Х.Гарамханд: Дэлхийд үнэлэгдэхүйц орд олж, илрүүлэхэд хувь нэмрээ оруулснаараа бахархдаг
 
Ангилал
Нийгэм Байгаль орчин Бусад Шинжлэх ухаан Танин мэдэхүй
Огноо
Унших
16 минут 13 секунд

Х.Гарамханд: Дэлхийд үнэлэгдэхүйц орд олж, илрүүлэхэд хувь нэмрээ оруулснаараа бахархдаг

Ажилдаа явлаа гэдэг зорилготой гэрээс гарч, ажлаа тараад ирлээ гэх “гавьяа”-тайгаар гэртээ орох мэдрэмжээр л хүн дүүрэн амьдардаг.

Хүүе ээ, арав болчихож, алив ээ, унтацгаая, маргааш ажилтай”. “Найз нь уухгүй ээ, маргааш ажилтай”. “Эртхэн харьж амарлаа, маргааш ажилтай”...Эдгээр гойд зүйлгүй үгсийн цаана хийх ажлын хариуцлага, хэтийн зорилго хамт яваа.

Цасан шуурга, усан бороотой өдрүүдийн алинд ч “ажилтай” хэмээн яарах. Унтчихмаар, уйлмаар, урагшлахгүй байгаа мэт санагдсан ч “ажилдаа явахгүй бол болохгүй” гээд өндийх...Ийм л эв эгэлхэн өдрүүдийн ард хүний амьдрал үргэлжилж, ав адилхан 15, 30-нийг үдэж, угтан ажлаа хийж цалингаа аваад алхаж явна, бид.

Ерөөс хүн ажилтай байх л сайхан. Анзаардаггүй ч ажилдаа явлаа гэдэг зорилготой гэрээс гарч, ажлаа тараад ирлээ гэх “гавьяа”-тайгаар гэртээ орох мэдрэмжээр л хүн дүүрэн амьдардаг.

GoGo.mn сайт “МАРГААШ АЖИЛТАЙ” булангаараа энэ удаад “Бадрах Энержи” компанийн Гидрогеологийн менежер, Монгол Улсын мэргэшсэн инженер, Монгол Улсын Зөвлөх гидрогеологич Х.Гарамхандыг танилцуулж байна.

Монголын хөрсөн дор ямар эрдэнэс нуугдаж байгааг гаднаас нь хараад хэн ч мэдэхгүй.

"Эрдэнэт овоо" орчмын хувирч өөрчлөгдсөн боржин, ногоолингийн өнгөр зэрэг зэсийн хүдрийн шинж тэмдэг олон геологичийн хорхойг хүргэсэн. Тэд судал хайж, дээж авсаар уул бүхэлдээ хоосон чулуулаг биш, зэс молибдений хүдрээс бүтсэн баялаг орд байна гэдгийг тогтоов. Ингэж бид “Эрдэнэт үйлдвэр”-тэй болсон.

Монгол, Зөвлөлтийн геологичид говь нутагт судалгаа хийж явахдаа илрүүлсэн геологийн гажил (аномаль)-ыг зэсийн орд байж болзошгүй гэж анхлан таамагласан...Үүнээс хойш 120 орчим цооног өрөмдсөн ч дорвитой нөөц илэрсэнгүй.“Сүүлийн удаа өрөмдлөг хийе” гэсэн шийдвэрийн ард алт, зэс, молибдений асар том орд болох нь илэрхий болжээ. Ийнхүү бид “Оюу толгой”-той болсон.

Франц, Монголын хамтарсан хайгуулын баг Дорноговийн Зүүнбаянгийн сав газрын тунамал чулуулгийг нарийвчлан судалж, геофизикийн болон геохимийн мэдээлэлд тулгуурлан хэд хэдэн туршилтын өрөмдлөг хийв. Өрөмдлөгийн цооногуудын нэгээс ураны эрдэсжилт илэрлээ. Дараа, дараагийн оновчтой таамаглалд үндэслэсэн өрөмдлөгүүдээр баялаг нөөцтэй ураны хүдэржилтийг тогтоов. Бид ийнхүү Зөөвч Овоо-той болсон.

