
Аргын тооллын 2026 оны 7 дугаар сарын 26. Ням /Наран/ гараг. Билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал Морин жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 12, Адъяа /Наран/ гараг. Есөн улаан мэнгэтэй, Гар одтой, цагаагчин үхэр өдөр.
Өдрийн наран 5 цаг 21 минутад мандаж, 20 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!