүлэх, тайлагнал, чадавх, шинжлэх ухаан-бодлогын уялдааг сайжруулах шаардлагыг улам тодорхой харуулж өгсөн. Өмнөх хурлууд бүгд үр дүнтэй болсон ч дэлхий нийт зорилго, амлалтаар дутаагүй нь бас үнэн.

Амлалтыг харин бодит үр дүн болгох нөөц бололцоо, санхүүжилт, технологи, институцийн орчин бидэнд одоо илүү хэрэгтэй байна. Тиймээс COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртайг би онцолмоор байна.

Эрхэм хүндэт төлөөлөгчид өө,

Дэлхий нийтийг хамарч буй сорилтод хамгийн ихээр өртөж буй улс орны нэг бол уудам Монгол орон. Нэг ам дөрвөлжин км газар нутагт 2 хүн ноогддог уудам улс орны маань 77 хувь нь, өөрөөр хэлбэл арван алхам газрын найм нь цөлжилт, доройтолд өртөж, элсний нүүдэлд дарагдан дарагдсаар байна. Монгол Улс конвенцод нэгдсэн цагаасаа хойш газрын доройтол, цөлжилттэй тэмцэх бодлогоо тууштай хэрэгжүүлж ирсэн. Бид газрын доройтлыг тэглэх үндэсний зорилтоо тодорхойлж, бэлчээрийн тогтвортой менежмент, ой, ус, хөрсний хамгаалал, газрын нөхөн сэргээлтийг хөгжлийн бодлоготойгоо уялдуулж байна.

Уур амьсгалын өөрчлөлт, ган, зуд, усны хомсдол, бэлчээрийн доройтол манай уламжлалт нүүдлийн аж ахуйн малчин өрхийн амин зуулга, хүнсний, үндэсний аюулгүй байдал, хөдөөгийн хөгжил, эдийн засаг, нүүдлийн соёлын дархлаанд хор уршиг дагуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан өрнүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн бол үүний нэг тод жишээ. Бид зөвхөн мод тариад зогсохгүй экосистемийг нөхөн сэргээх, хөрс, ус, биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах урт хугацааны үр дүнгийн төлөө ажиллаж байна.

Монголчуудын оюуны соёл байгаль дэлхийгээ аргадан хайрлахаас эх ундаргатай. Дэлхийн сүүлчийн нүүдэлчдийн нэг монголчууд ан хийхдээ ч илүүг авахгүй чононд хүртэл үлдээдэг, нэг мод, цэцэг авсан ч аргадан гуйдаг, байгальд илүүдэл орхилгүй амьдраад төгсдөг, нэг үгээр хэлбэл идэхийн тул амьдардаггүй, амьдрахын тулд л иддэг үндэстний онцлогоо хадгалж ирсэн ард түмэн.

Монголчууд уул, ус, гол нуураа бахдан дуулж шүлэглэж, төрийн цол зэрэг өгч, тахиж хүндэлдэг. Харин цэлэлзсэн цэнхэр нуурууд, мяралзсан тунгалаг гол горхинууд өнөөдөр зөвхөн дуунд, хуучны зураг, дүрсэнд л мянга мянгаараа үлдэж байна.

Монголчууд бидний дэлхий нийтэд харуулах, таниулах, хуваалцах хамгийн үнэтэй хийгээд өвөрмөц соёл бол бэлчээр болон нүүдлийн мал аж ахуйтай холбоотой олон мянган жилийн мэдлэг, уламжлал юм. Нүүдлийн мал аж ахуй бол байгальтайгаа тэмцэж бус, байгальтайгаа зохицон амьдрах ухаан дээр тогтсон өнө эртний соёл иргэншлийн өв уламжлалаа үргэлжлүүлж, бэлчээр нутгаа зөв ашигласнаар хүнсний тогтолцоо, малчдын амьжиргаа, биологийн олон янз байдал, хөрс, ус, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэрлэн зохицохын төлөө чармайн зүтгэх болно.

