Өнөөдөр буюу 2026 оны 7 дугаар сарын 28-ны Мягмар /Өлзийт/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
09:00 цагт ШУА-ийн төв байранд: “Био анагаах ухаан” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно.
10:00 цагт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн байранд: СОР17 Мэдээллийн төвийг нээж, БОУАӨ-ийн сайд, СОР17 хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир болон БОУАӨЯ, МОНЦАМЭ агентлаг, COP17 хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын албанаас анхны мэдээллийг хийнэ. Уг Мэдээллийн төвд Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-ын бэлтгэл ажлын явц, зохион байгуулалтын талаар 7 хоног бүр цуврал мэдээллийг хэвлэл мэдээллийнхэнд зориулан өгч байх юм.
11:30 цагт Үндэсний мэдээллийн төвд: Азийн шилдэг шигшээ багууд оролцох Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын АШТ-ийг зохион байгуулахтай холбогдуулан Монголын волейболын холбооноос мэдээлэл хийнэ.
12:00 цагт ЭМЯ-нд: БНСУ-ын REMISSION 1°C дулаан эмчилгээний дэвшилтэт төхөөрөмжийг Хавдар судлалын үндэсний төвд хүлээлгэн өгөх, хавдрын эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлэхтэй холбоотой санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд: МУЭ-ийн гишүүн зураач Ш.Баатар, Б.Шатарсайхан нарын “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн 8 дугаар сарын 3-ныг хүртэл гарна.
Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд: "Монгол наадам: Морин эрдэнэ" тусгай үзэсгэлэн наймдугаар сарын 16-ны өдрийг хүртэл гарна.
Говь-Алтай аймгийн Дөргөн нуурын дэргэд: залуусын оюун ухаан, ур чадвар, эв нэгдэл, бүтээлч байдал, үндэсний соёл, эх оронч үзлийг дэмжих зорилготой “Жангар” залуучуудын фестиваль болж байна.
Хархорум музейд: “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн 8 дугаар сарын 30-ныг хүртэл гарна.
БНСУ-ын Пусан хотноо: ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулга энэ сарын 29-нийг хүртэл болно.
Хонконг хотноо: Туялзуур сэлэмний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 30-ныг хүртэл болно.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд: “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!