Геологичид ордыг ийн нээн илрүүлжээ. Харин гидрогеологичид газар доорх усыг хэрхэн олдог бол?

“ОРД ОЛОХОД ЦАГ ХУГАЦАА ШААРДАНА, 10-20 ЖИЛ ЗАРЦУУЛАХ Ч ТОХИОЛДОЛ БАЙНА”

Х.Гарамханд. Дорноговь аймгийн Улаанбадрах сум, Зөөвч-Овоо төслийн талбай.Х.Гарамханд. Дорноговь аймгийн Улаанбадрах сум, Зөөвч-Овоо төслийн талбай.

-Ээж маань геологич мэргэжилтэй. Аав, ээж хоёр хамтдаа олон улсын геологийн экспидецид ажилладаг байлаа. Тиймээс би багаасаа л хээрийн анги даган явж, өссөн дөө. Геологийн зураглалын ангийнхан хөдөө голын эрэгт гэрээ барьчихна. Тэндээ бүх ажилчид гэр бүлээрээ очиж зусна. Ажилчдын хүүхдүүдтэй гол дээр өдөржин тоглож өнждөг байлаа.

Өссөн орчин ирээдүйн мэргэжлээ сонгоход нөлөөлсөн байх гэж боддог юм. Байгалийн шинжлэх ухааны салбар тун сонирхолтой санагддаг байлаа. ШУТИС-ийн гидрогеологи, геоэкологи, инженер-геологийн хос хөтөлбөртэй ангид элсэн суралцаж төгссөн. Бакалаврын зэргээ геоэкологич мэргэжлээр, дараа нь магистраа гидрогеологоор хамгаалсан. Харин одоо ШУТИС-даа гидрогеологич мэргэжлээр доктор хамгаалахаар сурч байгаа.

Гидрогеологич мэргэжлээрээ үндсэндээ 18 дахь жилдээ ажиллаж байна. “Бадрах Энержи” компанид 2008 оноос хойш ажиллаж байгаа. Анх ажилд орох үед хайгуул Дулаан-Уул ордод төвлөрч байлаа. Харин 2010 оноос Зөөвч-Овоо руу төвлөрүүлсэн. Энэ ордыг нөөцтэй юм байна гэдгийг мэдсэн даруйд хайгуулын ажлыг эрчимжүүлж тун завгүй байсан даа. Бид богино хугацаанд шаардлагатай ажлуудаа дуусгаад геологийн нөөцөө тогтоосон.

Ер нь ураны болон бусад ашигт малтмалын нөөцийг олж тогтооход геологи-хайгуулын ажил хамгийн чухал. Нэмээд өрөмдлөг геофизик, гидрогеологийн судалгааны ажил хавсарч хийдэг. Геологочид хаана өрөмдөхийг төлөвлөж, керн (чулуулгийн дээж)-ий дээжээ аван, каротаж (чулуулгийн физик шинж чанарыг хэмжих арга)-ийн хэмжилт хийдэг. Геологийн ажлын үр дүнд тулгуурлан гидрогеологийн цооног өрөмдөж тоноглон, тухайн уст давхаргын шинж чанарыг тодорхойлох туршилт, судалгааны ажлыг гүйцэтгэдэг.

Гидрогеологич хүний гол ажил газар доорх усыг судлах, газрын гүнд чулуулгийн нүх сүв, ан завсарт агуулагдаж байгаа усыг хайж олох. Тэгээд нөөц, чанарыг нь судлан тогтоож хэр хэмжээгээр авч хэрэглэж болох вэ гэдгийг тооцож ашиглалтад бэлдэнэ. Гидрогеологийн шинжлэх ухаанд газрын доорх усны хуримтлагдах нөхцөлөөс нь хамаарч маш нарийн аргачлалаар нөөцийн тооцоолол хийдэг.