Монгол Улсын санаачилгаар НҮБ-аас 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласан нь энэ асуудлыг дэлхийн бодлогын түвшинд ахиулах түүхэн боломжийг бүрдүүлж байна. Энэ боломжийг COP17-той уялдуулбаас Монгол Улс бэлчээрийг зөвхөн доройтож буй газар нутаг бус, хөрөнгө оруулалт шаардсан, эдийн засгийн үнэ цэн бүтээдэг, хүнс, байгаль, малчдын амьжиргааг холбож байдаг чухал экосистем хэмээн дэлхий нийтэд түгээх, ойлгуулах зорилго биелнэ.

Бидний хувьд газрыг нөхөн сэргээх нь хөгжлийн бодлоготой сөргөлдөх асуудал биш, харин хөгжлийн чанар, хүртээмжийн тухай ойлголт хандлагаа өөрчлөх асуудал юм. Байгаль орчныг хамгаалах асуудлыг эдийн засгийн өсөлтийн хөшүүрэг болгож, байгалийн нөөцийг зохистой ашиглаж, инновац, технологи, хөрөнгө оруулалтад тулгуурласан урт хугацааны тогтвортой хөгжлийн суурийг бий болгох нь бидний зорилго.

Манай Засгийн газар иргэд, бизнес эрхлэгчдийг хүнд суртал, шаардлагагүй зохицуулалт, төрийн хэт оролцооноос чөлөөлж, эдийн засгийн эрх чөлөө, хувийн хэвшлийн өсөлт, чөлөөт өрсөлдөөнийг дэмжих зорилгоор “Чөлөөлье” үндэсний санаачилгыг хэрэгжүүлж байна. Энэхүү санаачилгын нэг чухал чиглэл болох “Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд Уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуулийг батлуулж, эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлж, иргэд, хувийн хэвшил, орон нутгийн оролцоонд тулгуурласан байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн шинэ эринг бүтээж байна.

Хамгийн чухал нь Монгол Улс шиг далайд гарцгүй хөгжиж буй орны хувьд ногоон шилжилт нь бидний эдийн засгийг боомилж буй суурь асуудал болох түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах гарц болж байна. Нар, салхины сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлж, дутагдлаа нөхөх, өрх бүр эрчим хүч үйлдвэрлэгч байх, хөрөнгө оруулагчдын сонирхол, идэвхийг татахын бид шат дамжлагыг 5 дахин цөөлж, зөвшөөрлийн хугацааг 6 дугаар сараас 11 өдөр болгон бууруулсан. Энэ жил бид сэргээгдэх эрчим хүчний олон төсөл бодитой эхлүүлж, олон зуун айл эрчим хүч үйлдвэрлэгч болж эхлээд байна.

Нүүрснээс нар луу шилжих бидний Ногоон хөгжлийн чөлөөлөлтийн гараа эрч хүчтэй эхэлсэн. Геополитикийн олон шалтгаанаас үүдэн шатахууны олдоц буурч буй энэ үед цахилгаан тээврийн хэрэгслийг хувь хэрэглээ, нийтийн тээвэр, уул уурхай, ачаа тээвэрт нэмэгдүүлэхээр бодлогын болон санхүүжилтийн олон арга хэмжээ авч байна. Үүний үр дүнд хүмүүсийн зан үйл, хандлага өөрчлөгдөж, хүмүүс сонголттой болж, ногоон тээвэр лүү шилжиж байна.

Энэ зун хувийн хэвшилтэй хамтран анхны 60 цахилгаан машин түргэн цэнэглэх станц байгуулсан нь уудам улс орноо ногоон өртөөгөөр сүлжих эхлэл юм.

