Хөл бөмбөгийн домгийг гардан бүтээсэн агуу эцэг – Хорхе Месси
 
Ангилал
Спорт Бусад Танин мэдэхүй
Огноо
Унших
7 минут 52 секунд

Хөл бөмбөгийн домгийг гардан бүтээсэн агуу эцэг – Хорхе Месси

МОСКВА, 2026 оны наймдугаар сарын 10 /РИА НОВОСТИ/. Аргентины Росарио хотноо удтал хүндээр өвчилсний эцэст Лионел Мессигийн эцэг Хорхе Месси 68 насандаа таалал төгсжээ. Өчигдөр Лео эцэгтэйгээ салах ёс гүйцэтгэхээр төрөлх хотдоо ирсэн байна.

Хорхе ямар хүн байсан, дэлхийн аварга хүүгийнхээ тамирчны замналд ямар үүрэг гүйцэтгэсэн талаар Риа Новости агентлагийн сэтгүүлч Борис Ходоровский ийнхүү бичжээ.

***

Мессигийн аав нь эрүүл мэндийн хувьд сайнгүй байсан гэдэг нь саяхан болж өнгөрсөн ДАШТ-ий үеэр тодорхой болсон юм. Алжирын шигшээгийн хаалганд эхний гоолоо оруулсныхаа дараа Лионел нулимсаа барьж дийлсэнгүй. Тэрбээр тоглолтын дараа хэлэхдээ “уйлсан минь хөл бөмбөгтэй холбоогүй ээ” гэснээс өөр зүйл хэлээгүй юм.

Энэ үеэр Аргентины телевизийн нэгэн сувгийн хөтлөгч эмэгтэй эфирээр ярихдаа, Мессигийн эцэг нь нас барсан тухай мэдээг цацжээ. Хожим тэрбээр үүнийхээ төлөө уучлал гуйсан боловч түүнийг ажлаас нь халсан байна.

Харамсалтай нь энэ удаад Хорхе Месси нас барсан тухай мэдээ үнэн байлаа. Залуудаа Хорхегийн тоглож байсан хөл бөмбөгийн "Ньюэллс Олд Бойз" багийн цахим хуудсанд нийтлэгдсэн албан ёсны мэдэгдэлд “"Ньюэллс Олд Бойз"-ын үнэнч хөгжөөн дэмжигч минь үүрд баяртай. Хорхе хатуу чанд хүн байсны зэрэгцээ өөрийн хайр энэрлээрээ өсвөрийн багийн тоглогчийг дэлхийн хөл бөмбөгийн од болгосон билээ” хэмээн дурджээ.

Залуу байхдаа Хорхе Месси залуучуудын хөл бөмбөгийн "Ньюэллс Олд Бойз" багт хагас хамгаалагчаар тоглож байв. Гэвч цэрэгт татагдсанаар түүний хөлбөмбөгчний замнал зогсчээ. Аргентины армид өөрийн гэсэн баг үгүй тул мэргэжлийн хөлбөмбөгчний замналаас татгалзахаас аргагүйд хүрэв. Химийн техникч мэргэжил эзэмшсэн тэрбээр цэргээс халагдсаныхаа дараа төрөлх хотдоо эргэн ирж, гангийн үйлдвэрт ажиллах болов. Хорхе эхнэрийн хамт дөрвөн хүүхэд өсгөснөөс гурван хүүгээ хөлбөмбөгчин болгохыг мөрөөддөг байлаа. Энэ мөрөөдлийг нь зөвхөн Лионел биелүүлсэн бөгөөд ирээдүйн од тамирчны туулсан замнал тийм ч дардан байсангүй.

Тэрбээр 13 настайдаа хүүхдийн өсөлтийг дарангуйлдаг дааврын өвчин туссан тул яаралтай эмчлэх шаардлагатай болов. Гэвч Мессигийн гэр бүл сар бүр эмчилгээнд 900 доллар гаргах боломжгүй байлаа. "Ньюэллс Олд Бойз" клуб ч энэ зардлаас хуваалцахыг хүссэнгүй. Эмчлүүлэхийн тулд Леог “Ривер Плейт” академид оруулах гэсэн боловч бүтэлгүйтэв.

Ингээд Хорхегийн гэр бүлийнхэн Барселона хотыг зорьсон нь тун зөв шийдвэр болж, тэдэнд аз тохиолоо.

“Барса”-гийн менежерүүд 13 настай Аргентины легионерийг багтаа авахыг зөвшөөрч, эмчилгээнийх нь төлбөрийг даах, эцэг эхийг нь байр сууцаар хангахаар тохиролцжээ. Энэ талаарх анхны гэрээг зоогийн газарт салфеткан цаасан дээр бичиж үйлдсэн нь домог яриа биш бөгөөд уг салфетк өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн байна.