Монгол орны газар нутаг том. Тиймээс ч газрын доорх усны ашиглалтын нөөцийг бүрэн тогтоож амжаагүй байна. Сүүлийн 40 жилд хийсэн судалгаанд үндэслэвэл манай орны усны нөөцийг 609,5 км³ гэсэн тоо баримт бий. Үүний 12 км³ нь газрын доорх ус. Өөрөөр хэлбэл нийт усны нөөцийн хоёр орчим хувийг газрын доорх ус эзэлнэ. Мөн нийт ус ашиглалтын 90 орчим хувь нь газрын доорх ус.

Монгол орны нийт газар нутгийн 15 гаруй хувьд гидрогеологийн зураглалын ажил, судалгаа хийжээ. Үлдсэн 85 орчим хувьд нь буюу ихэнх газарт судалгааны ажил хийгээгүй байгаа тул Монгол орны нийт газрын доорх усны нөөц албан ёсоор тодорхойлогдоогүй гэсэн үг. Усны хайгуул, судалгааны ажлуудыг гидрогеологийн зураглалын ажилд үндэслэн нарийвчлан төлөвлөдөг.

Ашигт малтмалын ордыг олоход цаг хугацаа их шаардана, 10-20 жил зарцуулах ч тохиолдол байдаг. Бүх насаараа ажиллаад ч орд олж чадахгүй тохиолдол бий. Эсрэгээрээ олон орд олсон мэргэжилтнүүд ч бий. Тийм болохоор миний хувьд мэргэжлээрээ ажиллах хугацаандаа дэлхийд үнэлэгдэхүйц нөөцтэй Зөөвч-Овоо ордыг олж илрүүлэхэд хувь нэмрээ оруулснаараа бахархдаг даа.

"ЭЭЖ МААНЬ АЖЛААСАА ГАРАХЫГ САНАЛ БОЛГОСОН УДААТАЙ"

Х.Гарамханд. Дорноговь аймгийн Улаанбадрах сум, Зөөвч-Овоо төслийн талбай.Х.Гарамханд. Дорноговь аймгийн Улаанбадрах сум, Зөөвч-Овоо төслийн талбай

-Би компанийнхаа гидрогеологийн багийг ахлан ажиллаж байна. Манай баг одоогоор 13 хүнтэй. Миний үндсэн үүрэг багийнхаа ажлыг төлөвлөх, бусад багуудтай уялдаа холбоотой ажиллах, өрөмдлөгийн процессыг хянах, гидрогеологийн цооног тоноглол, шавхалт туршилт зэрэг хээрийн ажлыг төлөвлөх, өгөгдөл мэдээллийн сангаа бүрдүүлэх, газрын доорх усны мониторинг, мэдээ тайлан бэлдэх зэрэг тогтмол ажилтай.

Ажил өглөө 07:30 цагт Геологийн албаны хурлаар эхэлж, тухайн өдрөө хийх ажлаа ярилцана. Ингээд өдөр тутмын ажлаа зохион байгуулж, багийнхандаа заавар зөвлөгөөгөө өгнө. Залуус маань өдөр, шөнийн ээлжээр ажилладаг.

Зөөвч-Овоо ордоос уран олборлох үйлдвэрлэлийн туршилтыг 2021 оны 7 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарын хооронд гүйцэтгэсэн. Одоогоор олборлолт хийгээгүй, үйлдвэр, зам барих зэрэг бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байгаа. Манай баг одоогоор олборлолтод бэлтгэж сорох болон шахах гэсэн технологийн цооногуудыг тоноглож байна.

Үйлдвэр баригдсанаар газар доор уусган олборлох аргаар үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ. Дэлхийд олборлож буй нийт ураны 60 орчим хувийг энэ технологиор гарган авч байгаа. Тухайлбал уран олборлолтоор дэлхийд тэргүүлэгч Казахстан, Хятад зэрэг оронд энэ аргыг ашиглаж байна. Газар дор уусган олборлох аргыг ашиглаж болох геологи-гидрогеологийн нөхцөл гэж байдаг. Манай төслийн талбайд энэ нөхцөл бүрэн бүрдсэн гэдгийг өнгөрсөн хайгуул судалгааны үед геологи-гидрогеологийн судалгаагаар тодорхойлчихсон.