13 дугаар зуунд дэлхийн талыг хэрсэн өртөө байгуулж байсан үүх түүхээ санаж, улс орноо ногоон өртөөгөөр сүлжиж чадна гэдэгт итгэл төгс байна. Шинээр батлагдсан Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль, бидний карбон зах зээлд оролцох боломжуудыг түшиглэн бид “Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг боловсруулаад байна. Уг хөтөлбөрийн хүрээнд малчин өрхийн амьжиргаа, бэлчээрийн тогтвортой менежмент, малын эрүүл мэнд, бүтээгдэхүүний чанар, зах зээлийн хүртээмж, экспортын өрсөлдөх чадварыг нэг цогц тогтолцоонд уялдуулахыг зорьж байна.

Бидний зорилго бол бэлчээрээ хамгаалж, зохистой ашигласан малчин илүү орлоготой байх, чанартай, үнэ цэнтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн малчин илүү өгөөж хүртэх; экосистемээ нөхөн сэргээж, сэргээгдэх эрчим хүчийг дэмжсэн орон нутаг эдийн засгийн үр шимийг хүртдэг тогтолцоог бий болгох явдал юм. Түүнчлэн хиймэл оюун ухаан, зайнаас тандан судалгаа, газар зүйн мэдээллийн систем, хиймэл дагуулын технологийг газрын мониторинг, байгалийн нөөцийн удирдлагад үе шаттайгаар нэвтрүүлж байна.

Бидний зорилго бол байгаль орчны асуудлыг зөвхөн хэмждэг бус, эрсдэлийг урьдчилан тооцож, бодлого, хөрөнгө оруулалтаа нотолгоонд тулгуурлан төлөвлөдөг тогтолцоог бүрдүүлэх явдал юм. “Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд хэрэгжүүлэх бас нэгэн чухал санаачилга бол “Ухаалаг ногоон сургууль”-ийн сүлжээг улс даяар үүсгэж, ирээдүй хойч үедээ байгальд ээлтэй орчин, дэд бүтэцтэй орчинд тогтвортой хөгжлийн боловсрол олгох явдал юм.

Цаашлаад сэрүүн хээрийн бүс дэх экосистемийн онцлогтоо тулгуурлан “ногоон дата төв” хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, дэлхийн инновац, технологийн хөгжилд хувь нэмрээ оруулахыг зорьж байна. Ингэж чадвал байгаль хамгаалал, хүний амьжиргааны хооронд сонголт хийх шаардлагагүй болно. Харин байгалиа хамгаалах тусам орлого нэмэгдэж, орлого нэмэгдэх тусам байгалиа хамгаалах сонирхол нь бэхждэг, нэг нь нөгөөгөө дэмждэг хөгжлийн шинэ загварыг бий болгож чадна.

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

COP17-гоос бидний хүсэж буй хамгийн том өөрчлөлт бол ярианаас үйлдэл рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас хэмжигдэхүйц үр дүн рүү шилжих явдал юм. Тиймээс Монгол Улс энэ бага хурлаас дараах асуудлаар бодит ахиц гаргахыг уриалж байна.

Нэгдүгээрт, газар, уур амьсгал, биологийн олон янз байдлыг салангид бус, харилцан уялдаатай цогц асуудал болгон авч үзье. Хоёрдугаарт, газрын нөхөн сэргээлтийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, төр, олон улсын санхүүгийн байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргая. Гуравдугаарт, ганд тэсвэртэй байдлыг зөвхөн байгаль орчны бодлого бус, хөгжлийн бодлогын үндсэн хэсэг болгоё. Дөрөвдүгээрт, бэлчээр, малчид, нутгийн иргэдийн мэдлэг, оролцоог дэлхийн газрын менежментийн бодлогын төвд гаргая. Тавдугаарт, шинжлэх ухаан, технологи, инновацыг бодит шийдэл, бодит хөрөнгө оруулалт болгон хувиргая. Зургаадугаарт, амлалтыг хэмжигдэхүйц үр дүн болгох хэрэгжилтийн орчныг хамтдаа бүрдүүлцгээе. Үүний тулд хөгжлийн түншүүд, олон улсын санхүүгийн байгууллагууд, хувийн хэвшил, улс орнуудтай хамтран санхүүжилт, технологи, чадавх болон зохицуулалтын саадыг арилгах шинэ түншлэл бий болгохыг уриалж байна.

