
Аргын тооллын 2026 оны 8 дугаар сарын 09. Ням /Наран/ гараг. Билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал Морин жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 19, Адъяа /Наран/ гараг. Дөрвөн ногоон мэнгэтэй, Хэрцгий охин одтой, хөхөгчин туулай өдөр.
Өдрийн наран 5 цаг 39 минутад мандаж, 20 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал адгуус муулах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжид ирэх сайн.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!