Мөн энэ арга нь уурхайлан малтдаггүй, овоолго, карьер нүх үүсгэдэггүй, уурхайн хүнд даацын автомашин механизм ашиглахгүй тул тоос шороо босохгүй зэрэг олон давуу талтай технологи тул байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө бага гэж үздэг.

Олборлолт явуулах уст давхарга нь ундны усанд ашиглах боломжгүй, эрдэсжилт өндөртэйгөөс гадна, ураны агуулга ундны усны нормоос хэтэрсэн үзүүлэлттэй байдаг. Газар доор уусган олборлох аргаар тухайн уст үе, давхаргын усыг соруулаад 2.2 метрийн гүнд суурилуулсан хоолойгоор үйлдвэрт дамжуулж нэг хувийн хүчилжүүлсэн уусмал нэмнэ.Усанд яагаад хүчил нэмээд байна вэ гэхээр тухайн уст давхаргын pH-ийг бууруулж, ураныг уусмалын хэлбэрт шилжүүлэхэд тохиромжтой хүчиллэг, исэлдүүлэгч орчин бүрдүүлэх зорилготой.

Ингээд буцаан шахах цооногуудаар дамжуулан уст үе рүү шахдаг. Өөрөөр хэлбэл, гүнээс соруулсан усаа буцаан ашиглах байдлаар битүү эргэлтээр тасралтгүй эргэлдүүлэх энэ аргыг газар доор уусган олборлох технологи гэж нэрлэдэг. Ингэж уст үе давхаргын усыг битүү эргэлтээр ашиглах нь бусад алт, зэс, нүүрс зэрэг ашигт малтмалын ордын олборлолттой харьцуулахад усанд хэмнэлттэй.

Дулаан Уул, Зөөвч-Овоо ордын газрын доорх усны нөөцийг 2015 онд 33.4 л/сек-ээр тогтоож, баталгаажуулсан. Одоогоор бүтээн байгуулалтын ажил эхэлж, усны хэрэглээ 2-3 дахин өссөн ч батлагдсан нөөцийн хэмжээнээс хэтрүүлэлгүй ашиглаж байна.

Цаашид ирээдүйн ажлын байр 1600 гаруй болж өсөж, үндсэн үйлдвэр ашиглалтад орох, технологийн цооногийн өрөмдлөгийн ажил нэмэгдэхтэй холбоотойгоор энэ жилээс усны нөөцөө шинэчлэн баталгаажуулахаар хууль журмын дагуу ажиллаж байгаа.

Ер нь ашигт малтмалын орд газрын олборлолт, үйлдвэрлэл нь усны хомсдол үүсэх, бохирдуулах зэргээр байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэх шүүмжлэл дагуулдаг. Бид ч Зөөвч-Овоо ордыг илрүүлсний дараахан эсэргүүцэлтэй тулдаг байлаа. Тухайн үед ээж маань намайг ажлаасаа гарсан нь дээргүй юу гэсэн удаатай. “Бадрах-Энержи” компани ойлголтын зөрүүг арилгахаар олон жил тасралтгүй ажиллаж байгаа. Орон нутгийнхны ойлголт одоо харьцангуй сайжирсан.

“ГИДРОГЕОЛОГОГИЧИЙН МЭРГЭЖИЛ ХЭЗЭЭ Ч ХУУЧРАХГҮЙ”

"Бадрах энержи" ХХК-ийн гидрогеологийн багийнхан. Дорноговь аймгийн Улаанбадрах сум, Зөөвч-Овоо төслийн талбай."Бадрах энержи" ХХК-ийн гидрогеологийн багийнхан. Дорноговь аймгийн Улаанбадрах сум, Зөөвч-Овоо төслийн талбай.