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Тогтвортой хөгжлийн зорилтуудыг 2030 он хүртэл хэрэгжүүлэх хугацаа улам бүр богиносож байна. Өнөөдөр бид энд хуран чуулсны хамгийн чухал үр дүн нь олон цаг ярьж хэлэлцсэний дүнд сулхан амлалт бүхий баримт бичиг батлахаас илүүтэй дараагийн алхмыг тодорхой болгосон бодит тохиролцоо, хэмжигдэхүйц үр дүн, хэрэгжихүйц түншлэл байх ёстой. Тухайлбал, СОР17 хурлын бэлтгэлийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас төр, хувийн хэвшлийн түншлэлийн платформ болох Үндэсний Ногоон Лабыг байгуулсан нь манай улсын бэлчээрийн экосистемийг хамгаалах, тогтвортой удирдах, сэргээхэд чиглэсэн ногоон төслүүдийг хөрөнгө оруулалт авахад бэлдэж, олон улсын санхүүжилттэй холбон зуучлах чухал үүрэг гүйцэтгэж байна.

Миний зүгээс бүх төлөөлөгч, түнш байгууллагыг эдгээр төсөлтэй танилцаж, Монголын шинэлэг ногоон санаачилгуудыг дэмжихийг уриалж байна. Энэ онд зохион байгуулах Риогийн гурван конвенцын Талуудын бага хурлуудаас анхныхыг эх орондоо зохион байгуулж, даргалж буй улсын хувьд Монгол Улс бусад хоёр конвенцын даргалагчидтай нягт хамтран ажиллаж, бодлогын уялдаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийг эрмэлзэж байна. Монгол Улс энэхүү бага хурлыг шийдлийн индэр байлгахыг зорьж байна.

Бид бүх талын дуу хоолойг сонсож, ялгаатай байр суурийг хүндэтгэн, зөвшилцөлд суурилсан, нээлттэй, ил тод, хүртээмжтэй хэлэлцээг дэмжин ажиллана.

Монголын уудам тал нутагт эхэлж буй Талуудын 17 дугаар бага хурал дэлхий нийтээрээ газрыг нөхөн сэргээхийг байгаль хамгааллын нэг зорилт бус, хүн төрөлхтний хөгжил, амьжиргаа, хүнсний аюулгүй байдал, энх тайван, хамтын хөгжил цэцэглэлтийн үндэс хэмээн хүлээн зөвшөөрсөн түүхэн эргэлтийн цэг болно гэдэгт итгэж байна.

Хүн төрөлхтний төрөлх өлгий хүж дэлхийгээ хайрлан хамгаалж, энх мөнх оршихын төлөө хамтдаа бүтээснээсээ ихийг бүтээе.

Эх байгалиа сэргээе. Итгэл найдвараа бадраая. Ирээдүйгээ хамтдаа бүтээе.

Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Туул

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой
 
МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа
МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

105 м-ийн гүнд усан доогуур хонгил барьжээ

105 м-ийн гүнд усан доогуур хонгил барьжээ

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Азийн наадмын медалийн хүснэгт

Азийн наадмын медалийн хүснэгт

Сакаэ Казүхито: Хуучны хатуу бэлтгэлээр монголчуудыг хүмүүжүүлнэ

Сакаэ Казүхито: Хуучны хатуу бэлтгэлээр монголчуудыг хүмүүжүүлнэ

ОХУ-аас 10 дугаар сард 78 мянган тонн шатахуун авах гэрээ хийжээ

ОХУ-аас 10 дугаар сард 78 мянган тонн шатахуун авах гэрээ хийжээ

В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв?

В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв?

