Цэвэр эрчим хүчний технологийн зах зээл 2035 он гэхэд 2.6 их наяд ам.доллар давж болзошгүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр-Эдийн засаг Нийгэм Бусад
Огноо
Унших
7 минут 9 секунд

Цэвэр эрчим хүчний технологийн зах зээл 2035 он гэхэд 2.6 их наяд ам.доллар давж болзошгүй байна

Улаанбаатар, 2026 оны наймдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг “Эм Ай Си Си ҮЦК” ХХК (MICC Mongolia International Capital Corporation)-тай хамтран уншигчдадаа долоо хоног тутмын Монголын дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээл, эдийн засгийн тойм мэдээллийг хүргэж байна.

Долоо хоног тутмын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээ

(2026.08.10-2026.08.16)

АНУ-ЫН ХОЛБООНЫ ТӨСВИЙН АЛДАГДАЛ 7 ДУГААР САРД 432 ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРЧ, ТӨСВИЙН ДАРАМТ НЭМЭГДЭВ

АНУ-ын холбооны төсвийн алдагдал 2026 оны 7 дугаар сард 432 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 48 хувиар өссөн бөгөөд 2021 оны 3 дугаар сараас хойших хамгийн өндөр сарын алдагдал боллоо. Үүний зэрэгцээ 2026 оны санхүүгийн жилийн эхний 10 сарын хуримтлагдсан алдагдал 1.799 их наяд ам.долларт хүрч, 2025 оны бүтэн жилийн 1.775 их наяд ам.долларын алдагдлыг хэдийн давсан байна.

Холбооны засгийн газрын 7 дугаар сарын зарлага 766 тэрбум ам.долларт хүрч, жилийн өмнөхөөс 22%-иар өссөн бол орлого 1%-иар буурч 334 тэрбум ам.доллар болсон байна. Гэхдээ зарим наймдугаар сарын тэтгэмжийг календарийн шалтгаанаар долоодугаар сард урьдчилан олгосон нь сарын зарлагыг ойролцоогоор 99 тэрбум ам.доллараар нэмэгдүүлжээ. Үүнийг тохируулсны дараа сарын алдагдал 333 тэрбум ам.доллар болж, жилийн өмнөхөөс 18 хувиар өссөн байна.

Төсвийн дарамтын нэг гол хүчин зүйл нь улсын өрийн хүүгийн төлбөр хэвээр байна. Долдугаар сард хүүгийн зардал 118 тэрбум ам.долларт хүрч, жилийн өмнөхөөс 28%-иар өссөн бол Medicare-ийн зарлага мөн огцом нэмэгдсэн байна.

Нөгөө талд гаалийн татвар төсөвт хүлээгдэж байсан хэмжээнд орлого бүрдүүлж чадсангүй. Долдугаар сард тарифын буцаан олголт 33.4 тэрбум ам.долларт хүрч, тухайн сард шинээр төвлөрүүлсэн гаалийн татвараас давсан тул гаалийн цэвэр орлого сөрөг гарсан байна. АНУ-ын Конгрессын Төсвийн алба гаалийн татварын жилийн орлогын төсөөллөө өмнөх тооцооллоос 250 тэрбум ам.доллараар бууруулсан байна.

ЦЭВЭР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕХНОЛОГИЙН ЗАХ ЗЭЭЛ 1.2 ИХ НАЯД ДОЛЛАРТ ХҮРЧ, ХУДАЛДААНЫ ХЯЗГААРЛАЛТЫГ ҮЛ ХАРГАЛЗАН ӨСӨЖ БАЙНА

Олон улсын эрчим хүчний агентлагийн (IEA) мэдээллээр нарны хавтан, салхин турбин, батарей, цахилгаан автомашин, дулааны насос зэрэг цэвэр эрчим хүчний технологийн дэлхийн зах зээл 2025 онд $1.1 их наяд хүрч, сүүлийн арван жилд жилд дунджаар 20 орчим хувиар өсжээ. Үүний зэрэгцээ технологийн өртөг буурч, нарны хавтангийн үнэ 2023–2025 онд ойролцоогоор 50%, батарейн үнэ 30%-иар буурсан байна.