Гидрогеоогич хүн ихэнхдээ хөдөө, хээрээр ажиллана. Байнга хөдөө ажиллах амар биш л дээ. Гэхдээ би суурин ажлыг ч олон жил хийж үзсэн. Хаая томилолтоор явж хээрийн ажил хийх нь сайхан санагддаг байлаа. Анх компанидаа ажилд ороод 35/21 ээлжээр ажилладаг байсан, одоо бол 14/14 ээлжтэй.

Говьд 14 хоног ажиллана, хотод 14 хоног амарна. Надад энэ ээлжийн хуваарь их таатай санагддаг, 14 хоног амрахын давуу талууд бий. Амралтаараа гэр бүл, үр хүүхэдтэйгээ л хамт цагийг өнгөрүүлдэг дээ. Хүүхдүүд маань дунд, бага ангийн сурагчид. Миний эзгүйд аав нь тэднийгээ маш сайн асран хамгаалдаг тул арагш санаа зовох нь бага. Манай нөхөр геологич мэргэжилтэй тул миний ажлын онцлогийг маш сайн ойлгодог.

Ер нь гидрогеологич гэлтгүй геологийн салбарын ажлыг мэргэжилдээ хайртай, дуртай хүн л хийнэ. Бид чинь аливаа ордыг олж илрүүлээд түүндээ л сэтгэл хангалуун амьдардаг хүмүүс. Халуунд халж, хүйтэнд хөрж олон бэрхшээлийг даван туулаад л зүтгээд байна.

Геологийн шинжлэх ухаан нүдэнд харагдахгүй юмыг судалдаг тул логик их шаарддаг. Тиймээс бид алив юмыг том зургаар нь харах гээд байх талтай. Манай орны хувьд асуудалтай зүйлс их байгаа ч урт хугацаанд тогтвортой ажиллаж, төлөвлөгөөтэй амьдрахад болмоор л санагддаг. Утаа, түгжрэлийг би түр зуурынх л гэж боддог доо. Миний хувьд эх орондоо дэлхийн технологи, аргачлалыг нэвтрүүлэн ажиллаж амьдарч байгаадаа сэтгэл хангалуун байдаг.

Манай салбарын практикт ажиллаж байгаа хүмүүст мэргэшсэн инженер, зөвлөх инженерийн сургалт явуулж зэрэг олгодог юм. Би 2015 онд Монгол Улсын мэргэшсэн инженер, 2023 онд Монгол Улсын зөвлөх гидрогеологич зэрэгтэй болсон. Ийм зэрэг, цолтой хүмүүсийг газрын доорх усны хайгуул, судалгааны ажилд хөндлөнгийн шинжээчээр томилдог.

Тухайлбал, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Усны газар ЗГХА-аас өөр, өөр төсөлд шинжээчээр томилж ажиллуулдаг юм. Би хамгийн сүүлд Дорноговь аймгийн Мандах сумын нутагт байрлах Цагаан суваргын зэс-молибдены үйлдвэрийн технологийн усан хангамжийг шийдвэрлэх зорилготой газрын доорх усны эрэл-хайгуул, нөөц тогтоох “Нарангийн хоолой-2” төслийн тайлангийн шинжээчээр ажилласан.

Геологийн салбарын тэр тусмаа гидрогеологичийн мэргэжлийг сонгон суралцах залуус ховор байна. Жилд 2-3-хан оюутнууд төгсдөг байсан бол сүүлийн жилүүдэд энэ тоо нэмэгдэж байгаа нь сайн хэрэг. Газрын доорх ус гэхээр зөвхөн хайгуулын ажил биш л дээ. Гидрогеологич мэргэжил эзэмшлээ гэхэд ус ашиглахгүй үйлдвэр, ус уухгүй хүн амьтан гэж байхгүй учраас усан хангамж, усны эрүүл ахуй, байгаль орчин, эрүүл мэнд гээд маш олон салбар руу хөрвөж ажиллах боломжтой. Гидрогеологичийн мэргэжлийн давуу тал энэ.