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

“Айчи Нагояа-2026” Азийн наадмаас жүдоч К.Ёолк анхны алтан медалийг эх орондоо авчирлаа

“Айчи Нагояа-2026” Азийн наадмаас жүдоч К.Ёолк анхны алтан медалийг эх орондоо авчирлаа

Хүн дүрст роботын нийлүүлэлт 432 хувиар өсжээ

Хүн дүрст роботын нийлүүлэлт 432 хувиар өсжээ

Х.Билгүүнсайхан “ Айчи Нагоя-2023” Азийн наадмын хүрэл медальтан болов

Х.Билгүүнсайхан “ Айчи Нагоя-2023” Азийн наадмын хүрэл медальтан болов

ОУХМ Г.Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

ОУХМ Г.Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ

Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна

Ерөнхий сайд Н.Учрал Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна

Экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийлэв

Экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийлэв

Сэтгүүл зүй ба бидний эмх замбараагүй ертөнцийн ирээдүй

Сэтгүүл зүй ба бидний эмх замбараагүй ертөнцийн ирээдүй

MTV Video Music Awards наадмаас BTS гурван шагнал, Мадонна долоон шагнал хүртжээ

MTV Video Music Awards наадмаас BTS гурван шагнал, Мадонна долоон шагнал хүртжээ

The MongolZ баг Зүүн Европ болон Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ

The MongolZ баг Зүүн Европ болон Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ

Монгол, Энэтхэгийн хооронд шууд нислэг үйлдэж эхэллээ

Монгол, Энэтхэгийн хооронд шууд нислэг үйлдэж эхэллээ

SpaceX компани Starship хөлгөө анх удаа дэлхийн тойрог замд гаргажээ

SpaceX компани Starship хөлгөө анх удаа дэлхийн тойрог замд гаргажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

10 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

10 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

ЗАВХАН: Эдийн засаг өссөн ч хүн амын шилжилт хөдөлгөөн анхаарал татаж байна

ЗАВХАН: Эдийн засаг өссөн ч хүн амын шилжилт хөдөлгөөн анхаарал татаж байна

Нефтийн үнэ 100 ам.доллароос давсан хэвээр байна

Нефтийн үнэ 100 ам.доллароос давсан хэвээр байна

Японы 17 настай усанд сэлэгч дэлхийн рекордыг шинэчилж

Японы 17 настай усанд сэлэгч дэлхийн рекордыг шинэчилж

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Их аварга Оносато 6 башёгийн дараа 6 дахь түрүүгээ авлаа

Их аварга Оносато 6 башёгийн дараа 6 дахь түрүүгээ авлаа

Аки башёгийн түрүү бөхийн төлөө Оносато, Аонишикитэй хүч үзэхээр болов

Аки башёгийн түрүү бөхийн төлөө Оносато, Аонишикитэй хүч үзэхээр болов

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Аки башёг тэргүүлж яваа Ёкозүна Оносатог давлаа

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Аки башёг тэргүүлж яваа Ёкозүна Оносатог давлаа

Эмэгтэй шатарчид Дэлхийн олимпиадад 4 дүгээрт бичигдэж байна

Эмэгтэй шатарчид Дэлхийн олимпиадад 4 дүгээрт бичигдэж байна

Ром хот зуны Олимпыг зохион байгуулах хүсэлтээ өгнө

Ром хот зуны Олимпыг зохион байгуулах хүсэлтээ өгнө

ӨНӨӨДӨР: Япон, Монголын хамтарсан “Ирээдүйн төлөө хамтдаа” урлагийн тоглолт болно.

ӨНӨӨДӨР: Япон, Монголын хамтарсан “Ирээдүйн төлөө хамтдаа” урлагийн тоглолт болно.

Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд “туйлын болгоомжтой” хандахыг АНУ-д уриалжээ

Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд “туйлын болгоомжтой” хандахыг АНУ-д уриалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 11 даваа Аки башёг тэргүүлж явна

Их аварга Оносато 11 даваа Аки башёг тэргүүлж явна

“Сан Петролиум” компани 16 мянган м³ шатахуун нөөцлөх сав ашиглалтад оруулав

“Сан Петролиум” компани 16 мянган м³ шатахуун нөөцлөх сав ашиглалтад оруулав

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Судалгаа: Биологийн хөгшрөлт хурдсах нь залуу насанд хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг

Судалгаа: Биологийн хөгшрөлт хурдсах нь залуу насанд хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг

ӨНӨӨДӨР: “Эрүүл ирээдүйн төлөө” сэдэвт үндэсний форум болно

ӨНӨӨДӨР: “Эрүүл ирээдүйн төлөө” сэдэвт үндэсний форум болно

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 10 даваатай Аки башёг тэргүүлсээр байна

Их аварга Оносато 10 даваатай Аки башёг тэргүүлсээр байна

Палестиныг бүгдээрээ хүлээн зөвшөөрөхийг Туркийн Ерөнхийлөгч уриалав

Палестиныг бүгдээрээ хүлээн зөвшөөрөхийг Туркийн Ерөнхийлөгч уриалав

Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртлэх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртлэх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аки башёг Их аварга Оносато 9 даваатай тэргүүлсээр байна

Аки башёг Их аварга Оносато 9 даваатай тэргүүлсээр байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 8 даваа 1 унаатай Аки башёг тэргүүлж байна

Их аварга Оносато 8 даваа 1 унаатай Аки башёг тэргүүлж байна

Хятадад бүлэг хиймэл дагуул амжилттай хөөргөжээ

Хятадад бүлэг хиймэл дагуул амжилттай хөөргөжээ

С.Жамбалжамц Монголын багийн медалийн салхийг хагаллаа

С.Жамбалжамц Монголын багийн медалийн салхийг хагаллаа

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Аки башёг Их аварга Оносато 7 даваатай ганцаараа тэргүүлж эхэллээ

Аки башёг Их аварга Оносато 7 даваатай ганцаараа тэргүүлж эхэллээ

Аки башёг Их аварга Оносато, Озэки Котозакүра нар 6 даваатай тэргүүлж байна

Аки башёг Их аварга Оносато, Озэки Котозакүра нар 6 даваатай тэргүүлж байна

Монголын тэкболын тамирчид анхны Азийн наадамдаа оролцлоо

Монголын тэкболын тамирчид анхны Азийн наадамдаа оролцлоо

Их аварга Оносато, Озэки Котозакүра тэргүүтэй 7 бөх Аки башёг 5 даваатай тэргүүлж явна

Их аварга Оносато, Озэки Котозакүра тэргүүтэй 7 бөх Аки башёг 5 даваатай тэргүүлж явна

“Оюу Толгой”-н орлого 5.5$ тэрбумд хүрчээ

“Оюу Толгой”-н орлого 5.5$ тэрбумд хүрчээ

iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ

iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ

ОХУ-д санал хураалтын нэгдсэн өдөр эхэлжээ

ОХУ-д санал хураалтын нэгдсэн өдөр эхэлжээ

Олимпын таеквондогийн пүмсэ төрөлд Монголын анхны дэлхийн аварга цолтон төрлөө

Олимпын таеквондогийн пүмсэ төрөлд Монголын анхны дэлхийн аварга цолтон төрлөө

ӨНӨӨДӨР: “Монгол-Японы бизнес түншлэл-2026” уулзалт арга хэмжээ болно

ӨНӨӨДӨР: “Монгол-Японы бизнес түншлэл-2026” уулзалт арга хэмжээ болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхааруулжээ

Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхааруулжээ

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Озэки Аонишики Гонояамад ошитаоши мэхээр уналаа

Озэки Аонишики Гонояамад ошитаоши мэхээр уналаа

Гадаадад оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байсан 37 этгээдийг Монголд авчирчээ

Гадаадад оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байсан 37 этгээдийг Монголд авчирчээ

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