Улаанбаатар хотын дулааны шугам, тоноглолын төлөвлөгөөт засварын ажлын хүрээнд өнөөдрөөс эхлэн дараах байршилд халуун усны хангамжийг 10 хоногийн хугацаанд түр хязгаарлана.
Халуун ус хязгаарлах бүс:
- Төв Гандан, Бөмбөгөр худалдааны төв, Баянбүрд төв, 7 дугаар хороолол, Хангай хотхон, 100 айл, Хөгжим бүжгийн коллеж, 11 дүгээр хороолол, КТМС, Цэцэг зочид буудал, 12 дугаар хорооллын орчмын хэрэглэгчид
- Тэнгис кино театр, Дипломат 95, “Тахь Ко” компани, Төрийн өмчийн V, XI байр, УДДТ-60, 62-оос дулаан авдаг хэрэглэгчид
- Женекс зочид буудал, “Ой мод” компани болон УДДТ-59-өөс хангагддаг хэрэглэгчид
Энэ хугацаанд ДХ-623 цэгийн Ф700 мм, ДХ-675 цэгийн Ф400 мм болон Ф250 мм, ДХ-308-10 цэгийн Ф300 мм-ийн таслах хаалтуудыг шинэчлэн сольж, дулааны шугамын урсгал засварын ажлыг гүйцэтгэх талаар Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас мэдээлэв.

Эх сурвалж: Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!