Хэрэв гидрогеологич болохыг хүсэж буй сурагч, оюутан дүү нар байвал математик, физик, хими гэсэн байгалийн суурь шинжлэх ухааны хичээлийг түлхүү судлах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

Ус бол хүн төрөлхтний хамгийн чухал нөөц учраас түүнийг судалж, хамгаалдаг гидрогеологичийн мэргэжил хэзээ ч хуучрахгүй, хэрэгцээ шаардлага нь жил ирэх тусам өсөн нэмэгдэж байна. Тиймээс ирээдүйн усны нөөцийг хамгаалж, зөв зохистой ашиглахад хувь нэмрээ оруулахыг хүсэж байвал гидрогеологич гэдэг үнэ цэнтэй мэргэжлийг сонгоорой.

Эх сурвалж: Gogo.mn Г.Тэгшсүрэн

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой
 
Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ
Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

105 м-ийн гүнд усан доогуур хонгил барьжээ

105 м-ийн гүнд усан доогуур хонгил барьжээ

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Азийн наадмын медалийн хүснэгт

Азийн наадмын медалийн хүснэгт

Сакаэ Казүхито: Хуучны хатуу бэлтгэлээр монголчуудыг хүмүүжүүлнэ

Сакаэ Казүхито: Хуучны хатуу бэлтгэлээр монголчуудыг хүмүүжүүлнэ

ОХУ-аас 10 дугаар сард 78 мянган тонн шатахуун авах гэрээ хийжээ

ОХУ-аас 10 дугаар сард 78 мянган тонн шатахуун авах гэрээ хийжээ

В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв?

В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв?

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

“Айчи Нагояа-2026” Азийн наадмаас жүдоч К.Ёолк анхны алтан медалийг эх орондоо авчирлаа

“Айчи Нагояа-2026” Азийн наадмаас жүдоч К.Ёолк анхны алтан медалийг эх орондоо авчирлаа

Хүн дүрст роботын нийлүүлэлт 432 хувиар өсжээ

Хүн дүрст роботын нийлүүлэлт 432 хувиар өсжээ

Х.Билгүүнсайхан “ Айчи Нагоя-2023” Азийн наадмын хүрэл медальтан болов

Х.Билгүүнсайхан “ Айчи Нагоя-2023” Азийн наадмын хүрэл медальтан болов

ОУХМ Г.Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

ОУХМ Г.Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ

Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна

Ерөнхий сайд Н.Учрал Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна

Экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийлэв

Экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийлэв

Сэтгүүл зүй ба бидний эмх замбараагүй ертөнцийн ирээдүй

Сэтгүүл зүй ба бидний эмх замбараагүй ертөнцийн ирээдүй

MTV Video Music Awards наадмаас BTS гурван шагнал, Мадонна долоон шагнал хүртжээ

MTV Video Music Awards наадмаас BTS гурван шагнал, Мадонна долоон шагнал хүртжээ

The MongolZ баг Зүүн Европ болон Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ

The MongolZ баг Зүүн Европ болон Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ

Монгол, Энэтхэгийн хооронд шууд нислэг үйлдэж эхэллээ

Монгол, Энэтхэгийн хооронд шууд нислэг үйлдэж эхэллээ

SpaceX компани Starship хөлгөө анх удаа дэлхийн тойрог замд гаргажээ

SpaceX компани Starship хөлгөө анх удаа дэлхийн тойрог замд гаргажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

10 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

10 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

ЗАВХАН: Эдийн засаг өссөн ч хүн амын шилжилт хөдөлгөөн анхаарал татаж байна

ЗАВХАН: Эдийн засаг өссөн ч хүн амын шилжилт хөдөлгөөн анхаарал татаж байна

Нефтийн үнэ 100 ам.доллароос давсан хэвээр байна

Нефтийн үнэ 100 ам.доллароос давсан хэвээр байна

Японы 17 настай усанд сэлэгч дэлхийн рекордыг шинэчилж

Японы 17 настай усанд сэлэгч дэлхийн рекордыг шинэчилж

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Их аварга Оносато 6 башёгийн дараа 6 дахь түрүүгээ авлаа

