
Японы мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башё 2026 оны 7 дугаар сарын 12-нд эхэлсэн бөгөөд Нагоя хотноо шинээр ашиглалтад орсон IG Arena (Айти Интернешнл Арена) ордонд амжилттай үргэлжилж байна.
Сүмо бөх сонирхогч та бүхэндээ Нагоя башёгийн 14 дэх өдрийн /2026.07.25/ барилдааны тоймыг толилуулж байна.
Чиёошома Г.Мөнхсайхан/М-10/ энэ өдөр Дайсэйзан/М-16/-тай таарч барилдан түүнийг уватэнаге мэхээр хаяж 5 даваа, 9 унаатай болоод байна.
Онокацү Б.Чойжилсүрэн /М-15/ өнөөдөр Вакамотохару/М-8/-тай учраа тааран барилдаж түүнийг ошидаши мэхээр хаяснаар 4 даваа, 10 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Рога А.Амарсанаа/М-10/ энэ өдөр Асакорюү/М-16/-тэй учраа таарч барилдан түүнийг ёрикири мэхээр давснаар 8 даваа, 6 унаатай боллоо.[U1]
Ошёома П.Дэлгэрбаяр /М-5/ өнөөдөр Кимбозан/М-14/-тай учраа таарч барилдан түүнийг котэнаге мэхээр унаснаар 6 даваа, 8 унаатай болоод байна.
Асахакүрюү Р.Жамъянтогтох /М-12/ өнөөдөр Гонояама /М-2/-тай оноолт тааран барилдаж түүн ёрикири мэхээр давж 6 даваа, 8 унаатай боллоо.
Нагоя башёг тэргүүлэгчдийн 2 дугаар эгнээнд яваа бөхчүүд болох Сэкиваке Атамифүжи, Шиши/М-14/ нар өнөөдөр учраа тааран барилдаж Атамифүжи ошидаши мэхээр хаяснаар 11 даваа, 3 унаатай болов.


Сэкиваке Аонишики энэ өдөр Такерюуфүжи/13/-тэй учраа тааран хүч үзэн түүнийг ёритаоши мэхээр унагаж 12 даваа, 2 унаатай башёг тэргүүлсээр байна.
Их аварга Хоошёорюү башёгийн 14 дэх өдөр Озэки Киришима Б.Лхагвасүрэн-тэй учраа таарч барилдах байсан ч бэртлийн улмаас башёг орхиж Киришима 11 даваа, 3 унаатай болов.

Их аварга Оносато өнөөдөр Озэки Котозакүра-тай хүч үзэн барилдаж түүнийг ёрикири мэхээр давснаар тэд адил 8 даваа 6 унаа болоод байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!