Хятад улс үйлдвэрлэл болон хөрөнгө оруулалтаар салбарт давамгайлж байгаа бол Европ, Өмнөд Солонгос, Энэтхэгт мөн хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Гэвч үйлдвэрлэлийн хүчин чадал эрэлтээс давсан, ялангуяа нарны хавтан болон батарейн үйлдвэрлэлд илүүдэл хүчин чадал үүссэн нь шинэ хөрөнгө оруулалтын өсөлтийг сааруулах хүчин зүйл болж байна.

Үүний зэрэгцээ тариф болон худалдааны хязгаарлалтууд нэмэгдэж байгаа нь нийлүүлэлтийн сүлжээг дахин зохион байгуулах дарамт үүсгэж байна. Гэсэн хэдий ч IEA-ийн тооцоогоор өнөөгийн бодлого үргэлжилбэл цэвэр эрчим хүчний технологийн зах зээл 2035 он гэхэд $2.6 их наяд давж болзошгүй.

Цэвэр эрчим хүчний салбарын өсөлт нь зөвхөн эрчим хүчний шилжилт бус, үйлдвэрлэл, худалдаа, технологийн өрсөлдөөний чухал чиглэл болж байна. Харин үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадал, худалдааны хязгаарлалт болон нийлүүлэлтийн сүлжээний төвлөрөл нь цаашдын хөрөнгө оруулалтын өгөөж, өсөлтийн хурдыг тодорхойлох гол хүчин зүйл хэвээр байна.

Дэлхийн хөрөнгийн зах зээлийн тойм

Дэлхийн зах зээлүүд ерөнхийдөө эерэг боловч жигд бус гүйцэтгэлтэй байлаа. АНУ-д гол индексүүд тогтвортой хадгалагдаж, Европт холимог хөдөлгөөн ажиглагдсан бол Азийн зах зээлд Япон, БНСУ-ын хүчтэй өсөлт онцгой байв. Ерөнхийдөө хөрөнгө оруулагчдын эрсдэлийн дуршил хэвээр байгаа ч инфляц, төв банкуудын бодлого, нефтийн үнэ болон геополитикийн эрсдэлүүд зах зээлийн цаашдын чиглэлийг тодорхойлох гол хүчин зүйл хэвээр байна.

АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

S&P 500: +0.44 %

Dow Jones: -0.63 %

Nasdaq: +0.18 %

8 дугаар сарын 10–16-ны долоо хоногт АНУ-ын зах зээл харьцангуй тогтвортой байж, S&P 500 0.44%, Nasdaq 0.18%-иар өссөн бол Dow Jones 0.63%-иар буурлаа. Хөрөнгө оруулагчид инфляцын мэдээлэл, ХНС-ийн цаашдын бодлогын чиглэл болон эрчим хүчний үнийн хөдөлгөөнийг анхаарч, зах зээл рекорд түвшинд ойр хэвээр байсан ч болгоомжтой байр суурь хадгалав.

ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

FTSE 100: -1.03 %

STOXX Europe 600: -0.35 %

DAX 40: +0.30 %

CAC 40: -0.85 %

Европын зах зээлүүд холимог гүйцэтгэлтэй байж, DAX 40 0.30%-иар өссөн бол FTSE 100, STOXX Europe 600 болон CAC 40 тус тус буурлаа. Ойрх Дорнодын геополитикийн эрсдэл, нефтийн үнийн өсөлт болон мөнгөний бодлогын хүлээлт зах зээлийн гол анхаарлын төвд байсан ч компанийн ашиг орлого харьцангуй эерэг хэвээр байв.

АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

Nikkei 225: +24.26 %

KOSPI: +10.65 %

CSI 300: -0.86 %

SSEC: -0.42 %

Азийн зах зээлүүдийн гүйцэтгэл ялгаатай байж, Nikkei 225 4.26 хувь, KOSPI 10.65 хувиар хүчтэй өссөн бол CSI 300 болон SSEC индексүүд бага зэрэг буурлаа. Япон, БНСУ-ын зах зээлийн өсөлт нь хөрөнгө оруулагчдын эрсдэлийн дуршил сэргэснийг харуулсан бол Хятадын зах зээлд өсөлтийн эрч харьцангуй сул байв.

Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Ш.Батболд

Н.Учрал: COP17 өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

ӨНӨӨДӨР: “Шашин судлал ба орчин үеийн нийгэм” эрдэм шинжилгээний хурал болно
ӨНӨӨДӨР: “Шашин судлал ба орчин үеийн нийгэм” эрдэм шинжилгээний хурал болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

ӨНӨӨДӨР: “Шашин судлал ба орчин үеийн нийгэм” эрдэм шинжилгээний хурал болно

ӨНӨӨДӨР: “Шашин судлал ба орчин үеийн нийгэм” эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ихэнх нутгаар энэ долоо хоногт цас орж шуурна

Хятадад чип худалдсан асуудлаар тайлбар ирүүлэхийг Нвидиагаас шаарджээ

Аймгийн түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан Х.Эрхэмбаяр түрүүллээ

ӨНӨӨДӨР: Хэвлэл мэдээллийн хэл найруулга ба монгол хэлний зөв хэрэглээ чуулган болно.

ФИФА-гийн “сэнтийд” хэн залрах вэ?

ФИФА-гийн “сэнтийд” хэн залрах вэ?

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга  Оносато ижил даваатай Вакамотохарутай нэмэлт барилдаан хийж давснаар Кюүшюү башёд  түрүүллээ

ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ: Шэньжэн хотод гурван талт түүхэн уулзалт боллоо

ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ: Шэньжэн хотод гурван талт түүхэн уулзалт боллоо

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато, Вакамотохару нар Кюүшюү башёг 12 даваатай  тэргүүлж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Кюүшюү башёг 11 даваатай Оносато, Вакамотохару нар тэргүүлж байна

Т.Ариунзаяа өсвөр ба залуучуудын ДАШТ-д түрүүлсэн Монголын анхны жүдоч болов

Хятадын найман бүс нутагт 6G сүлжээний технологийг туршина

Цэвэр усны худгаас мөнгөн ус илэрчээ

Цэвэр усны худгаас мөнгөн ус илэрчээ

Трамп, Ши, Путин нар “Энх тайвны тухай хамтарсан тунхаглал” баталжээ

Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: Эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг танилцуулна

ӨНӨӨДӨР: Эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Кюүшюү башёг Вакамотохару 11 даваатай тэргүүлж байна

Бид хэзээ нүхэн жорлонгүй болох вэ?

Бид хэзээ нүхэн жорлонгүй болох вэ?

AJP холбооны ДАШТ-ээс Монголын тамирчид 18 медаль хүртлээ

“Токио Их дуулга”-д зодоглох Монголын шигшээ баг

Улаанбаатарт өдөртөө 3–5 хэм хүйтэн байна

“Уул мэт бат бөх” харилцаа: Путин, Ши Жиньпин нарын уулзалтын гол мэдэгдлүүд

ӨНӨӨДӨР: Монгол Оросын хэвлэлийн мэдээлэл форум болно

ӨНӨӨДӨР: Монгол Оросын хэвлэлийн мэдээлэл форум болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

OpenAI хиймэл оюунд суурилсан шинэ хэрэгсэл танилцуулжээ

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна

Кюүшюү башёг Вакамотохару 10 даваатай тэргүүлж байна

Сансар огторгуйн гүнд аялж буй “Вояжер-1” шинэ дээд амжилт тогтоох гэж байна

Улаанбаатар өдөртөө 6-8 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2026-гийн үр дүнг танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2026-гийн үр дүнг танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Кюүшюү башёг 2 бөх 9 даваатай тэргүүлж байна

У.Хүрэлсүх: Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, нэр төрөө сэргээнэ

Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 10 сарын статистик мэдээг танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 10 сарын статистик мэдээг танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Кюүшюү башёгийн 9 дэх өдөр 8 даваатай 4 бөх тэргүүлж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр зарим нутгаар цасан шуурга шуурна

Шинэ төмөр замаар нийслэлийн дулааны цахилгаан станцуудын нүүрсийг тээвэрлэнэ

“Өвлийн идэш-2026” нэгдсэн худалдаа энэ сарын 25-нд Төв цэнгэлдэхэд эхэлнэ

“Өвлийн идэш-2026” нэгдсэн худалдаа энэ сарын 25-нд Төв цэнгэлдэхэд эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Кюүшюү башёгийн 8 дахь өдөр 7 даваатай 5 бөх тэргүүлж байна