Их аварга Оносато 6 башёгийн дараа 6 дахь түрүүгээ авлаа

Аки башёгийн түрүү бөхийн төлөө Оносато, Аонишикитэй хүч үзэхээр болов

Аки башёгийн түрүү бөхийн төлөө Оносато, Аонишикитэй хүч үзэхээр болов

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Аки башёг тэргүүлж яваа Ёкозүна Оносатог давлаа

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Аки башёг тэргүүлж яваа Ёкозүна Оносатог давлаа

Эмэгтэй шатарчид Дэлхийн олимпиадад 4 дүгээрт бичигдэж байна

Эмэгтэй шатарчид Дэлхийн олимпиадад 4 дүгээрт бичигдэж байна

Ром хот зуны Олимпыг зохион байгуулах хүсэлтээ өгнө

Ром хот зуны Олимпыг зохион байгуулах хүсэлтээ өгнө

ӨНӨӨДӨР: Япон, Монголын хамтарсан “Ирээдүйн төлөө хамтдаа” урлагийн тоглолт болно.

ӨНӨӨДӨР: Япон, Монголын хамтарсан “Ирээдүйн төлөө хамтдаа” урлагийн тоглолт болно.

Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд “туйлын болгоомжтой” хандахыг АНУ-д уриалжээ

Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд “туйлын болгоомжтой” хандахыг АНУ-д уриалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 11 даваа Аки башёг тэргүүлж явна

Их аварга Оносато 11 даваа Аки башёг тэргүүлж явна

“Сан Петролиум” компани 16 мянган м³ шатахуун нөөцлөх сав ашиглалтад оруулав

“Сан Петролиум” компани 16 мянган м³ шатахуун нөөцлөх сав ашиглалтад оруулав

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Судалгаа: Биологийн хөгшрөлт хурдсах нь залуу насанд хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг

Судалгаа: Биологийн хөгшрөлт хурдсах нь залуу насанд хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг

ӨНӨӨДӨР: “Эрүүл ирээдүйн төлөө” сэдэвт үндэсний форум болно

ӨНӨӨДӨР: “Эрүүл ирээдүйн төлөө” сэдэвт үндэсний форум болно

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 10 даваатай Аки башёг тэргүүлсээр байна

Их аварга Оносато 10 даваатай Аки башёг тэргүүлсээр байна

Палестиныг бүгдээрээ хүлээн зөвшөөрөхийг Туркийн Ерөнхийлөгч уриалав

Палестиныг бүгдээрээ хүлээн зөвшөөрөхийг Туркийн Ерөнхийлөгч уриалав

Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртлэх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртлэх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аки башёг Их аварга Оносато 9 даваатай тэргүүлсээр байна

Аки башёг Их аварга Оносато 9 даваатай тэргүүлсээр байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 8 даваа 1 унаатай Аки башёг тэргүүлж байна

Их аварга Оносато 8 даваа 1 унаатай Аки башёг тэргүүлж байна

Хятадад бүлэг хиймэл дагуул амжилттай хөөргөжээ

Хятадад бүлэг хиймэл дагуул амжилттай хөөргөжээ

С.Жамбалжамц Монголын багийн медалийн салхийг хагаллаа

С.Жамбалжамц Монголын багийн медалийн салхийг хагаллаа

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Аки башёг Их аварга Оносато 7 даваатай ганцаараа тэргүүлж эхэллээ

Аки башёг Их аварга Оносато 7 даваатай ганцаараа тэргүүлж эхэллээ

Аки башёг Их аварга Оносато, Озэки Котозакүра нар 6 даваатай тэргүүлж байна

Аки башёг Их аварга Оносато, Озэки Котозакүра нар 6 даваатай тэргүүлж байна

Монголын тэкболын тамирчид анхны Азийн наадамдаа оролцлоо

Монголын тэкболын тамирчид анхны Азийн наадамдаа оролцлоо