Каталоны нийслэлд өнгөрүүлсэн эхний он жилүүд тун амаргүй байлаа. Аргентин гэр бүлийнхэн шинэ улсад дасан зохицоход хэцүү байсны зэрэгцээ Лионелийн хөлбөмбөгчний замнал Хорхегийн хүсэж байсанчлан тийм ч ахицтай байсангүй. Эх нутагтаа буцах тухай бодол ч төрж эхлэв. Харин Лионел Испанид үлдэж, Европын хамгийн хүчтэй клубүүдийн нэг болох “Барселона”-д бэлтгэлээ үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа эцэгтээ хэлжээ.

“Аав минь үргэлж миний дэргэд байсан, бид хамтдаа маш олон бэрхшээлийг даван туулсан юм. Би өрөөгөө түгжиж байгаад ганцаараа уйлж байв. Аав минь мөн адил надад нулимсаа үзүүлэхгүйн тулд ингэж байлаа” хэмээн 2007 онд Месси Radio del Plata радиостанцад ярилцлага өгөхдөө өгүүлж байв. 20 гаруй жилийн туршид Хорхе үргэлж хүүгийнхээ дэргэд байж, эрх ашгийг нь хамгаалж ирсэн юм. Хүү нь авьяастай учраас ийм хэмжээний мөнгөн шагнал авах ёстой гэж тэрбээр хэлэлцээний үеэр хатуу байр суурь баримталж байв. Залуу авьяаслаг хүүтэй байгуулсан гэрээний мөнгөн дүн жилээс жилд өсөж, тэрбээр насанд хүрсэн тамирчдаас илүү цалин хөлс авах болсонд “Барса”-гийн фанатууд ихэнхдээ гайхдаг байлаа. Гэвч төдий удалгүй Месси ямар агуу авьяастан болох нь тодорхой болсон тул гэрээний тухай яриа хөөрөө дахин гарсангүй.

Испанийн төлөө тоглохыг хориглосон нь

Лионел олон жилийн турш Аргентины шигшээгийн ахлагч, манлайлагч, од байсан нь чухамдаа Хорхетой холбоотой. 2003 онд Испанийн хөл бөмбөгийн холбоо залуучуудын ДАШТ-д оролцох хөл бөмбөгчдийнхөө урьдчилсан мэдүүлгийг өгөхөд Сеск Фабрегас, Пике нарын зэрэг ирээдүйн оддын хамт Лионел Мессигийн нэр багтсан байлаа. Тухайн үед 15-хан настай байсан Мессиг дэлхийн хөл бөмбөгийн ирээдүйн од болно ярилцдаг байсан юм.

Хэдийгээр Лионел Испанийн иргэншилгүй байсан боловч энэ асуудлыг тун амархан шийджээ. Эцэг эх нь хоёулаа испани гаралтай тул тэрбээр 2005 онд Испанийн паспорттай болов. Харин Хорхегийн байр суурь тун ч хатуу байлаа. Тэрбээр “төрөлх улс орныхоо багт тоглох хэрэгтэй, үүний тулд багахан хугацаанд тэвчээртэй хүлээх нь зүйтэй” хэмээн хүүгээ ятгах болов.

Испанийн хөл бөмбөгийн холбоо Лионелийг олон удаа ятгаж байсан боловч тэрбээр эцгийнхээ хэлснийг дагаж, Испанийн багт тоглохоос татгалзсаар байв.

Хүүгийнхээ тамирчны замналын туршид Хорхе түүний ажил хэргийн чанартай бүхий л асуудлыг хариуцан шийдэж байсан юм. “Барса”-д санхүүгийн хүндрэл үүссэний дараа Хорхе хүүгээ ПСЖ, дараа нь “Интер Майами”-д шилжүүлэн тоглуулах асуудлаарх хэлэлцээнд оролцож байв. Мессигийн нэрийг ашигласны төлбөр, үл хөдлөх хөрөнгө, зоогийн газрын бизнес зэрэгтэй холбоотой бүхий л асуудлыг Хорхе хариуцаж байсан тул Лионел зөвхөн хөл бөмбөгтөө бүхий л анхаарлаа төвлөрүүлэх боломжтой болсон юм. Харин Хорхе олны нүднээс далд байх дуртай хүн.

Хүүгийнх нь замналын оргил болох 2022 оны ДАШТ-д Аргентины шигшээ баг түрүүлэх мөчийг харах ховорхон завшаан Хорхед заяасан билээ. Лионелийн авьяасыг дэлхий даяараа биширч байлаа. Хэрвээ эцэг нь бүхий амьдралаа хүүгийнхээ хөлбөмбөгчний замналд зориулаагүйсэн бол алс хязгаар нутгийн Росарио хотод төрсөн хүүгийн нэрийг дэлхий дахин мэдэхгүй байх байсан болов уу.

Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Адъяахүү

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

105 м-ийн гүнд усан доогуур хонгил барьжээ

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Азийн наадмын медалийн хүснэгт

Азийн наадмын медалийн хүснэгт

Сакаэ Казүхито: Хуучны хатуу бэлтгэлээр монголчуудыг хүмүүжүүлнэ

ОХУ-аас 10 дугаар сард 78 мянган тонн шатахуун авах гэрээ хийжээ

В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв?

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

“Айчи Нагояа-2026” Азийн наадмаас жүдоч К.Ёолк анхны алтан медалийг эх орондоо авчирлаа

Хүн дүрст роботын нийлүүлэлт 432 хувиар өсжээ

Х.Билгүүнсайхан “ Айчи Нагоя-2023” Азийн наадмын хүрэл медальтан болов

ОУХМ Г.Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна

Экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийлэв

Сэтгүүл зүй ба бидний эмх замбараагүй ертөнцийн ирээдүй

MTV Video Music Awards наадмаас BTS гурван шагнал, Мадонна долоон шагнал хүртжээ

The MongolZ баг Зүүн Европ болон Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ

Монгол, Энэтхэгийн хооронд шууд нислэг үйлдэж эхэллээ

SpaceX компани Starship хөлгөө анх удаа дэлхийн тойрог замд гаргажээ

SpaceX компани Starship хөлгөө анх удаа дэлхийн тойрог замд гаргажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

10 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

ЗАВХАН: Эдийн засаг өссөн ч хүн амын шилжилт хөдөлгөөн анхаарал татаж байна

Нефтийн үнэ 100 ам.доллароос давсан хэвээр байна

Японы 17 настай усанд сэлэгч дэлхийн рекордыг шинэчилж

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Их аварга Оносато 6 башёгийн дараа 6 дахь түрүүгээ авлаа

Аки башёгийн түрүү бөхийн төлөө Оносато, Аонишикитэй хүч үзэхээр болов

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Аки башёг тэргүүлж яваа Ёкозүна Оносатог давлаа

Эмэгтэй шатарчид Дэлхийн олимпиадад 4 дүгээрт бичигдэж байна

Ром хот зуны Олимпыг зохион байгуулах хүсэлтээ өгнө

ӨНӨӨДӨР: Япон, Монголын хамтарсан “Ирээдүйн төлөө хамтдаа” урлагийн тоглолт болно.

Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд “туйлын болгоомжтой” хандахыг АНУ-д уриалжээ

Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд “туйлын болгоомжтой” хандахыг АНУ-д уриалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 11 даваа Аки башёг тэргүүлж явна

“Сан Петролиум” компани 16 мянган м³ шатахуун нөөцлөх сав ашиглалтад оруулав

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Судалгаа: Биологийн хөгшрөлт хурдсах нь залуу насанд хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг

ӨНӨӨДӨР: “Эрүүл ирээдүйн төлөө” сэдэвт үндэсний форум болно

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 10 даваатай Аки башёг тэргүүлсээр байна

Палестиныг бүгдээрээ хүлээн зөвшөөрөхийг Туркийн Ерөнхийлөгч уриалав

Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртлэх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртлэх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аки башёг Их аварга Оносато 9 даваатай тэргүүлсээр байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 8 даваа 1 унаатай Аки башёг тэргүүлж байна

Хятадад бүлэг хиймэл дагуул амжилттай хөөргөжээ

С.Жамбалжамц Монголын багийн медалийн салхийг хагаллаа

С.Жамбалжамц Монголын багийн медалийн салхийг хагаллаа

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Аки башёг Их аварга Оносато 7 даваатай ганцаараа тэргүүлж эхэллээ

Аки башёг Их аварга Оносато, Озэки Котозакүра нар 6 даваатай тэргүүлж байна

Монголын тэкболын тамирчид анхны Азийн наадамдаа оролцлоо

Их аварга Оносато, Озэки Котозакүра тэргүүтэй 7 бөх Аки башёг 5 даваатай тэргүүлж явна

“Оюу Толгой”-н орлого 5.5$ тэрбумд хүрчээ

iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ

ОХУ-д санал хураалтын нэгдсэн өдөр эхэлжээ

Олимпын таеквондогийн пүмсэ төрөлд Монголын анхны дэлхийн аварга цолтон төрлөө

ӨНӨӨДӨР: “Монгол-Японы бизнес түншлэл-2026” уулзалт арга хэмжээ болно

ӨНӨӨДӨР: “Монгол-Японы бизнес түншлэл-2026” уулзалт арга хэмжээ болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхааруулжээ

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Озэки Аонишики Гонояамад ошитаоши мэхээр уналаа

Гадаадад оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байсан 37 этгээдийг Монголд авчирчээ

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Улаанбаатарт 22-24 хэм дулаан байна

Улаанбаатарт 22-24 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн ёс зүйн форум-2026” болно