Э.Цэндбаатар “WBC US Champion” бүсийн эзэн боллоо

ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ: Орос, Украины талууд есөн сарын дараа энхийн хэлэлцээ хийлээ

Кюүшюү башёгийн 7 дахь өдөр Озэки Аонишики 3 унаатай болов

Өнөөдөр цас орж, цасан шуурга шуурч орон нутгийн замд халтиргаа үүснэ

“Хар тамхины сүлжээний цаана албан тушаалтнуудын эрх ашиг нуугдаж байгаа“

“Хар тамхины сүлжээний цаана албан тушаалтнуудын эрх ашиг нуугдаж байгаа“

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Кюүшюү башёгийн 6 дахь өдөр Их аваргууд өрсөлдөгчдөө давлаа

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

Женсен Хуан албан тушаалаасаа огцорчээ

Женсен Хуан албан тушаалаасаа огцорчээ

УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг хэзээ тоглох вэ?

Их аварга Хоошёорюү С.Бямбасүрэн 3 унаатай болов

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: “Авазагийн үйл ажиллагааны хөтөлбөр ба стандарт” сэдэвт өдөрлөг болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой.

Их аварга Хоошёорюү, Озэки Аонишики нар өрсөлдөгчдөө уналаа

“Оюу Толгой“ ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

Нийслэлийн зургаан төрлийн үйлчилгээний албан татварыг нэг хувь болгон буурууллаа

Пол Маккартни дэлхийн гурав дахь чинээлэг хөгжимчин болжээ

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

В.Зеленский: Гурван талын хэлэлцээний эхний өдөр тун үр дүнтэй болсон

В.Зеленский: Гурван талын хэлэлцээний эхний өдөр тун үр дүнтэй болсон

Их аварга Хоошёорюү, Озэки Аонишики нар өрсөлдөгчдөө уналаа

Их аварга Хоошёорюү, Озэки Аонишики нар өрсөлдөгчдөө уналаа

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугийг цэнгүүллээ

Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг  Шинжлэх ухааны академид хүртээнэ

Хиймэл оюун ДНХ-гийн туршилтыг бие даан хийдэг болжээ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Кюүшюү башёгийн 2 дахь өдөр Аварга, арслангууд өрсөлдөгчдөө давлаа

Ж.Хуан гадаадын тагнуулын ажиллагааны бай болсон эсэхийг шалгаж эхэлжээ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Кюүшюү башёгийн эхний өдөр 1 Их аварга, 2 Озэки өрсөлдөгчдөө уналаа

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг сонгов

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг сонгов

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Б.Хулан: Оюу толгойн ногдол ашгийн гурван их наядыг авах нь хэлэлцээрээр баталгаажсан

Криштиану Роналду Португалын шигшээд дахин тоглохгүй

Монголын өсвөр, залуу даамчид 5 дахь удаагаа багаараа “Дэлхийн аварга“ болов

Козо Ташима ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

ӨНӨӨДӨР: Н.Наранбаатарын “KHUREE JAZZ VOL. 01” пянзны цомгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Н.Наранбаатарын “KHUREE JAZZ VOL. 01” пянзны цомгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цонжин Ресорт: Чингис хааны морьт хөшөөний дэргэд Монголын анхны кондотел баригдаж байна

Чингис хаан нисэх буудал олон улсын шагнал хүртлээ

Монголын нүүрстөрөгчийн тайланг НҮБ-ын шинжээчид “хангалтгүй“ гэж үзэв

Улс төрийн товчооны гишүүн асан Ма Шинрүйг авлигын хэрэгт буруутгажээ

409 дүгээр нээлттэй, хаалттай хорих ангид төмөр хийцийн цех байгуулжээ

Майячуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ

Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг сайжруулах судалгааг эхлүүлэхээ мэдэгдлээ

Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг сайжруулах судалгааг эхлүүлэхээ мэдэгдлээ

Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

Оюу толгой ХХК: Зэсийн баяжмалын экспорт хэвийн горимд орлоо

ӨНӨӨДӨР: “Монгол суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно